АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСАД ТӨВТЭЙ “ХОЛТ ИНТЕРНЭШНЛ’ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


“Холт интернэшнл’ байгууллага нь Өмнөговь аймагт Хүүхдийн хоол тэжээлийн хөтөлбөр, Гэр бүлийг бэхжүүлэх хөтөлбөр, Боловсролыг дэмжих хөтөлбөрүүдийг 2019 оноос эхлэн амжилттай хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд 23-р цэцэрлэг, 5 дугаар сургуулийн тусгай хэрэгцээт ангийн хүүхдүүд болон хоол тэжээлийн дутагдлын эрсдэлтэй нийт 90 хүүхдийг нэмэлт шим тэжээллэг хүнсний бүтээгдэхүүнээр хангаж, амьжиргааны төвшин доогуур 36 өрхийн 60 хүүхдэд сар бүр 15 ам.доллартай тэнцэх төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг тус тус олгосон бөгөөд 2022 онд үргэлжлэн хэрэгжих юм. Хөтөлбөр нь 2019 оны 10 сараас хойш 50,000 орчим долларыг хөтөлбөрт зарцуулж орон нутгийн хүүхдүүдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллыг дэмжиж ажилласан байна. “Холт интернэшнл’ байгууллагад нийт эцэх эхчүүд, гэр бүлийн өмнөөс талархал илэрхийлье.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.