МАКС-ЫН Д.ГАНБААТАРЫН ХАРЬЯАЛАЛ БҮХИЙ КОМПАНИ ЛУЙВРЫН ШИНЖТЭЙ ҮЙЛДЛЭЭ ХИЙСЭЭР, ХОХИРОГЧИД НЭМЭГДСЭЭР БУЙ ГЭХ

Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар “Макс” Группийн Ерөнхийлөгч Д.Ганбаатарын Хан-Алтай ресурс ХХК-тай хамтран ажиллагсадаа луйвардсан байж болзошгүй мэдээлэл авагдаад байна.Хан Алтай ресурс ХХК нь Макс группийн охин компани гэгддэг ч Д.Ганбаатарын 100 хувийн эзэмшилтэй. Хан-Алтай ресурс компани Габсу трейдинг ХХК-ийг туслан гүйцэтгэгчээрээ ажиллуулж олон аж ахуй нэгж иргэдийг хохироож байна гэх мэдээлэл удаа дараа гарсаар. Габсу трейдинг ХХК-ийн захирал Ганцоож гэгчийг хуулийн байгууллагад шалгуулахаар өргөдөл, гомдол гаргахад ирж мэдүүлэг өгдөггүй, ажлын байргүй, оршин суугаа хаяг тодорхойгүй гэх шалтгаанаар хуулийн байгууллагад шалгуулахгүй зугтдаг этгээд. Түүний ард Макс группын Д.Ганбаатар байгаа тул ийнхүү айж эмээх зүйлгүй авирладаг биз.

Дөрвөн машин техник, дээрээс нь бэлнээр 70 сая төгрөг зээлэн нийт үнийн дүн 400-500 сая төгрөг болоод буй. Хай таэур компани хоёр жил нэхэл дагуул болж явсан ч өнөөг хүртэл мөнгөө авч чадахгүй хохирсоор. “Илүү Сайхан Монголын төлөө” хэмээх гоё сайхан уриатай уг группын хамаарал бүхий Габсу трейдингийн луйварт өртөгсөд нэмэгдэж, нэгдэн нийлж хохиролоо шийдүүлэхээр цуглацгаагаад буй аж.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.