МУГТ Цэндбаатарыг зодож хэд хэдэн удаа ухаан алдуулж буй бичлэг дэлгэгдлээ

Монголын боксын холбооны Удирдах зөвлөл хуралдаж, Гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг үндэсний шигшээ багаас хөөх шийдвэр гаргасан.


Шигшээ багаасаа хөөгдсөн Э.Цэндбаатар өөрийн цахим хуудаснаа “Өнөөдөр би дэлхийн аваргад оролцоно гээд бэлтгэлээ хийж байсан шүү. Одоо бэлтгэл хийх шаардлага байхгүй. Монголдоо ч байх шаардлага алга. Хэнд ч гомдохгүй ээ. Хэлэх зүйлээ би хэлнэ гэсэн байдаг.


Харин тухайн өдөр яг юу болсон талаарх видёог өчигдөр улаан бал товч тойм нэвтрүүлгээр олон нийтэд хүрэглээ. Тухайн бичлэгт МУГТ Э.Цэндбаатарыг хэд хэдэн удаа цохин унагаж байгаа байдал бичигдсэн байна.

Э.Цэндбаатарын хэлж буйгаар "Зүгээр сууж байхад ах нар ирж боож унагаж зодсон" гэх тайлбарыг өгчээ. Бааранд байсан тэд архидан согтуурсан байсан бөгөөд ийнхүү нэгнээ дээрэлхэж зоджээ. Энэ зодооны хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байгаа юм байна. Хууль хяналтын байгууллага шалгаж байгаа асуудлыг дэндүү хурдан ирээдүйтэй тамирчнаа хөөх шийдвэр гаргалаа гэдэгт шүүмжлэлтэй хандах иргэд олон байна.


 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.