ГАМШГААС ХАМГААЛАХ ДАДЛАГА, СУРГУУЛЬ,БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

   Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын Эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Болзошгүй гамшгийн аюулаас хүн ам, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд аж ахуй нэгж байгууллага, иргэдийг сургах, харилцан ажиллагааг хангах зорилгоор нийслэлийн хэмжээнд 2022 онд зохион байгуулах гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль, бэлэн байдлын үзлэгийн хуваарийг хавсралт ёсоор баталсугай

2.Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль, Нийслэлийн Засаг даргын нэрэмжит гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн оролцоог хангаж, шаардлагатай хөрөнгийг цаг хугацаанд нь шийдвэрлэж, сургалт, дадлагыг үр дүнтэй зохион байгуулж ажиллахыг нийслэлийн Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн дарга, дүүргийн Засаг дарга нарт даалгасугай

3.Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль, бэлэн байдлын үзлэгт мэргэжлийн дэмжлэг үзүүлж, удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Онцгой байдлын газар (А.Дашням)-т үүрэг болгосугай.

4.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын цахим хөгжил, хууль эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагвад  даалгасугай.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.