BREAKING NEWS
АРХИДАН СОГТУУРСАН ЗАЛУУС КАРАОКЕ-Д НЭГНИЙХЭЭ АМИНД ХҮРЧЭЭ

Хөл хорио цар тахлаас шалтгаалан хаалттай шахуу удсан үйлчилгээний байгууллагууд цагийн хязгаарлалтаас гарч үйл ажиллагаагаа явуулж эхлээд байгаа. Залуус ч үүр цайтал үйлчлүүлж архидан согтуурч түүнээс шалтгаалан гарах гэмт хэрэг зөрчилд холбогдож шалгагдах асуудал ч ихсэж байна. Тэгвэл караокед үйлчлүүлж байсан иргэд нэгнийхээ амь насыг хохироосон харамсалтай хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал : Бзд-т байрлалтай “Алтан цайз” гэх караокед өнгөрсөн шөнө буюу энэ оны 03-р сарын 14-нд БЗД-ийн харъяат 32 настай эрэгтэй Н-ыг Дорноговь аймгийн харъяат 32 настай эрэгтэй Г архи согтууруулах төрлийн ундаа хэрэглэсэн байх үедээ цээжин тус газарт нь хутгалж амь насыг нь хохироосон байна. Сэрэмжлүүлэхэд : Иргэд архидан согтуурч нэгнийхээ амь нас эрүүл мэндийг хохироох болон болзошгүй гэмт хэргээс сэрэмж сонортой ажиллахыг үйлчилгээний байгууллагууд зайлшгүй анхаарах шаардлагатай байна.

МАШИНЫ ЗОГСООЛЫН МАРГААН НЭГНЭЭ ЗОДОЖ ХӨНӨӨХӨД ХҮРГЭЖЭЭ

Нийслэлчүүдэд нэн тулгамдсан асуудлын нэг болох автомашины зогсоолын хүрэлцээ дутмагаас болж нийтээрээ ачилтынхныг зүхэж аль эсвэл зогсоол булаалдан өөр хоорондоо маргах үйл явц нийслэлд өдөр бүр өрнөдөг. Тэгвэл автомашины зогсоолоос болж нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг өчигдөр бүртгэгджээ.Тодруулбал : БЗД-т байрлалтай “Хүслийн өргөө” хотхоны ,, дугаар байрны гадна хүн нас барсан байна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Шалгалтаар тус байрны ,, дугаар тоотод оршин суух хаягтай 57-н настай эрэгтэй Н.Б гэгчийг тус байрны ,,дугаар тоотод оршин суух хаягтай 38-н настай эрэгтэй Г.Ч гэгч нь автомашины зогсоолын маргааны улмаас гараараа боож газар унаган зодож амь насыг нь хохироосон болохыг урьдчидчилсан байдлаар тогтоожээ. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн 1-р хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

ТОЛГОЙДОО БУУДУУЛСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ЭРЭГТЭЙН ЦОГЦОС ОЛДЖЭЭ

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр “Буянт-Ухаа” орчимд эзэнгүй автомашин гурав хонолоо гэдэг мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Иргэний мэдээллээр албаныхан шалгалтын ажиллагаа явуулахад, Сонгинохайрхан дүүргийн иргэн 50 настай эрэгтэй машин дотроо толгойн хэсэгтээ сумны шархтайгаар нас барсан байжээ. Хэргийн газраас эд мөрийн баримтаар Тоз-8 маркийн гар буу болон сум зэргийг хураан авч шинжилгээнд явуулжээ. Одоогоор талийгаачийг гаднын нөлөөтэй нас барсан эсэх нь тогтоогдоогүй гэх бөгөөд шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

БИЕЭ ҮНЭЛЭГЧИЙН БАЙР СУУРЬ : БИД ЯДУУРЛААС ШАЛТГААЛАН ИЙМ БАЙДАЛД ХҮРСЭН

Шөнийн сурвалжлагаараа бид далд хэлбэрээр явагдсаар ирсэн биеэ үнэлэлтийн асуудлыг хөндлөө. Биеэ үнэлэх болсон шалтгаан нөхцлийн ард олон хүчин зүйлс нөлөөлдөг байж болох талтай ч түүнээс нь үүдэн гарах сөрөг үр дагаварууд түүнээс олон байгаа юм. Мөн биеэ үнэлэгч эмэгтэйн өгч байгаа мэдээллээр 4-5 болон 2-3н хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйчүүд ихэвчлэн биеэ үнэлдэг талаараа хэлж ядуурлаас шалтгаалсан гэв.

“ЭКО КОНСТРАКШН” АШИГЛАЛТААС ГАРАХ ДӨХСӨН , СЭЛБЭГ ОЛДОЦГҮЙ ЛИФТ СУУРИЛУУЛСАНААС БОЛЖ 7Н ДАВХРЫН ӨНДРӨӨС БАГА НАСНЫ ХҮҮХЭД УНАЖ ЭНДЭВ

Өчигдөрхөн үртэй хүн бүрийн зүрхийг зүсч сэтгэлийг эмтэлсэн харамсалтай осол гарч 3-н настай хүү зуурдаар хорвоог орхисон.Энэ сарын 27-н буюу өчигдөр 18:30 минутын орчимд ажиллагаагүй боловч хаалга нь хагас онгорхой эвдэрхий лифтний хонгил уруу 7-н давхраас нэгэн амь нисч одсон ... Харамсал харуусал дүүрэн осол БГД-ийн 18-р хороонд байрлалтай 86-р байранд гарсан бол тус байрыг “Эко констракшн” компани барьж ашиглалтад оруулсан байдаг. Тус компанийн нэр холбогдсон осол гэмтэл олон бий ч тэр хирээрээ хэл ам таталсаар байв ч тэгсхийгээд намжсаар намжаасаар нам дарсаар өнөөг хүрсэн. Барилгууд нь баригдаж байх явцад ч эрдэнэт хүний амь эрсдэж баригдаж дууссаныхаа дараа ч чанар стандартаас нь шалтгаалж Монгол хүний амь нас эрүүл мэнд эндэж эрсдэж явсаар энэ хүрснийг нь барилгын салбарт бүртгэлтэй ослын судалгаанд ил мэдээлсэн байдаг. С.Нямдаваа гэх захиралтай тус компани энэ мэт осол гэмтэлд олон нэр холбогддог ч хүлээсэн хариуцлага гэхээр зүйлгүй өнөөдөртэй золгож өчигдөрхөн нэгэн бяцхан амь эрсэдлээ.Үүнд ч тус компанийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн бололтой. Учир мэдэх эх сурвалжууудын өгч буй мэдээллээр тус компани ашиглалтаас гарах шахсан лифт суурилуулсан бөгөөд тэр нь төд удалгүй эвдэрч зогссон мөн сэлбэг олдоц муу засвар үйлчилгээ барагтай авдаггүй тул тус лифт ийн удаан хугацаагаар ажиллагаагүй хэрнээ аюул осолд бэлхэн байршиж байж. Иймд бяцхан зүрхийг цаг бусаар зогсоосныхоо төлөө С.Нямдаваа захирлын компани шууд утгаараа хариуцлага хүлээх ёстой. Бид ч хариуцлага хүлээхийг шаардах ёстой.

ДӨРВӨН ХҮҮХДЭЭ ОРХИОД ГАРСАН ЭМЭГТЭЙ ӨНӨӨГ ХҮРТЭЛ СУРАГГҮЙ БАЙНА

02-13н насны 4н хүүхдээ орхиод гэрээсээ гараад 2 сар холбоо сураггүй алга болсон эмэгтэй төрөөс хүүхдэд олгодог тэтгэмжийг буюу дөрвөн хүүхдийнхээ мөнгийг өөрөө авч хэрэглэдэг аж. Харин хаягдаж хоцорсон хүүхдүүд нь тогны мөнгөө төлж чадалгүй тогоо таслуулсан байдалтай аж төрж байна. Энэ асуудлыг мөн манай сайт цувралаар мэдээлж байгаа бол цагдаагийн байгууллагаас эмэгтэйг олсон ар гэртэйгээ холбоо тогтоосон хэмээж байсан ч ар гэрийнхэн нь одоог хүртэл сураггүй холбоогүй хүүхдүүдтэйгээ утсаар ч яриагүй хэвээр байгаа талаар хэлж байгаа юм.

2 НАСТАЙ ТӨРСӨН ОХИНОО ХҮЧИРХИЙЛСЭН ЭЦЭГ ӨМНӨ НЬ ХЭД ХЭДЭН УДАА ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДЭЖ БАЙЖЭЭ

2 хон настай охиноо хүчирхийлсэн жигшүүрт хэргийг манай сайт цувралаар мэдээлсээр байгаа. Тус этгээд нь өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж баривчилгаанд ч явах гэж байжээ.

ХАМГААЛАХ ҮҮРЭГТЭЙ ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧ ХҮЧИРХИЙЛЭГЧ БОЛСОН УУ

Амар тайван амьдралын төлөө тангараг өргөсөн цагдаагийн алба хаагч өөрөө хүчирхийлэл үйлдсэн талаарх мэдээлэл ирэв. Өнгөрөгч 2021 оны 10-р сарын сүүлээр БГД дэх цагдаагийн хэлтэс 2-ын мөрдөн байцаах тасгийн жолооч цагдаа албаны автомашиндаа насанд хүрээгүй хоёр ч охиныг хүчирхийлсэн гэх мэдээлэл байна.Бид энэ асуудлаар тодруулахыг зорьж ажиллав. Харин эх сурвалжуудын мэдээллээр тус цагдаагийн хэлтсийн удирдах албан тушаалтан намын томилгоо тул тус хэрэг нам дарагдаж удирдах албан тушаалтан сахилгын шийтгэл хүртсэн болоод өнгөрч буй гэх мэдээлэл ч байсан юм.Бид мэдээллийг нэхэн сурвалжлах болно.

1 ... 749 750 751 752 753 754 755 756 757 ... 762