ШШҮХ-Д АЖИЛЛАЖ БАЙСАН ЦАГДААГИЙН АЖИЛТАН ТТАХНЭ-ИЙН ДОЛООН ДАВХРААС УНАЖ НАС БАРЖЭЭ

Өчигдөр оройн /2022.09.08/ 17:00 цагийн орчин Төрийн тусгай алба хаагчийн нэгдсэн эмнэлгийн долоон давхраас эрэгтэй хүн унаж нас барсан байна.

Уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шалгахад амь хохирогч нь ШШҮХ-д ажиллаж байсан цагдаагийн ажилтан 30 настай, эрэгтэй н.н байсан нь урьдчилсан байдлаар тогтоогджээ. Тэрээр уг эмнэлэгт хэвтэн эмлчүүлж байсан аж.
Өндрөөс унаад амьд байхад нь түүнд эмнэлгийн үйлчилгээ үзүүлсэн ч бэртлээ даалгүй өөд болсон байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.