“ДИПЛОМАТ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ЭРХЛЭХ ГАЗАР” ТӨҮГ-ТАЙ ХАМТРАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“ДИПЛОМАТ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ЭРХЛЭХ ГАЗАР” ТӨҮГ-ТАЙ ХАМТРАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
"Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар" ТӨҮГ-ын захирал Б.Халиун 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдөр "Жаргалант" сэргээн засах амралт, "Sky" нисэхийн спорт цогцолборын нийт ажилтнуудад зориулсан дипломат ёслол, үйлчилгээний соёл, стандартын талаарх онол практик хосолсон сургалтыг зохион байгууллаа.
✅Сургалтын хүрээнд дипломат ёслолын үндсэн зарчим, үйлчилгээний байгууллагын харилцаа, хандлага, ёс зүй, хувцаслалт, олон улсын түвшний үйлчилгээний стандарт, уулзалт, хэлэлцээр хэрхэн зохион байгуулах талаар мэргэжил арга зүйн зөвлөмж өглөө. 
✅Мөн энэ үеэр зоог, катерингийн албаны визитийн үйлчлэгч П.Эрдэнэчимэг зочин угтаж авах, албан ёсны ширээ засалтын үндсэн дүрэм, стандартыг танилцуулж, практик сургалт хийв. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.