ТӨВ АЙМГИЙН АЛТАНБУЛАГ СУМЫН “БӨХӨГ” ГОЛООС ХАЙРГА ОЛБОРЛОДОГ ПИРАМИДПРОГРЕСС ХХК АЖИЛТАН АМИА АЛДСАН ХАРАМСАЛТАЙ ХЭРЭГ ГАРЧЭЭ

Төв аймгийн Алтанбулаг сумын хоёрдугаар багийн нутаг БӨХӨГ голын баруун салаанд элс хайрга олборлодог талбайд “Пирамидпрогресс” ХХК-ийн нэгэн ажилтан амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.  Тухайн хэргийг Төв аймаг дахь Цагдаагийн хэлтэс шалгаж, хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж байгаа бөгөөд. Тухайн хохирогч нь 50 настай тус компанийн үндсэн ажилтан бөгөөд засварын ажил хийж байгаад дайруулж, хавчуулагдаж нас барсан гэж цагдаагийн газраас мэдээлэл хийлжээ.

Осол гарсан талбайд өмнө нь өөр уурхай ашиглалтын лиценз эзэмшиж байгаад урт нэртэй хуулийн хүрээнд 2012 онд хүчингүй болсон бол. Тус хуулиар дахин лиценз олгохыг ч зөвшөөрөөгүй байдаг. Гэтэл Алтанбулаг сумын ИТХ-ын тэргүүлэгчид хууль зөрчиж, нутаг орноо ухуулах шийдвэрийг гаргасан нь ийнхүү эрдэнэт хүний амь нас эрсдэх үндэслэл болоод  байна.

 “Пирамидпрогресс” ХХК нь  2201 онд анх байгуулагдахдаа “Автомашинаар ачаа бараа тээвэрлэх” үйлчилгээ үзүүлнэ гэж байсан бол 2021 оны 08 дугаар сараас “элс хайрга олборлолт”, “барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлэх” зэргээр үйлчилгээний төрлөө өөрчилсөн байна. 2014 онд үүсгэн байгуулсан. Хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар Бямбахоролын Энхбаяр гэдэг хүн ажилладаг бөгөөд.

Төв аймгийн Алтанбулаг сумын нутгаар урсдаг Бөхөг гол нь Туул гол руу цутгадаг голуудын нэг бөгөөд Төв аймгийн Алтанбулаг сумын ИТХ-аас Засгийн газрын 2015 оны 7 дугаар сард баталсан 289-р тогтоолыг үндэслэн “энгийн хамгаалалтын бүс” болгон тогтоосон байдаг. Гэтэл аймгийн ИТХ-ын дээрх тогтоолыг Алтанбулаг сумын ИТХ-аас 2018 онд Бөхөг голын энгийн хамгаалалтын бүсийг өөрчилж  булгийн дотогш оруулан тогтоож, баруун булгийг энгийн хамгаалалтаас гаргах шийдвэрийг гаргасан байна.

Сумын ИТХ-ын 2018 оны дээрх шийдвэр нь УИХ-аас баталсан Усны тухай хуулийг ноцтой зөрчсөн, БОАЖЯ-ны дүгнэлтгүй зэрэг зөрчлийг агуулсан, нутгийн иргэд, оршин суугчдийн эрх ашгийг ноцтой зөрчсөн шийдвэр байсан гэдгийг “Бөхөг голоо хамгаалъя” хөдөлгөөний хуулийн зөвлөх онцлон хэлсэн. Түүнчлэн “Пирамид прогресс” ХХК-д давуу байдал бүрдүүлж, лиценз олгох боломжийг олгох үүднээс зориудаар 36-р тогтоолыг гаргасан гэж үзэж байна.



Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.