Тамирчдын зодоон, архидалтын булхай Н.Төгсцогт, З.Шинэчагтага нар үргэлжлүүллээ

Өнгөрсөн бямба гарагт /2021.09.18/ “Ширэн бээлий клуб”, "Zorky MMA" багийн холимог тулаанч З.Шинэчагтага,  МУГТ, Олимпын мөнгөн медальт боксчин Н.Төгсцогт нар нэгэн баарны гадна хоорондоо зодолдсон хэрэг гарчээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, "Тэд хоёул согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба З.Шинэчагтага нь Н.Төгсцогтыг нэлээдгүй зодсон" гэв. Тамирчин залуусын зодооныг одоогоор цагдаагийн байгууллагаас материалжуулан шалгаж байгаа аж. 

Энэхүү үйл явдал иргэдийн нэлээдгүй бухимдуулж байгаа төдийгүй, энэ мэт үйлдэл гаргаж буй явдал нь тамирчдын цаашдын амжилтанд хэрхэн нөлөөлж байгаа талаар Э.Цэндбаатарын асуудлаас сургамж аваагүй нь харагдаж байна гэж цахим орчинд шүүмжилжээ.

Түүнчлэн Н.Төгсцогт өмнө нь хэд хэдэн удаа архидан согтуурсан, танхайрсанм зэрэг асуудлуудыг гаргаж байсан билээ. Монгол улсын шигшээ багийн гэх тодотголтой залуу тамирчид ээлж, дараалан танхайн болон архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн гэх асуудлыг тарьж шалгагдаж байгаа нь нөгөө талдаа ёс зүй болон сургах аргын бурууг харуулж буй мэт. 

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.