ОХУ БОЛОН УКРАИН ХООРОНДЫН ДАЙН ЭХЛЭЭД 13 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖЛЭЖ БАЙГАА БӨГӨӨД УКРАИН УЛСААС 2 САЯ ХҮН ДҮРВЭН ГАРААД БАЙНА

Украин болон ОХУ-ын нөхцөл байдлын талаарх мэдээллийг товчлон  өдөр бүр хүргэж байгаа билээ.

Тухайлбал: Хоёр улсын дайн 13 дахь өдрөө үргэлжлэж байгаа бөгөөд дайныг эсэргүүцсэн олон улсын хориг арга хэмжээ ОХУ-д өдөр бүр нэмэгдсээр байгаа юм. Оросын төв банкны шинэ журмаар иргэд валютын хадгаламжаасаа 10 мянга хүртэлх доллар, үлдсэнийг нь рублиэр авахаар болсон талаар сүүлийн үеийн мэдээлэл байна.

Тодруулбал: McDonalds /бүх салбараа хаалаа/, Coca-Cola, PepsiCo, Starbucks, Universal Music болон бусад томоохон компаниуд ОХУ дахь үйл ажиллагаагаа зогсоосон бол.  АНУ Оросын газрын тос, байгалийн хий болон нүүрсний импортыг бүрэн хориглохоор болсон талаар Ерөнхийлөгч Жо Байден  зарласан юм.

Харин Их Британи 2022 оныг дуустал Оросын газрын тосны импортыг зогсоохоор болсноо мэдэгдлээ.

Улмаар НҮБ-аас Украиныг 2 сая хүн орхин гараад байгаа талаар  мэдээлэл байгаа бол ДЭМБ Украинд хүмүүнлэгийн гамшиг тохиолдоод байна хэмээн мэдэгдэв.  

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.