АН-ЫН ГИШҮҮД ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛТАЙ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН СЭДВЭЭР МЭТГЭЛЦЭНЭ

УИХ-ын ээлжит асуулгын цаг өнөөдөр 14:00 цагаас товлогджээ. Энэ хүрээнд сөрөг хүчний гишүүдийн төлөөлөл "Нийгмийн хамгаалал уу, Нийтийн халамж уу" сэдвийн хүрээнд Ерөнхий сайдаас асуулт асууж мэтгэлцэнэ.

АН-ын дарга О.Цогтгэрэл, Ц.Баатархүү, П.Батчимэг, Б.Жаргалан, Ц.Мөнхтуяа, Р.Сэддорж, Дав.Цогтбаатар, С.Цэнгүүн, Ө.Шижир, С.Эрдэнэболд нарын гишүүд оролцохоор нэрээ өгч, асуултаа хүргүүлжээ.

Тухайлбал,

Б.Жаргалан: Монгол Улс хавтгайрсан халамжийн тогтолцоотой болсон гэдэгт та санал нэгдэж байна уу. Засгийн газар хавтгайрсан халамуийг халах чиглэлээр ямар дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ.

Ц.Баатархүү: Засгийн газар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бүрдүүлэх болон бэлэн мөнгө, халамж тараах хоёрын заагийг хэрэхн харж байна вэ. Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогын бодит үр дүн хэзээ гарах вэ.

П.Батчимэг: Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд 2024 онд батлагдсан Ахмад настны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.11, 9.12 дахь хэсэг, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсгийн хэрэгжилт өнөөдөр ямар байдалтай байна вэ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.