АРХИДАН СОГТУУРСАН ЗАЛУУС КАРАОКЕ-Д НЭГНИЙХЭЭ АМИНД ХҮРЧЭЭ

Хөл хорио цар тахлаас шалтгаалан хаалттай шахуу удсан үйлчилгээний байгууллагууд цагийн хязгаарлалтаас гарч үйл ажиллагаагаа явуулж эхлээд байгаа. Залуус ч үүр цайтал үйлчлүүлж архидан согтуурч түүнээс шалтгаалан гарах гэмт хэрэг зөрчилд холбогдож шалгагдах асуудал ч ихсэж байна. Тэгвэл караокед үйлчлүүлж байсан иргэд нэгнийхээ амь насыг хохироосон харамсалтай хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тодруулбал : Бзд-т байрлалтай “Алтан цайз” гэх караокед өнгөрсөн шөнө буюу энэ оны 03-р сарын 14-нд БЗД-ийн харъяат 32 настай эрэгтэй Н-ыг Дорноговь аймгийн харъяат 32 настай эрэгтэй Г архи согтууруулах төрлийн ундаа хэрэглэсэн байх үедээ цээжин тус газарт нь хутгалж амь насыг нь хохироосон байна. 

Сэрэмжлүүлэхэд : Иргэд архидан согтуурч нэгнийхээ амь нас эрүүл мэндийг хохироох болон  болзошгүй гэмт хэргээс сэрэмж сонортой ажиллахыг үйлчилгээний байгууллагууд зайлшгүй анхаарах шаардлагатай байна. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.