Ш.ЭНХИЙН-ОД АЛБАН ЁСООР ДЭЛХИЙН ШИГШЭЭ БАГТ БАГТЛАА

Хамгийн алдартай өсвөрийн сагсчдын бүх оддын тоглолт гэж хэлж болохоор "NIKE HOOP SUMMIT" шоу тоглолтыг 2 жил завсарласны эцэст Nike компаниас 2022 онд дахин зохион байгуулах гэж байна.Тоглолтод дэлхийн шигшээ багт багтах шилдэг 12 тамирчны нэгээр Шаравжамцын Энхийн-Од албан ёсоор зарлагдлаа. 

Америкийн шилдгүүдийн эсрэг Дэлхийн шилдгүүд тоглох гал гарсан тоглолт дөрөвдүгээр сарын 8-нд Орегон мужийн Портланд хотод болно.


Дэлхийн шигшээ багт түүний мэдээллийг ингэж оруулсан байна:

4 одтой SF: Mike Sharavjamts

Willoughby (OH) ISA академи

On3 зэрэглэл: №50

On3 NIL Үнэлгээ: 42,000 доллар

Статус: Dayton-той гарын үсэг зурсан


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.