ЭХЗХ-Д ЭНЭ ОНЫ ХОЁРДУГААР САРЫН БАЙДЛААР 588 ХЭРЭГЛЭГЧИЙГ ХАМАРСАН 36 ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ИРЖЭЭ

Тодруулбал: 2022 оны эхний 2 сарын байдлаар ЭХЗХ-д нийт 588 хэрэглэгчийг хамарсан 36 өргөдөл гомдол бичгээр ирсэн бөгөөд үүний

53 хувь буюу 19 нь иргэнээс,

33 хувь буюу 12 нь аж ахуйн нэгж,

11 хувь буюу 4 нь сууц өмчлөгчдийн холбооноос,

3 хувь буюу нэг нь тусгай зөвшөөрөл эзэмшигчээс ирүүлсэн маргаан байна.Нийт өргөдлийн 75 хувь буюу 27 өргөдөл нь цахилгаан, дулааны төлбөртэй холбоотой байсныг хянан шалгаж 7 хэрэглэгчид 32.5 сая төгрөгийг буцаан олгох, 5 хэрэглэгчийг хангагчийн нэхэмжилсэн 17.3 сая төгрөгийн төлбөрийг төлөх үндэслэлтэй болохыг тогтоон шийдвэрлэсэн. Хэрэглэгчийн цахилгаан, дулааны төлбөртэй холбоотой өргөдлийг судлах явцад хангагч, хэрэглэгч талуудын хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүйгээс шалтгаалсан байна гэж үзжээ.

 Эрчим хүчний зохицуулах хороо нь Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6, 35 дугаар зүйлийн 35.2-т заасны дагуу өөрийн эрх үүрэгт хамаарах асуудлаар тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн гомдол, маргааныг харьяаллын дагуу шийдвэрлэх үүрэгтэй.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.