СЭРЭМЖЛҮҮЛЭГ : 8 НАСТАЙ ХҮҮХДИЙН ТОЛГОЙД ГАЛЫН ХАЙЧ ЗООГДОН УХААНГҮЙ ЭМЧЛЭГДЭЖ БАЙНА

Сүхбаатар аймаг "Түмэнцогт" сумын эрүүл мэндийн төвд бага насны хүүхэд толгойдоо галын хайч зоогдсон байдалтай ухаангүй эмчлэгдэж байна. Тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгахад : Тус суманд суух эрэгтэй 40 настай Г, эхнэр 27 настай Б нар /2021.10.23/-нд маргалдаж, галын хайч шидэх үед хүү эрэгтэй 8 настай Д оногдож, гэмтэн тус сумын эмнэлэгт ухаангүй хэвтэж байгааг тогтоожээ. Одоогоор тус хэргийг Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.