ДОТООДЫН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙГ ОЙЛГОЖ УДИРДАХАД ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ОРОЛЦОО

Яг одоо шилжин суурьшигчдад хүрч ажилладаг хорооны, хэсгийн, дүүргийн болон Нэг цэгийн үйлчилгээний төвийн албан хаагчдыг цаашид сургах Нийслэлийн Сургалт, Судалгааны төвийн сургагч багш нарт "Дотоодын шилжилт хөдөлгөөнийг ойлгож удирдахад төрийн албан хаагчдын оролцоо" буюу бидний өнгөрсөн 4 сарын хугацаанд боловсруулсан шилжилт хөдөлгөөний гарын авлагын сургалт явагдаж байна.
Энэхүү гарын авлагын агуулгыг өнгөрсөн долоо хоногт холбогдох төрийн байгууллагын төлөөлөл болон албан хаагчдад танилцуулан бататгасан.
Иргэдэд бодит дэмжлэг, шууд үйлчилгээ үзүүлдэг төрийн албан хаагчдыг чадавхжуулах энэ ажлыг дэмжин ажиллаж байгаа Швейцарын хөгжлийн агентлагт баярлалаа.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.