УГААР МЭДРЭГЧ АЖЛААГҮЙГЭЭС БОЛЖ 1-52 НАСНЫ 8 ХҮН НЭГ ӨДӨРТ УГААРТАН ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭВ

Галлагааны цаг эхэлсэн энэ үед иргэд ихээхэн угаартах боллоо. Угаартаж байгаа тохиолдолууд нь угаар мэдрэгч ажлаагүйгээс болон өөрсдийн хайхрамжгүй байдлаар гарсаар байна. 2021.10.26-нд БЗД-ийн Чулуут .... тоотод Эрэгтэй 21 настай О, эмэгтэй 20 настай Н, эрэгтэй 1 настай Б, эмэгтэй 1 настай Н нарын 4 хүн угаартан ЭХЭМҮТ-д хордлого тайлах эмчилгээ хийлгэсэн байна. Мөн СХД-ийн Зээл ... тоотод эмэгтэй 52 настай О, эмэгтэй 41 настай Б, эмэгтэй 22 настай А, эмэгтэй 5 настай А нарын 4 хүн угаартан хордлого тайлах эмчилгээ хийлгэжээ. Тухайн иргэдийн гэрт байдаг угаар мэдрэгч ажлаагүй гэх. Хэрэв магадгүй энэ байдлаар тухайн иргэд угаартан нас барахыг ч үгүйсгэхгүй юм. Тиймээс иргэд аль болох сонор сэрэмжтэй байж. Хүйтний улиралд угаар мэдрэгчээ шалгаж байхыг зөвлөж байна.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.