УКРАИН, ОРОСЫН ХЭЛЭЛЦЭЭ ЛХАГВА ГАРАГТ ҮРГЭЛЖИЛНЭ

Украйны ерөнхийлөгчийн зөвлөх Михайло Подоляк: Хэлэлцээний үеэр ОХУ-ын зүгээс хэт өндөр шаардлага тавьдаггүй, харин бидний саналыг анхааралтай сонсдог.  Ямар ч албан тушаалыг орхихгүй. Бидний шаардлага бол дайныг зогсоож, Оросын цэргүүдийг нутаг дэвсгэрээсээ гаргах явдал юм. Би ойлголцлыг харж, харилцан яриа өрнүүлж байна лхагва гарагт үргэлжилнэ гэж мэдээлжээ. 


Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин: Украины удирдагчид мөргөлдөөнийг эцэслэх хэлэлцээнд талууд харилцан хүлээн зөвшөөрч болохуйц шийдэл олоход нухацтай хандахгүй байна. Тэрээр төвийг сахих баталгаа шаардаж байгаагаа урьд нь илэрхийлсэн нь НАТО-д элсэхгүй гэсэн үг аж. 

Украинд мөргөлдөөн үргэлжилж, гурван сая гаруй иргэн дүрвэж, АНУ дүрвэгсэд, орон гэргүй болсон иргэдэд нэмэлт 186 сая ам.долларын тусламж үзүүлэх болсныг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мэдээлэв.





Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.