ХААН БАНКАНД ГАЛ ТАВЬСАН ЭТГЭЭДИЙГ ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА

Баян-Өлгий аймагт өчигдөр оройны 22цагт хаан банкны нэгэн салбарт гал тавьсан хэрэг гарчээ.

Уг хэрэг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт байрлах ХААН банкны "Таван богд" салбарын үүдэнд байрлах АТМ-г үл таних этгээд галдан шатаахыг завджээ. Тухайн этгээд нүүрээ нуусан макс, малгайтай , ахуйн хэрэглээний жижиг газ ашиглан хэргийг үйлджээ.

Одоогоор цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж улсын хэмжээнд уг этгээдийг эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байгаа аж.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.