НЭГҮҮН МЭДЭЭ
Э.ЭНХБАТ АГСНЫ ЭХНЭР Б.НАНДИНЦЭЦЭГ: АЛУУРЧИНД...

"Хүний санаанд оромгүй бодол, Үйлдэлтэй хүмүүс байх юмаа… Одоо үлдсэн биднээс өөр юу хүсээд байгаан бол? Би өнөөдрийг хүртэл үр хүүхдээ бодоод хичээгээд зөв зүйтэй амьдраад явж байна! Нэг мэдсэн river gardend байсан байраа булаалгасан мэт …Би хэний ч байрыг аваагүй Ханийг минь алчаад одоо намайг муу муухай болгох гээд….. Энэ бүхний эцэст Хэн нь үүрдийн өнчин болж хохирч үлдээд, Хэн нь завшиж ,хожиж, баяжсан нь билээ… Би хүсээгүй ч Бүгдийг чинь мэдчихээд байна!!!Огт худал ор үндэсгүй зүйлд итгээд амаа уралдаад ярьдаг хүмүүс минь битгий ийм байгаач! Бяцхан 3үрс минь ээжийгээ зовоохгүй гээд нулимсаа залгиад амьдарч байна… Алуурчинд ч…, Тэдний хамсаатнуудад ч…Хүний үнэр, Хүн Чанарын Өчүүхэн хэлтэрхий байдаг гэдэгт Итгэхийг Хүсч байна'' хэмээв.

УИХ-ЫН ГИШҮҮН Э.БАТ-АМГАЛАН ГАЗАР "ДЭЭРЭМДЭХИЙН" ТУЛД ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАД ХАЛДАВ УУ?!

М онголчууд цахим сүлжээгээр, цаг алдалгүй мэдээлэл авдаг болсон. Энэ нь сайн. Гэвч тэр хэрээр ямар нэг шүүлтүүргүйгээр хүлээн авч, хэн нэгэн “буруутан”-ыг цахим орчинд шүүн тасалж, шууд ялладаг байдал бий болсон. Энэ нь маш муу. Ийм “шүүх”-ийн хохирогч өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа нь харамсалтай. Эмгэнэлтэй ч гэж болох эдгээр үйлдлийн ард хүмүүс нэр хүнд, сэтгэл санаа, эд хөрөнгө, цаашлаад амь насаараа хохироод дуусдаг. Сүүлийн үед олон нийтийн дунд дуулиан болоод байгаа Хөгжлийн банкны хэрэг гэгч дээр ч улстөрчид, хууль шүүхийн байгууллага энэ байдлыг харгалзаж үзэх учиртай. Зээл авсан хэдэн компаниа нүдсээр байгаад дампууруулж дуусах вий. Олон жилийн хөдөлмөрийг үрэн таран хийх вий гэсэн болгоомжлолыг Өдөр тутмын сонинуудын Эрэн сурвалжлагч нэгдлийн зүгээс хүргэж буй. Хамгийн гол нь эдгээр чанаргүй зээлийг олгоход улс төр, албан тушаалын нөлөөгөө ашигласан нэр бүхий хүмүүс сугарч үлдэх вий гэдгийг бас анхааруулж байгаа юм. Тэгвэл энэ удаад мөн л бас нэгэн төрийн шийдвэрээр хувийн эрх ашгаа хангах гэсэн байж болзошгүй асуудлыг хүргэх гэж байна. Өнгөрсөн пүрэв гариг буюу 2022 оны гуравдугаар сарын 24-нд “РЦНК орчимд зөвшөөрөлгүй татсан хашааг буулгалаа” гэсэн мэдээлэл цахим сүлжээнд хүчтэй “сэвэгдсэн” байна. Уг үйл явдлын талаар албаны мэдээллийн сайтад “Баянзүрх дүүргийн I хорооны нутаг дэвсгэр РЦНК төвийн баруун урд байрлах зам, талбайд “Эдд энд Эдд констракшн” ХХК зөвшөөрөлгүйгээр стандартын бус хашаа татжээ. Иймээс Нийслэлийн Засаг дарга захирамж гарган, тус хашааг өнөөдөр буулгалаа” гэж мэдээлэв. Энэ мэдээллийг цахим сүлжээгээр сайхан сэвж, салбартал нүдэв. Ер нь бол болсон үйл явдал нь, Хотын захиргаанаас шийдвэр гаргаж, РЦНК төвийн орчим дахь газарт “зөвшөөрөлгүйгээр татсан стандартын бус хашаа”-г буулгасан. Ингэж мэдээлсэн. Гэхдээ Баянзүрх дүүргийн ГЗБА-ны дарга Д.Бат-Өлзий, ахлах мэргэжилтэн Ц.Отгонбямба нар энэ газрыг эзэмших эрхийг нь цуцлах болно гээд хэлчихэж байна. Асуудлын гол нь үүнд байгаа юм. “Стандарт бус хашаа барилаа” гээд газар эзэмших эрхийг цуцлахын цаана Монгол Улсад ирсэн хөрөнгө оруулалтыг хөөх үйл явц бас давхар явж байна. Тодруулбал, түр хашаа барьж буулгуулсан, улмаар газарх эзэмиших эрхээ цуцлуулах дээрээ тулаад байгаа “Эс Энд Ви Юу” ХХК нь Сингапур, Австралийн хөрөнгө оруулалттай юм байна. Тэд Монгол Улсад төсөл хэрэгжүүлж бүтээн байгуулалт хийх замаар хөрөнгө оруулалт оруулжээ. Тэд “Бидний хувьд Монгол Улсад хөрөнгө оруулах болсон шалтгаан нь нэгдүгээрт, тус улсыг Үндсэн хуультай, Үндсэн хуулиар тогтоосон зарчмууд нь үйлчилдэг гэж үзсэн, хоёрдугаарт, тус улс нь ардчилсан улс бөгөөд бусдын хөрөнгө оруулалтыг үнэгүйдүүлдэггүй. Тийм ч учраас хөрөнгө оруулалтын харьяалагдах улс болох Сингапурын Засгийн газартай Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай” хэлэлцээрийг байгуулсан гэж ойлгож байсан, гуравдугаарт, гадаадын хөрөнгө оруулагчийг ялгаварлан үздэггүй, хөрөнгө оруулагч, түүний үр ашгийг нь нийгэмчлэн болон хураан авдаггүй гэж итгэсэн юм. Өнөөдрийн байдлаар Австрали, Сингапур улсаас эх үүсвэртэй 54 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг Монгол Улсад оруулснаас “Эс Энд Ви Юу” ХХК-ийн хариуцан хэрэгжүүлж буй “578 айлын River view орон сууцны хотхон” төсөлд 17.8 тэрбум төгрөг зарцуулсан байна. Төслийг хэрэгжүүлэх газрыг 2014 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн А/350 дугаар захирамжаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болж одоог хүртэл газар эзэмшихтэй холбогдон үүсэх үүргээ тухай бүр биелүүлсээр ирсэн. Гэвч төрийн байгууллагуудын удаа дараагийн хууль бус шийдвэрүүдээс хамаарч газраа зохих журмын дагуу эзэмшиж, үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдалд хүрсэн. Улмаар тус хууль бус шийдвэрүүдийг хүчингүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүд ч гарсан болно. Өдгөө төслийн үйл ажиллагаагаа эхлүүлэхээр холбогдох газруудаас техникийн зөвшөөрлүүдийг авах ажиллагаа явагдаж байна. Тухайлбал,эрх бүхий байгууллагуудад холбогдох хүсэлт, өргөдлөө гаргаж, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-иас 2021 оны наймдугаар сарын 2-ны өдөр харилцаа холбооны техникийн нөхцөл, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас 2021 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр цахилгааны техникийн нөхцлийг тус тус олгосон болно. ..Нөгөөтэйгүүр манай компанийн төсөл хэрэгжүүлэх гэж буй газрын хөрш зэргэлдээ газар эзэмшигчид нь төслөө хэрэгжүүлээд барилга байгууламж барьж болдог, манай компани өөрсдийн эзэмшил газартаа төсөл хэрэгжүүлэх нь нийтийн ашиг сонирхолд нөлөөлнө гэж байгаа нь ялгаварлан гадуурхаж буй үйл ажиллагаа гэж үзэж байна” хэмээн тайлбарлаж байна. Баянзүрх дүүргийн ГЗБА-ны мэдээлэл, “Эс Энд Ви Юу” ХХК-ийн тайлбар сэлтийг зэрэгцүүлээд, дээрээс нь тухайн газрын орчим дахь “бүтээн байгуулалт”, тэдгээрийн хань хамаарал бүхий нөхдүүдийн үйл ажиллагааг нэмэхээр газар “дээрэм”-дээд, гаднын хөрөнгө оруулалтыг хөөхөөр завдаж буй үйлдэл болох нь анзаарагдана. Гэтэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны хоёрдугаар сарын 14-нд юу гээд байсан билээ дээ. Тэрбээр “Аж ахуйн нэгж, олон улсын хөрөнгө оруулагчид аа. Монгол Улсад зорин ирэхээр төлөвлөж байсан боловч цар тахлын хүндрэлээс болж, хоёр жил хүлээсэн эрхэм жуулчид аа. Өнөөдөр Монгол Улсын Засгийн газар хуралдаж, цар тахлын Улбар шар түвшинг Шар түвшинд шилжүүлж, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцлах тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа. Монгол Улсыг зорин ирэх хөрөнгө оруулагчид, жуулчдын хувьд вакцины бүрэн тунд хамрагдсан бол Монгол Улс хүлээн авахад бэлэн байна. Вакцинд хамрагдаж амжаагүй ч Монгол Улсад хүрэлцэн ирж, вакцинд хамрагдах бүрэн боломжтой юмаа. Эрхэм хөрөнгө оруулагчид, жуулчид аа, Монгол Улсын төр захиргааны байгууллагууд, хувийн хэвшил, аялал жуулчлалын компаниуд та бүхний аюулгүй байдлыг хангаж, хүндрэл бэрхшээлгүй шуурхай үйлчилгээ үзүүлж, Монгол Улсад ажил төрлийн болон аялал жуулчлалын зорилгоор саадгүй хүрэлцэн ирэх бүхий л бололцоог хангахын төлөө хичээнгүйлэн ажиллах болно гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд илэрхийлж байна” гэж байв. Гэвч ороод ирсэн хөрөнгө оруулалтыг хөөх үйл явц болж буй нь юу гэсэн үг болохыг ойлгоход бэрх. “Эс Энд Ви Юу” ХХК-ийн түр хашаалаад байсан газар нь яг ард нь баригдаж буй 17 давхар хар шилэн фасадтай барилгын үүдэнд тулж буй. Кадастрын зургийг тулгаад харвал тэрхүү 17 давхар барилга нь “Эс Энд Ви Юу” ХХК-ийн эзэмшлийн газарт түрээд орчихсон байх аж. Энэ юу гэсэн үг вэ гэхээр, тэрхүү барилгын эзэд уг газрыг хүчингүй болгож, өөрсөддөө аваад, аль эсвэл нийтийн эзэмшлийн талбай нэрээр барилгынхаа зогсоол, өмнөх талбайнхаа асуудлыг шийдэх гэж байгаа аж. Түүнчлэн уг барилга нь УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн найзынх гэх авч, тэр найз нь ийм хэмжээний барилга босгох нь эргэлзээтэй нөхөр байдаг. Тэр хүнээр халхавч хийж, ард нь өөрөө юм уу, өөр хэн нэгэн байна уу гэх хардлага байна. Э.Бат-Амгалан энэ асуудалд ихээр анхаарал тавьсан байдаг. Тэрбээр 2022 оны гуравдугаар сарын 23-наас эхлээд өөрийн цахим хуудсаар уг үйл явдлын тухай мэдээлсэн. Гурван удаа мэдээлэл хүргэснийхээ төгсгөлд “Мэдээж хэн нэгний өмчтэй холбоотой асуудал учраас хууль, эрх зүйн маргаан үүснэ. Нийтийн эрх ашгийг хангасан шийдвэр гарч, иргэндээ ээлтэй орчин бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна”, “Зарим асуудалд хууль эрх зүйн маргаан үүсэх учраас иргэд та бүхэн энэ асуудлыг онцгойлон дэмжиж хамтран ажиллахыг хүсье” гээд байдаг нь бас томоос том асуултын тэмдэг үүсгэж байна. Юу гэвэл, нэгдүгээрт, хууль бус үйлдэл гэдгийг, хэн нэгний хууль ёсны эрх ашиг хөндөгдөж байна гэдгийг Э.Бат-Амгалан хүлээн зөвшөөрсөн хэрэг юм. Хоёрдугаарт, ийм асуудал үүсэхээс эмээж иргэдийг өөрийн хууль бус үйлдэлд нэгтгэхийн тулд уриалан дуудсан явдал юм. Үүгээрээ Э.Бат-Амгалан нь УИХ-ын 2021 оны 105 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Монгол Улсын Их хурлын гишүүн ёс зүйн дүрмийг ноцтой зөрчлөө. Одоогоор уг дүрмийн 3.2 дахь “Бусдын нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхолыг нь эрхэмлэн, хүндэтгэлтэй хандах, бусдыг гэмт хэрэгт холбогдуулан доромжлох, гүтгэхийг цээрлэнэ”, 3.9 дэх “Гишүүн нь үзэл бодол, байр сууриа илэрхийлэхдээ албан ёсны бодлого, эх сурвалжийг баримтлах ба олон нийтийг төөрөгдүүлэх, үндэслэлгүй мэдээлэл тараахыг хориглоно”, 3.10 дахь “Гишүүн нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хувийн ашиг сонирхлоор аль нэг хүн, хэсэг бүлэг хүмүүс, байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжихийг хориглоно”, 4.8 дахь “Гишүүн нь ажил үүргийн дагуу олж авсан мэдээлэл, мөн өөрийн ажил үүрэгт холбогдолгүй албан ажлын хүрээнд олж авсан мэдээллийг хууль бусаар ашиглахгүй байх, бусдад ашиглуулахыг хориглоно”, 4.11 дахь “Гишүүн нь бүрэн эрхийнхээ хүрээнд асуудал боловсруулж шийдвэрлэхдээ хууль бус шийдвэр гаргуулахаар бусдад нөлөөлөхийг хориглоно”гэснийг зөрчсөн байж болзошгүй.Үргэлжлэл бий...

ӨНГӨРСӨН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛД 5 ХҮҮХЭД ӨРТЖЭЭ

Тодруулбал: Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу гуравдугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын шинжтэй 384 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд. Зам тээврийн ослын улмаас нийт 18 хүн гэмтэж бэртсэн ба ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт нэг хүн амиа алдсан харамсалтай мэдээ байна. Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна. Тухайлбал: Нийслэлд 6 явган зорчигчийг мөргөж гэмтээсэн осол гарсан бол. Орон нутагт: Онхолдсон 3 осол бүртгэгдэж, 8 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон харамсалтай хэрэг гарчээ. Мөргөлдсөн 2 осол бүртгэгдэж 2 хүн гэмтсэн бол. Явган зорчигчийг мөргөсөн 2 осол бүртгэгдэж, 2 хүн гэмтсэн байна. Амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн 3 осол бүртгэгдэж, 2-10 хүртэлх насны 5 хүүхэд гэмтжээ. Хүүхдүүд бие даан хөдөлгөөнд оролцсоны улмаас гэмтэж бэртэх нь буурахгүй байна. Иймээс эцэг эхчүүд та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтыг сайжруулах, 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна. Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 206 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 167, орон нутагт 39 зөрчил тус тус илрүүлсэн байна.

KFC ТҮРГЭН ХООЛНЫ ГАЗРЫН АЖИЛТАН ҮЙЛЧЛҮҮЛЖ БАЙСАН ХҮҮХДИЙГ ЗОДОЖ ТАНХАЙРСАН ХЭРЭГ ГАРЧЭЭ

Тодруулбал: Гуравдугаар сарын 26-ны өдөр KFC түргэн хоолны газрын ажилтан, тус газраар үйлчлүүлж байсан хүүхдүүдийг зодож танхайрсан хэрэг гарчээ. Хан-Уул дүүрэг дэх 15-р хороонд байрлах Хоум Плаза салбарын КFC түргэн хоолны газраар өнгөрсөн амралтын өдөр 15.00-15.30 цагийн хооронд өсвөр насны дөрвөн хүүхэд үйлчлүүлэх үед болсон явдал бөгөөд хүүхдүүд хоорондоо ярилцаж инээхэд өөрийг нь шооллоо хэмээн бодсоноос тус газрын ажилтан хүүхдүүдийг цохиж, утсыг нь шидэх зэргээр танхайрчээ. Уг асуудлаар хохирогч хүүхдийн асран хамгаалагч цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байна. KFC түргэн хоолны газар нь хоолны чанарын асуудал болоод ажилтнуудын ёс зүйгүй харилцааны тал дээр удаа дараа асуудал үүсгэж, хохирсон иргэд ч цөөнгүйгардаг. Тухайлбал өмнө нь энэ салбараар үйлчлүүлсэн иргэд хоолны хордлого болж, ХӨСҮТ-д эмчлүүлсэн талаар баримтууд ч мөн байгаа. Энэ мэт асуудлууд нь хэсэг хугацааны дараа мартагдаж, улмаар дарагдаж үлддэг нь KFC гэх дархлагдсан газарт хууль үйлчилдэггүй бололтой гэх хардлага төрүүлж байгаа юм.

АВТОГАЗНЫ ҮНЭ 170 ТӨГРӨГӨӨР БУУРЧЭЭ

Автогазны үнэ өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 170 төгрөгөөр буурсан таатай мэдээ байна. Тодруулбал: SUPER-ШТС автогаз 1840 байсан бол өнөөдөр 1670 болж үнэ нь буурсан байна.

“ЦЕМЕНТ ШОХОЙ” ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Н.ЧИНБАТ: БИ АЖЛАА ӨГӨХГҮЙ

Засгийн газрын шийдвэрээр Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн хувьчлалыг хүчингүй болгож, тус үйлдвэрийг төрийн өмчид авч буйтай холбогдуулан захирлаар нь эдийн засагч Л.Наранбаатарыг томилсон. Харин “Цемент шохой” ХК-ийн удирдлагууд болон хуулийн зөвлөх нар тус шийдвэрийг хүлээж авахгүй гэдгээ илэрхийлээд буй. Хөтөлийн цемент шохойн ХК-ийн гүйцэтгэх захирал н.Чинбат: Үйлдвэрийн жигд ажиллагааг би хариуцна. Би энэ өмчийн эзэн биш. Тиймээс хувьцаа эзэмшигчийн өмчийг хувь мэдэн төрд шилжүүлэх үүрэг надад байхгүй. Хуулийн дагуу л бүх юм явах ёстой. Өмчлөгчийн өмгөөлөгчийн зүгээс зөвшөөртөл би ажлаа өгөхгүй. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл: Хууль ёсны өмчлөгч байхгүй. Ярьдаг газраа ярина. Хоёр цагийн дотор ажлаа хүлээлгэж өгөхгүй бол дараагийн арга хэмжээ авна гэдгээ илэрхийллээ.

ХӨДӨЛМӨРИЙН БААТАР М.УРАНЦЭЦЭГ UFC-ГИЙН ЭХНИЙ ТУЛААНАА ХИЙХЭЭР АНУ-ЫГ ЗОРИЛОО

“Токио-2020” олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий алт, мөнгө, хошой хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Уранцэцэг жүдо бөхөөс зодог тайлж, мэргэжлийн рингэнд гарахаа зарласан билээ. Тэрбээр "16 жил жүдо бөхийн спортоор хичээллээд сайхан хамт олон, найз нөхөдтэй боллоо. Үе, үеийн багш нартаа маш их баярлалаа. Үүнээс хойш холимог тулааны UFC-д орохоор болсон. Та бүхэндээ аваргын бүсийг авчирна гэж амлая. Маш их хайртай шүү" хэмээн Хөдөлмөрийн баатар цолны цайллагын үеэрээ мэдэгдэж байсан. Тэрбээр өнөөдөр UFC-гийн эхний тулаанаа хийхээр АНУ-ыг зорилоо гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Уранцэцэгийн амжилтуудаас дурдвал: Жүдо барилдааны 48 килограмм жингийн 2013 оны Дэлхийн аварга, 2017 оны ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт, 2012 оны Ази тивийн аварга, 2009, 2013 оны ААШТ-ий хошой хүрэл медальт, Токио-2020 олимпын наадмаас хүрэл медаль хүртэж байв.

НӨӨЦИЙН МАХ ЭНЭ САРЫН 25-НЫ ӨДРӨӨС ХУДАЛДААНД ГАРАХАД БЭЛЭН БОЛЖЭЭ

Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэсэн “Нөөцийн махыг” энэ сарын 25-ны өдрөөс эхлэн худалдан борлуулах. Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан махны нөөц бүрдүүлэх арга хэмжээг арилжааны банкны эх үүсвэрээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, 23 аж ахуйн нэгж нийт 12,6 мянган тонн махны нөөц бүрдүүлжээ. Нөөцийн махны нийлүүлэлт, түгээлт, борлуулалтын үе шатанд чанар, аюулгүй байдлын хяналт тавьж ажиллахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо. Тодруулбал: Есөн дүүргийн 468 хүнсний дэлгүүрээр худалдаалахаас гадна аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зардлын зөрүүг нөөцийн махны борлуулалтын татварын цахим төлбөрийн баримтын системд үндэслэн олгох юм бөгөөд. Үхрийн ястай мах 8900 төг/кг, Хонины мах 8300 төг/кг, Ямааны мах 7100 төг/кг үнээр тус тус худалдаанд гарахаар төлөвлөн ажиллаж байна.

БАЯНГОЛ ДҮҮРГИЙНХЭЭ 70 ДУГААР СУРГУУЛЬД ЖИШИГ ХЭЛ ЗАСЛЫН ТАНХИМ БАЙГУУЛЛАА

БАЯНГОЛ ДҮҮРГИЙНХЭЭ 70 ДУГААР СУРГУУЛЬД ЖИШИГ ХЭЛ ЗАСЛЫН ТАНХИМ БАЙГУУЛЛАА Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Э.Миеэгомбын хүсэлтийн дагуу ИТХ-ын Ажлын албанаас санаачилж Тусгай хэрэгцээт 70 дугаар сургууль “Хамтдаа ярьцгаая” жишиг хэл заслын танхимтай боллоо. Өнөөдөр “Хамтдаа ярьцгаая” жишиг хэл заслын танхимын нээлт болж арга хэмжээнд Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа, Дезерет олон Улсын байгууллагын төлөөлөл, 70-р сургуулийн хамт олон оролцов. Тус сургуулийн захирал Л.Цоггэрэл “Улсын хэмжээнд анхны хэл заслын жишиг танхимтай сургууль болж байгаа түүхийн гэрч боллоо. Бидний ажлыг дэмжиж ийм сайхан ажил зохион байгуулсан Баянгол дүүргийн хурлын дарга, Ажлын албаны хамт олон, Олон улсын байгууллага хамтран оролцсон бүхэнд эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид, сурагчдынхаа өмнөөс чин сэтгэлээсээ талархаж байна. Манай сургууль нийт 600 гаруй сурагчид суралцаж суурь боловсрол эзэмшиж дүүрэг нийслэл улс олон улсын тэмцээн уралдаанд шагналт байр эзэлсээр ирсэн. Бид амжилтаа улам бататгаж тусгай хэрэгцээт хүүхдүүдийн сурах хүсэл тэмүүлэл, сурахад бүх талын оролцоо, хамтын ажиллагаа хөгжлийг дэмжиж нийгэмшүүлэх их үйлсийг түгээн ажиллах болно” гэдгийг тодотгосон. ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа: “Манай улсад 10 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд байдаг. Энэ нь бага тоо биш. Тэдгээр хүүхдүүдийн хувьд сурч боловсорно гэдэг энгийн хүүхдүүдтэй адил хичээгээд болчихдог зүйл биш. Асаргаа, эмчилгээ, анхаарал халамж илүү шаарддаг. Тиймээс тэднийг сурч боловсроход шаардлагатай нөхцөл бүрдсэн сургуульд сургах нь зүйтэй юм. Манай улсын хэмжээнд нийт 6 тусгай сургалттай сургуулийн нэг нь манай дүүргийн нутаг дэвсгэрт байрлаж буй 70-р сургууль. Тус сургуулийн 1-5-р ангийн 165 сурагчид зориулалтын анги танхимын хүрэлцээгүйн улмаас хэл заслын хичээл хоцрогдолтой байсан асуудал Зориулалтын анги танхим иж бүрэн техник тоног төхөөрөмж сургалтын хэрэглэгдэхүүн шийдэгдэж байгаад талархалтай байна” гэдгийг дурдлаа. Энэхүү танхимыг тохижуулах төслийг ИТХ-ын ажлын албаны Төсөл хөтөлбөр хамтын ажиллагааны хэлтсээс Дезерет олон Улсын байгууллагад хандаж хүргүүлснээр өнөөдөр ийнхүү биеллээ олж танхимын тохижилт нь нийт 22 сая төгрөг бүхий тоног төхөөрөмж, тусгай хэрэгцээт хүүхдийн онцлогт тохирсон танхим болж байгаагаараа онцлог юм. ХӨГЖЛӨӨС ХЭН Ч ХОЦРОХ ЁСГҮЙ. НЭН ТЭРГҮҮНД ХҮҮХЭД

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ГХУСАЗСЗ 2022 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ БАТЛАГДЛАА

БАЯНГОЛ Дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Хуралдаанд Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Сэмжидмаа, зөвлөлийн гишүүд 90 хувийн ирцтэй оролцов. Хуралдаанаар 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чанарыг сайжруулах, энэ талаар олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх, бусад хэлтэс газартай хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр тодорхой ажлууд төлөвлөлөө. Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн дарга, хошууч Э.Итгэлтөгс гишүүнээр нэмж орууллаа. Хуралдааны төгсгөлд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Ажлын албаны ажиллах журмын төсөл танилцуулж холбогдох арга хэмжээ авч ажиллахаар болов. Дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Сэмжидмаа: “ГХУСАЗСЗ 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө 100 хувь санал нэгтэйгээр дэмжиж батлахаар боллоо. Та бүхний тусгасан санал бүхэн бодит шийдвэр үр дүнгээ өгөх ажил хэрэг болно. Гэмт хэрэг гарсан хойно нь биш бид гарах эрсдлийг тооцоолж урьдчилан сэргийлж ажиллах нэг зорилгын төлөө зөвлөлийн гишүүд уялдаа холбоогоо нягт сайжруулж ажиллахыг үүрэг болгож байна” гэдгийг онцолсон юм. Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл Улсын хэмжээнд гэмт хэрэг гаралт түүний эсрэг хийж хэрэгжүүлж буй ажил чиг үүргийг танилцуулж, УИХ-д өргөн барьсан хуулийн шинэчилсэн найруулга, архидан согтуурах донтой хүнд үзүүлэх сэтгэц, нийгмийн сэргээн засах эмчилгээ, үйлчилгээний шинэ стандартыг нутагшуулах ажлыг зохицуулах зөвлөлөөс холбогдох байгууллагуудтай хамтарч хэрэгжүүлж эхэлсэн талаар мэдээллийг өглөө.

1 ... 234 235 236 237 238 239 240 241 242 ... 317