”ЭЛЕКТРОН ТАМХИНЫ ХЭРЭГЛЭЭНЭЭС ХҮҮХДИЙГ ХАМГААЛАХ” АЯН ЭХЭЛЛЭЭ


Монгол Улсын Шадар сайд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын хамтарсан тушаалаар Олон улсын хэрэглэгчдийн өдөр буюу 3 дугаар сарын 15-ны өдрийг “Хүүхэд-Эрхэм хэрэглэгч” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.2022 оны хувьд “21 нас хүрээгүй хүнд сордог электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдаалахыг таслан зогсоох, ялангуяа сургууль, цэцэрлэгийн орчимд тамхийг худалдаалахгүй” байх чиглэлийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өгсөн. Дээрх чиглэлийн хүрээнд Өмнөговь аймгийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/184 тоот Захирамжаар “Электрон тамхины хэрэглээнээс хүүхдийг хамгаалах” аян зохион байгуулан ажиллаж байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.