ШУНАЛЫН СЭТГЭЛЭЭР ТӨРД ШУРГАЛАГЧ “МЦХ” ХК-ИЙН ЗАХИРАЛ Б.ЧИНБАТЫН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ҮЙЛДЛҮҮД ИЛ БОЛСООР

Нийслэлийн төв цэг болох Сүхбаатарын талбайн баруун талын газрыг “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн захирал Б.Чинбат хууль зөрчин бусдад шилжүүлэх буй мэдээлэл чих дэлсээд авлаа. 

Энэ нь Нийслэлийн газрын албаны 19/238 тоот албан бичгээр батлагддаг. Газар болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хэдэн тэрбум төгрөгөөр яригдана.

Төрийн өмчит компанийн захирал энэ мэт хууль зөрчин олон арван тэрбумаар үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх гэж буй нь ноцтой асуудал мөнөөс мөн. Энэ нь “Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ авах тухай” хуулийг, мөн “Төр, Хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 25-р зүйлийг зөрчиж байгаа юм.Нэр алдар, албан тушаалаа урвуулан ашиглаж энэ мэт хууль зөрчиж буй төрд шургалсан хувийн ашиг сонирхлоо нэн тэргүүнд тавьсан увайгүй эрхмүүд олширсоор.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.