Охидын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан төв талбайд бүжингийн суулт зарлалаа

Өнөөдөр "Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр" тохиож байна. Хүчирхийлэлд өртөж бие сэтгэлээрээ хохирч буй бяцхан охидыг төлөөлж Сүхбаатарын талбайд бүжингийн суулт боллоо.

Тус суултын хүрээнд Монголын эмэгтэйчүүдийн холбооноос хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилго бүхий “Бүүвэй-Бүү айг” арга хэмжээг мөн зохион байгууллаа. 330 чихмэл бүжин сандал дээр суун суулт зарлажээ. Эдгээр бүжин бол 2019 онд гаргасан акцыг шийдвэр гаргагч нар анхаарахгүй байгаа учраас биднийг авраач ээ” гэсэн аврал ирсэн суулт хэмээжээ.

Энэ өдрийг 2012 оноос хойш дэлхийн 193 оронд тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. 2019 онд Монголын эмэгтэйчүүдийн холбоо  “Бүжингийн чимээгүй хашхираа” акцыг төрийн эрх бүхий хүмүүст хүргүүлж байсан удаатай. Бэлгийн хүчирхийллийн хохирогчид  насан туршдаа бие мах бодь, сэтгэл санаа, эдийн засгаараа хохирч үлддэг.  Ар гэр нь ч давхар хохирдог гэмт хэрэгт юм.




Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.