“Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа Вашингтонд хотноо болно

Nрэх сарын 15-наас 25-ны өдрүүдэд “Монголын худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёл” чуулган АНУ-ын Вашингтон, Канад улсын Торонто хотод тус тус зохион байгуулагдана. Вашингтон хотын төвд зохион байгуулагдах чуулганд “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа зохиогдох аж.

Энэ удаагийн үйл ажиллагаа үйлдвэр, ХАА, газар тариалан, эрчим хүч, барилга, тээвэр, соёл урлаг, аялал жуулчлал, мэдээллийн технологи, анагаах ухаан, банк санхүү,  харилцаа холбоо, уул уурхайн салбарыг хамарч байгаа юм.

Цахим болон тусгайлсан VIP бизнес уулзалт, сургалт-семинар, олон улсын 40 гаруй хөрөнгө оруулагч нарт төсөл хөтөлбөр соёл ахуйгаа танилцуулна. Тус үйл ажиллагаа дууссаны дараа мэдээллийн албан ёсны сувгуудаар хоёр сар сурталчлах юм.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.