ХАНДГАЙТЫН АМАНД УСНЫ САН БҮХИЙ ГАЗАР БАЙШИН БАРЬЖ БАЙСАН ИРГЭНИЙГ ТОРГОЛОО

Нийслэлийн Сүхбаатар  дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хандгайтын аманд энэ сарын сарын 11-ний өдөр ой, усны сан бүхий газар байшин барьж эхэлсэн зөрчлийг илрүүлжээ.Тухайн газрыг хариуцсан байгаль хамгаалагч, Экологийн цагдаагийн албатай хамтран шалгаж Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны байцаагчид шилжүүлэн, холбогдогч иргэн Э-д торгууль, нөхөн төлбөр ногдуулжээ.

Нийслэлийн Байгаль орчны газрын даргын өгсөн үүрэг даалгаврын дагуу томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн дахин очиж хяналт шалгалт явуулахад иргэн Э-ийн зэргэлдээ орших газарт ой, усны сан бүхий газар хориглох үйл ажиллагаа  явуулж байсныг  зогсоож дараах арга хэмжээг авлаа.

Үүнд:

  1. Газар эзэмших гэрчилгээг цуцлах, чөлөөлөх асуудлыг тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хүргүүлэв.
  2. Нийслэлийн Байгаль орчны хяналтын Улсын байцаагчийн албан шаардлагыг өгч үйл ажиллагааг зогсоов.
  3. Ойн сан бүхий газарт хориглох үйл ажиллагаа явуулсан иргэнд зөрчлийн хэрэг нээв.
  4. Үйл ажиллагаа явуулахгүй байх хууль эрхзүйн зөвлөгөөг тухайн газар эзэмшигч иргэнд өгөв.
Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.