ЗЭВСЭГ, ЛИЦЕНЗ, ТЕНДЕРИЙН НАЙМААНД НЭР ХОЛБОГДДОГ ЛУ.БОЛД ЭЛЧИН ХИЙСЭЭР БАЙХ УУ !

Олон ч асуудалд нэр холбогддог улс төрийн хамгийн чинээлэг эрхмүүдийн нэг Лу.Болд Бельгийн Вант улсад суух Элчин сайдаар томилогдсон. Тэрээр европын холбооны хамгийн нэр хүндтэй улсад суух элчин яг мөн үү !  Бельгийн Вант улсад суух Элчин сайд Benelux /Бельги, Нидерланд, Люксенбург/-ийн орнуудад болон Европын холбоо, НАТО-д хавсран суудаг онцлогтой Монголчуудын европт байж болох хамгийн томоохон алба.


Гэтэл энэ хариуцлагатай албанд сууж байгаа Лу.Болд "Батлан хамгаалах"-ын  сайдаар ажиллаж байхдаа “бүтэлгүй зэвсгийн наймаа хийсний улмаас Хойд Солонгосын албаны хүн Монголд ирэхдээ тухайн үеийн гадаад харилцааны сайдад энэ талаар ярьсан гэгддэг. Мөн  Хойд Солонгосоос МИГ-21 онгоцны мотор худалдаж авахаар 1.8сая ам.долларыг Монгол Улс руу шилжүүлэхдээ иргэн Ж.Бямбаноров, бизнес эрхлэгч Нацагдорж нарын дансанд хийсэн байна” гэх мэдээлэл нийтлэгдэж, хууль хяналтынхан шалгаж генерал Т.Дашдэлэг хорих ял авсан байдаг. Шалгалтаар зэвсэг наймаaлцсан нь тодорхой болсон учир ийнхүү тухайн үеийн түүний удирдаж байсан "Батлан хамгаалах"-ын генерал ял авсан нь тодорхой. 


Үүгээр ч зогсохгүй тухайн үед хоёр 2 иргэн зэвсгийн Найманы золиос болж цаазын ял авсан гэдгийг ч тухайн үеийн Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц хатуухан мэдэгдэж байсан. 

Лу.Болд яагаад Бельгийн Вант улсад суух Элчин сайд болсон нь  хувийн ашиг сонирхлын үүднээс байж болох юм. Яагаад гэвэл тус улс ( олон улсын банк санхүүгийн том төв) харин Лу.Болд Богд банктай нэр холбогддог !

Ийм л хүн өнөөдөр НАТО, Европын холбоо, Бенелюксийн орнуудыг хавсран суудаг Бельгийн Вант Улсад Элчин сайдаар томилогдоод байна. Монгол улсаас Европын орнуудад илгээсэн Элчин сайд нараасаа, дипломатчдаасаа ичих олон ч асуудал бий. Янжуур тамхи, мансууруулах үйлчилгээтэй эм бэлдмэл, бүр сүүлдээ их хэмжээний героин тээвэрлэж баригдсан хэчнээн тохиолдол гарав. 

 

Хэрэв  Бельгийн Вант улсад суугаа Элчин сайд  Лу.Болдын талаарх энэ мэт мэдээллүүд олон улсын тэр дундаа Бельги улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдвал Европ Монголын Элч төлөөлөгчийг хүлээн авахгүй л болов уу ! 


Тиймээс ч аливаа улсад суух элчин сайдууддаа өндөр шаардлага тавьж асуудалд нэр холбогдоогүй эрхмүүдийг сонгох нь зөв байх.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.