БАЯР НААДМЫН ӨДРҮҮДЭД ИХЭНХ НУТГААР ХУР БОРОО ОРНО

2026 оны 07 дугаар сарын 06-наас 07 дугаар сарын 15-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна.
 
09-нд нутгийн баруун хэсгээр, 10-нд нутгийн төв хэсгээр, 11-нд нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, сэрүүснэ.
 
Хур тунадас: 
07-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр,
08-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
09-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
10-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
11-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр,
12-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
13-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
14-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
 
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
 
Агаарын температур: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын голын хөндийгөөр шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +20...+25 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +20...+25 градус, өдөртөө +34...+39 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +15…+20 градус, өдөртөө +29...+34 градус, бусад нутгаар шөнөдөө +11...+16 градус, өдөртөө +24...+29 градус дулаан байна. 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 11-нд ихэнх нутгаар сэрүүснэ.
 
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
 
Хур тунадас: 10, 11-нд бороо, 12-нд бага зэргийн орно, дуу цахилгаантай.
 
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
 
Агаарын температур: 07, 08, 09-нд шөнөдөө +11...+16 градус, өдөртөө +23...+28 градус, 10-наас сэрүүсэж шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +18...+23  градус дулаан байна.
Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.