ДӨРВӨН ХҮҮХДЭЭ ОРХИОД ГАРСАН ЭМЭГТЭЙ ӨНӨӨГ ХҮРТЭЛ СУРАГГҮЙ БАЙНА

02-13н насны 4н хүүхдээ орхиод гэрээсээ гараад 2 сар холбоо сураггүй алга болсон эмэгтэй төрөөс хүүхдэд олгодог тэтгэмжийг буюу дөрвөн хүүхдийнхээ мөнгийг өөрөө авч хэрэглэдэг аж. Харин хаягдаж хоцорсон хүүхдүүд нь тогны мөнгөө төлж чадалгүй тогоо таслуулсан байдалтай аж төрж байна.

Энэ асуудлыг мөн манай сайт цувралаар мэдээлж байгаа бол цагдаагийн байгууллагаас эмэгтэйг олсон , ар гэртэйгээ холбоо тогтоосон хэмээж байсан ч ар гэрийнхэн нь одоог хүртэл сураггүй холбоогүй , хүүхдүүдтэйгээ утсаар ч яриагүй хэвээр байгаа талаар хэлж байгаа юм.  

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.