СОЁЛЫН ЯАМНЫ “ЭМГЭНЭЛТЭЙ” ЭМГЭНЭЛ

Соёл, спорт, аялал жуулчлалын яам эмгэнэл бичих гэж байгаад эмгэнэлтэй шившиг тарив. Нэрт зохиолчийн овгийг нь ч бүтэн зөв бичиж чадахгүй, бусдын бүтээлийг хольж хутган “түүнийх” болгож нийтэлсэн нь төрийн байгууллагын нүүр царай ямар хэмжээнд унасныг харууллаа.

 Бүр хоржоонтой нь  энэ эмгэнэлийг хүн биш, ChatGPT-ээр “шидүүлчихээд”, түүнийгээ уншиж ч шалгалгүй албан ёсны хуудсандаа тавьсан байгаа юм. 

 Нэг эмгэнэлийг дөрвөн удаа засаж, дөрвөн удаа шившиг болж, эцэст нь арчаагүйдээ устгаж байгаа яам Соёлын яам гэхээр бүр эмгэнэлтэй. Соёл түгээх ёстой газар нь соёлгүй, үг бичих ёстой хүмүүс нь уншдаг ч үгүй бололтой.

 Сайд нь “гадаадаас ирж явна, хариуцлага тооцно” гэж өөрөөсөө бултана. Гэтэл хариуцлага гэдэг чинь пост устгаснаар дуусдаг ажил биш. Энэ бол төрийн байгууллагын мэргэжлийн чадамж ямар хэмжээнд нурсан, албан тушаал танил талын шагнал болсны бодит жишээ.

 Эмгэнэл бичиж чадахгүй хүмүүс соёлын бодлого ярьж суугаа нь өөрөө үндэсний хэмжээний эмгэнэл болжээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.