ХӨШИГИЙН ХӨНДИЙД ШИНЭ ХОТ БАЙГУУЛНА

БХБ-ын сайд Б.Мөнхбаатар ЗГ-ын өнөөдрийн хуралдаанаар " Манай улс Хөшигийн хөндийд шинэ хот барих ажлыг үе шаттай судлан, төлөвлөж байна. Сүүлийн 30 жилийн хугацаанд том хэмжээний хот төлөвлөлтийг хийгээгүй.

Өнгөрсөн хугацаанд хөшгийн хөндийд байр зүйн зураг, газар хагалбарын муж, усны нөөц зэргийг тогтоосон. Энэ хүрээнд 150 мянган хүн багтах хот төлөвлөлтийг хийж байна.

Өнөөдрийн хуралдаанаар төрийн захиргааны зарим байгууллагуудыг үе шаттайгаар хөшигийн хөндий руу нүүлгэхээр боллоо. Эдгээр нь төрийн захиргааны төв байгууллагууд биш, зарим байгууллага байх юм. Ингэснээр хөшигийн хөндийн төлөвлөлтөд төрийн зарим байгууллагуудын байршлыг олж, эдийн засаг, төрийн таталцал, хүн амын төвлөрлийг бий болгох юм.

Хөшигийн хөндийн ерөнхий төлөвлөлтийг ойрын хугацаанд засгийн газраар батлуулна. Эхний ээлжид онгоцны буудлыг тойрсон үйлчилгээ, тээвэр логистикийн хэсгийн зургуудыг хийсэн" гэв.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.