ХАМТДАА АРХИДАН СОГТУУРСАН ЗАЛУУС НЭГНЭЭ ЗОДОН ХӨНӨӨЖЭЭ

Цагдаагийн байгууллагаас /2021.10.24/-ний 06:35 минутын орчимд 30 настай эрэгтэй ухаан алдсан юм шиг байна гэх дуудлага мэдээлэл хүлээн авч шалгалтын ажиллагаа явуулсан байна. Шалгалтаар Хүрээн хотхоны зүүн талын шороон зогсоол дээр /..-.. УАТ/ улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын суудал хэсэгт хоёр нүд, хөхөрсөн, дагзны ар хэсэгт хагарсан, зодуулсан шархтай нас барсан эрэгтэй 32 настай Б-гийн цогцсыг олж ХУДЦХ-2 шалгаж байна.

 

/ Одоогийн байдлаар задлан шинжилгээний урьдчилсан дүгнэлтээр Амь хохирогч тархины цусан хураа буюу гавал тархины гэмтэлтэй, 2 өдөр архидан согтуурсан гэх бөгөөд хамт архи уусан залуустай зодолдсон/ гэх.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.