ХҮҮХДИЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭГ СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЗОХИОН БАЙГУУЛНА

Манай улс сүүлийн хоёр жил цар тахлын улмаас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглээгүй. Энэ жил хүүхдийн баярыг нэгдсэн арга хэмжээгээр төв төлбайд зохион байгуулах хотын даргын захирамж гарсан байна.

Захирамжид:

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 2022 оны зургаадугаар сарын 1-ний өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд нийслэлийн хэмжээний нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна. Энэ хүрээнд харьяа нутаг дэвсгэртээ баярын арга хэмжээг зохион байгуулж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгоод буй.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.