ЗГ-ЫН ХУРАЛДААНААР УЛСЫН ХЭМЖЭЭНД ГЭР БҮЛИЙН ХЭРЭГЦЭЭНД 3937.3 ГА ГАЗАР ҮНЭГҮЙ ӨМЧЛҮҮЛЭХ ШИЙДВЭР ГАРЛАА

Засгийн газрын хуралдаанаар “Монгол Улсын Иргэнд 2022 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалт”-ыг баталлаа.

Тодруулбал: Улсын хэмжээнд 2022 онд нийт 32,392 иргэнд 3967.8 га газрыг өмчлүүлэхээр болсон бөгөөд үүнээс 32,358 иргэнд 3937.3 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй олгох бол, 34 иргэнд 30.50 га газрыг аж ахуйн зориулалтаар үнээр нь тус тус өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Мөн үүнээс нийслэлийн хэмжээнд нийт 5,538 иргэнд эзэмшиж буй 315.17 га газрыг өмчлүүлэхээр баталсан байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.