СБД-ИЙН АН-ЫН ДОТООД СОНГУУЛИЙГ ХҮЧИНГҮЙД ТООЦОЖ, Х.БОЛОРМААГ ДАРГААР УЛИРААН ТОМИЛСОН ШИЙДВЭРИЙГ ЦУЦЛАВ

Ардчилсан нам өнгөрсөн гурав, дөрөвдүгээр сард дотоод сонгуулиа зохион байгуулж, аймаг, нийслэл, дүүргийн намын хорооны дарга нараа сонгосон.Түүнчлэн Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын даргаар УИХ-ын гишүүн Х.Болормааг улираан сонгосон юм.

Өнгөрсөн тавдугаар сарын 29-ний өдөр тус намын Хяналтын Ерөнхий хороо хуралдаж, Сүхбаатар дүүргийн намын дотоод сонгуулийг холбогдох дүрэм, журмыг зөрчсөн гэж үзэн, хүчингүйд тооцсон байна. Уг шийдвэрийн хэрэгжилтийг хангаж, дотоод сонгуулийг дахин зохион байгуулахыг намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт, Хяналтын Ерөнхий хорооны дарга Ш.Түвдэндорж нарт даалгажээ.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.