25 April 2020
10 mins read
159k Views
Булган аймагт насанд хүрээгүй буюу 13 настай охин согтууруулах ундааны зүйл хэрэглэж, биеэ авч явах чадваргүй үедээ бусдад хүчиндүүлсэн хэрэг 2021.10.12- нд гарсан байна. Тодруулбал : Булган аймаг: Булган сум 5-р баг “Дэвшилт сонины газрын хашаан дотор гэртээ насанд хүрээгүй эмэгтэй хүүхэд хүчиндүүлсэн байж болзошгүй байдалтай гэртээ орж ирлээ” гэсэн мэдээллийг 10-р сарын 12-ны 06:40-д цагдаад дуудлага мэдээлэл өгчээ. Тус хэргийг цагдаагийн бүрэлдэхүүн шалгахад: Тус багт суух Д.М /эм.13н/ согтууруулах ундааны зүйл хэрэглэж, биеэ авч явах чадваргүй үедээ бусдад хүчиндүүлсэн байж болзошгүй гэх хэрэгт эд мөрийн баримтаар цагаан өнгийн эмэгтэй хүний дотуур хувцас 1 ширхгийг хураан авч, тэмдэглэл 2 үйлдэн Булган аймаг дахь цагдаагийн газар шалгаж эхэлсэн гэх. Хамгийн харамсалтай нь тухайн охиныг эмнэлэгт үзүүлсэн бөгөөд эмнэлгийн дүгнэлтээр охин хальс хуучин урагдалтай хэмээн гарсан байна. Ингэснээр 13 хан настай буюу өсвөр насны хүүхэд бэлгийн хүчирхийллийн золиос ийнхүү болсоор байна. Бага насны хүүхэд хэрхэн архи, согтууруулах ундааны зүйлс хэрэглэсэн. Эсвэл хэн бага насны хүүхдэд согтууруулах ундаа өгч бэлгийн дур хүслээ хангасан зэрэг олон асуудал дагуулсаар байгаа юм. Монгол улсад сүүлийн 5 жилд 1400 гаруй өсвөр насны охин бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх харамсалтай тоон мэдээлэл гарч байна. Хүчирхийлэлд өртсөн охид амь нас, эрүүл мэндээрээ хохирч, ирээдүйд итгэх итгэлээ алдсаар байгаа. 2017 онд 137 охин 2018 онд 309 охин 2019 онд 350 охин 2020 онд 328 охин 2021 оны эхний найман сарын байдлаар 228 охин бэлгийн халдашгүй дархан байдлын эсрэг гэмт хэргийн хохирогч болоод байна. Хүүхэд бол бидний ирээдүй. Тиймээс тухайн асуудалд нийгмээрээ анхаарч, гэмт хэргийн хохирогч болсон охидын сэтгэл зүйн эмгэгийг эмчлэх, нийгэмших, нэр төрөө хамгаалахад нь чиглэсэн оновчтой төрийн бодлого яаралтай шаардлагатай