МАШИНЫ ЗОГСООЛЫН МАРГААН НЭГНЭЭ ЗОДОЖ ХӨНӨӨХӨД ХҮРГЭЖЭЭ
Нийслэлчүүдэд нэн тулгамдсан асуудлын нэг болох автомашины зогсоолын хүрэлцээ дутмагаас болж нийтээрээ ачилтынхныг зүхэж аль эсвэл зогсоол булаалдан өөр хоорондоо маргах үйл явц нийслэлд өдөр бүр өрнөдөг. Тэгвэл автомашины зогсоолоос болж нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг өчигдөр бүртгэгджээ.Тодруулбал : БЗД-т байрлалтай “Хүслийн өргөө” хотхоны ,, дугаар байрны гадна хүн нас барсан байна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Шалгалтаар тус байрны ,, дугаар тоотод оршин суух хаягтай 57-н настай эрэгтэй Н.Б гэгчийг тус байрны ,,дугаар тоотод оршин суух хаягтай 38-н настай эрэгтэй Г.Ч гэгч нь автомашины зогсоолын маргааны улмаас гараараа боож газар унаган зодож амь насыг нь хохироосон болохыг урьдчидчилсан байдлаар тогтоожээ. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн 1-р хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.