ӨМНӨД СОЛОНГОС ОХУ-ЫН УКРАИНЫ ЭСРЭГ ЭХЛҮҮЛЭЭД БАЙГАА ДАЙНЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙГААГАА ИЛЭРХИЙЛЖ ЭНХИЙН ЗАМААР ШИЙДВЭРЛЭХИЙН ТӨЛӨӨ ЭДИЙН ЗАСГИЙН ХОРИГ ТАВИХАА МЭДЭГДЛЭЭ
Тодруулбал: Өмнөд Солонгосын улсын ерөнхийлөгч Мүүн Жэ Иний хэвлэлийн алба өчигдөр Украин улсын нутагт эзлэн түрэмгийлэх дайн эхлүүлсэн ОХУ-ын эсрэг олон улсын эдийн засгийн хориг арга хэмжээнд Өмнөд Солонгос улс нэгдэхээр болсныг мэдэгдэж. “Олон улсын хамтын нийгэмлэгийн анхааруулга, дипломат хүчин чармайлтыг үл тоомсорлон ОХУ-ын цэрэг Украин улсад халдан довтолсон явдалд харамсаж байгаагаа илэрхийлж. Украин улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх ёстой. Улс орнуудын хоорондын ямар ч маргаан дайнаар биш, яриа хэлэлцээгээр шийдэгдэх ёстой анхааруулж. Олон улсын хамтын нийгэмлэгийн хариуцлагатай гишүүнийхээ хувьд Солонгос улс Оросын эзлэн түрэмгийллийг зогсоох, асуудлыг энхийн арга замаар шийдвэрлэхийн төлөө эдийн засгийн хориг арга хэмжээнд нэгдэж байна” гэж Мүүн Жэ Ин ерөнхийлөгч хэлснийг түүний хэвлэлийн албаны төлөөлөгч Хөх ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр дамжуулсан байна. Тус улсын засгийн газар одоо АНУ болон бусад холбоотнуудтайгаа эдийн засгийн ямар хориг арга хэмжээ авах талаар зөвлөлдөж байгаа бөгөөд. Ерөнхийлөгч Мүүн Жэ Ин үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Украинд байгаа иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, Украины хямралын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг багасгах тал дээр анхаарч ажиллахыг холбогдох яамд, албан тушаалтнуудад даалгажээ.