BREAKING NEWS
Ж.ЭНЭРЭЛБАТ ХҮҮД САЙХАН СЭТГЭЛД МОНГОЛ АХАН ДҮҮС ТА БҮГДИЙГ ХАНДИВЫН ГАРАА СУНГАХЫГ ХҮСЭЖ БАЙНА

Ж.ЭНЭРЭЛБАТ ХҮҮД САЙХАН СЭТГЭЛД МОНГОЛ АХАН ДҮҮС ТА БҮГДИЙГ ХАНДИВЫН ГАРАА СУНГАХЫГ ХҮСЭЖ БАЙНА ХАНДИВЫН ДАНС: 5024496334 ХААН БАНК ЭЭЖТӨМӨРЧӨДӨР ХОЛБОГДОХ УТАС: 88808917

АЛБАН ТУШААЛААРАА АШИГ ОЛЖ, АЖЛЫН БАЙРААРАА МӨНГӨ ХИЙЖ, УЛСАА УЛ БОЛГОДОГ ДАРГА НАР ГААЛЬД БИЙ...

Дорнодын гаалийн газрын дарга асан Б.Винтов “Зээр дөрөө” ХХК гэдэг хувийн компанитай. Энэ компаниараа газрын тосны бүрдүүлэлт хийнэ. Мэдүүлэг бичнэ. Ашиг сонирхолын асар том зөрчилтэй ажиллаж ирсэнг. Нэг үгээр хэлбэл, тус боомтоор хэдэн тн газрын тос гарсныг Монгол Улсын гааль бус Б.Винтов дарга мэдэж байсан хэрэг. Ингэж хардах үндэслэл өөрийнх нь ашиг сонирхолын зөрчил. Бас яг иймэрхүү ашиг сонирхлын зөрчилтэй хүний нэг нь одоо Дорнод аймгийн Гаалийн газрын даргаар ажиллаж байгаа Б.Гэрэлт-Од болон Баянхошуу боомтын салбарын эрхлэгч Эрдэнэтөгс нар. Энэ хоёр даргын тус бүр нэг нэг “Ланд 200” маркийн машин газрын тосны “Петро Чайна дачин Тамсаг”-ийн туслан гүйцэтгэгч компанид сар бүр, тус бүр 3000 ам. долларын түрээсээр ажиллаж байна. Ийм нөхцөлд хэний эрх ашиг урдчилан хангагдах вэ. Ер нь ажил үүргийнхээ хуваарийн дагуу хяналт тавих ёстой дарга нар энэ мэт байдлаар дөрлөгдөж, дөнгөлөгддөг байхыг үгүйсгэх аргагүй ҮНЭН болжээ. Нэмэлтээр мэдээллэхэд : Эрхэм журмын нөхөр Б.Асралт Танаа: Миний сонгуулийн сурталчилгаанд амжилттай ажилласан Учралзаяаг ажилд авна уу. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва хэмээн зурвас бичиж 80 шинэ гаальчдийн эгнээг бүрдүүлэлцсэн журмын нөхөд Б.Асралт даргад хангалттай олон бий аж. Нэмэлтээр : Нууцын зэрэглэлд авахуулж байгаад 60 тэрбум төгрөгөөр тендергүй бариулсан ГЕГ-ын барилгыг Нэгүүн нээлттэй сурвалжлана. Нэмэлтээр : УИХ-ын гишүүн Б.Бейсен саяхан Төрийн ордонд,их хурлын танхимд Ярантын боомтоор 400 000 тн нүүрс буюу 62 сая ам. долларын нүүрс хууль бусаар гарсан байх магадлал өндөр байна гэсэн мэдэгдэл хийсэн. Ядаж энэ “хулгай”-г Б.Асралт даргаар л битгий шалгуулаарай. ЭХ СУРВАЛЖ: АТА.MN

ХИЛ, ГААЛЬ, ТАГНУУЛ, АВТОТЭЭВЭР, МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ТАВАН БАЙГУУЛЛАГААС “ТОМ” 252 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН НҮҮРС ЗУВЧУУЛСАН ГААЛИЙН ГУРВАЛ...

Гаальд Б. Асралт, П.Баттөр, Б.Даваасүрэн гэдэг гурвал хүчээ авчээ.Гааль энэ гурвын хувийн өмч шиг, гаальчид энэ бүлэглэлийн зарц шиг, Монгол Улсын төр хүчгүй, сул доройгоо хүлээн зөвшөөрсөний илэрхийлэл шиг харагдах болжээ. Хоёр сая тонн нүүрс гэдэг ГЕГ-ын Бүрдүүлэлтийн газар шалгасан тоо баримт. Энэ тоо үнэн гэхэд эргэлзээтэй. Хоёр сая тонн нүүрс багаар бодоход 20,000 машин болно. Нэг машиныг дундажаар 100 тн нүүрс ачсан гэхэд 2,000,000 тн нүүрс байна. Нэг тонн нүүрс хамгийн багадаа 36 ам доллар гэвэл дээрх нүүрс 252 тэрбум төгрөг болж байгаа. Улсынхаа бололцоотой албан тушаал дээр суусан болгон идэж, мэрж, хумсалсаар бүр бүхэл бүтэн мөргөцөг гаргасан тохиолдол ч бий. Замын-Үүд дээр нэгэн ачаатай машинд шалгалт хийсэн, хийгээгүй асуудал дэгджээ. Энэ асуудал гаалийн хурлаар орж шалгасан гэх байцаагчийг нь ажлаас халжээ. Гаальд байдаг л нэг асуудал. Харин байдаггүй асуудал нь ажил давхар хариуцаж байсан Ахлах байцаагчийг халалгүй аваад үлджээ.Хуулийн хариуцлага хүлээлгүй үлдсэн энхийн цагаан тагтаа, ахлах байцаагч Д.Батжаргал нь ГЕГ-ын Тамгын Газрын дарга Д.Бат-Эрдэнийн төрсөн ах учраас хууль үйлчлээгүй. Ахлах байцаагч Д.Батжаргалын эхнэр Улаанбаатар хотын гаальд бас байцаагчаар ажилладаг. Гаальд юм бүхэн өөрийн гэсэн тогтсон ханштай. Хуулиар олгогдоогүй эрх,үүргийн харилцаа. Гэхдээ яг хууль шиг үйлчилнэ. Замын-Үүдэд очиж ажиллах сонирхолтой байцаагч хамгийн багадаа 15 сая төгрөг төлнө. Хэрвээ ахлах байцаагч болж чиглүүлье гэвэл 20-25 сая төгрөг төлнө. Харин Улаанбаатар хотын гаальд ажиллах бол 15-20 сая төгрөг төлнө. Энэ ханш тогтвортой үйлчилж байна.Наанаа ариун шударгыг яривч цаанаа бүх зүйлийг бузарлана. Үүнийг зохицуулж байдаг итгэлт хүн нь П.Баттөр. Энэ намар 30 гаальчин шууд Замын-Үүд рүү томилолт өвөртлөв. Дунджаар бодоход 600 сая төгрөг. Б.Асралт хүчээ авч байна. Түүний өөдөөс цор гэх ч хүнгүй болж. Ганц нэг гандан буурдаггүй, шударга нэгнийг гэрийн хорионд, ажлын дарамтад оруулж аваад тэтгэвэрт гарахаар нь айлгаж суудаг болж. Ингэтлээ дархлагдсан хүнтэй манай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариуцлага тооцож чадах болов уу??? ЭХ СУРВАЛЖ: АТА.MN

1 ... 177 178 179 180 181 182 183 184 185 ... 259