ГАШУУНСУХАЙТАД “ДОХ”-ТОЙ НЬ БАТЛАГДСАН ИРГЭН ХЯТАД ИРГЭН АЖ !!!

Гашуунсухайтын тээврийн жолоочдын нэгээс ДОХ илэрсэн гэх мэдээлэл түгээд буй. Тус шинжилгээний сорьцыг баталгаажуулахаар ажиллаж байгаа талаар ХӨСҮТ-өөс мэдээлээд байсан.

Тэгвэл Гашуунсухайтаас ирсэн сорьцын баталгаажуулах шинжилгээний хариу эерэг буюу ДОХ-ын вирустэй гэж гарчээ. Дох-ын вирустай иргэн БНХАУ-ын иргэн гэх баттай мэдээлэл бидэнд ирлээ. 

Мөн эх сурвалжийн мэдээллээр тус иргэнийг ДОХ-ын вирусаар өвчилсөн гэдгийг ХУД-ийн ЭМТ өнгөрөгч 2021 оны 09-р сард шинжилж тогтоосон хэрнээ мэдээллийг өнөөг хүртэл нуун дарагдуулсан байж болзошгүй байна.

Мөн эх сурвалжуудын мэдээллээр тухайн “Хятад” иргэний талаарх мэдээллийг нууцалж байгаа нь ҮАБ-д ч нөлөөлөхүйц асуудал хэмээж буй бөгөөд ХУД-ийн ЭМТ-ийн дарга н.Бодьцэцэг энэ мэдээллийг задруулахгүйн тулд БНХАУ-ын иргэнд шинжилгээ хийсэн эмчээ ажлаас нь үндэслэлгүйгээр чөлөөлсөн гэх мэдээлэл ч байна. 

Бид мэдээллийг нэхэн сурвалжлах болно. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.