БАЯНГОЛЫН ЗАМЫН ЦАГДАА НАР УДААН ХУГАЦААНД ЗОГССОН 32 АВТОМАШИНЫГ ЗАМ ТАЛБАЙГААС ЧӨЛӨӨЛӨӨД БАЙНА

Замын зорчих хэсэг дээр болон нийтийн эзэмшлийн гудамж талбайд удаан хугацаагаар зогссон , автомашинаа байрлуулж орхисон нь бусдын хөдөлгөөнд саад учруулж ,  иргэдийн автомашин түр зогсох боломжийг хязгаарлаж байгаа аж. Тийм тээврийн хэрэгслийн эзэн холбогдогчийг тогтоох , тухайн зорчих хэсэг, гудамж замыг чөлөөлөх ажлыг Тээврийн цагдаагийн албанаас зохион байгуулж эхэлсэн.

Тэгвэл тус ажлын хүрээнд БГД дэх цагдаагийн газрын “Замын цагдаагийн хэлтэс” нь дүүргийн нутаг дэвсгэрт удаан хугацаагаар зогсож буй тээврийн хэрэгслийн судалгааг гарган ажиллаж байна. Удаан хугацаагаар зогсож буй тээврийн хэрэгслүүд нь нийслэл дэх ашиглагдаж байгаа зогсоолын сэлгэх чадварт нөлөөлөх , зарим тохиолдолд түгжрэл саатгал үүсгэж байгаа аж.

Иймд тус судалгааны хүрээнд хорооллын доторх гудамж замд удаан хугацаанд зогссон 32 тээврийн хэрэгслийг олж тогтоон , гудамж замыг чөлөөлөөд байна. 

Иргэд жолооч та бүхэн ашиглахгүй байгаа тээврийн хэрэгслээ нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд удаан хугацаанд байршуулахгүй , орхихгүй байхыг тус цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Мөн тус үйл ажиллагаа нь цагдаагийн байгууллагын бүртгэл мэдээллийн санд гэмт хэргийн улмаас эрэн сурвалжлагдаж байгаа 221 орчим тээврийн хэрэгсэл байгаатай холбогдуулан , олж тогтоох ажлыг иргэдийн дэмжлэг оролцоотой мэдээллийн сан үүсгэн зохион байгуулахад чиглэжээ. Дээрх асуудалтай холбоотой мэдээ, мэдээллийг тус албаны ерөнхий эргүүлийн 93020111 дугаарын утсаар иргэдээс тогтмол авч байгаа бөгөөд мэдээллийг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын Замын цагдаагийн хэлтэс, тасгуудад хүргүүлж эзэн холбогдогчийг тодорхойлж замын хөдөлгөөний дүрэмд заасан түр буюу удаан зогсох журам зөрчиж бусдын хөдөлгөөнд саад болсон эсэх, иргэдийн автомашин түр зогсох боломжийг хязгаарлаж байгаа эсэх зэрэг асуудлыг танилцуулан чөлөөлөх, улсын бүртгэлийн дугааргүй , эзэн холбогдогч нь тодорхойгүй тээврийн хэрэгслүүдийг зөөж , шилжүүлэн гудамж , талбайг чөлөөлөх арга хэмжээг үе шаттай авч байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.