НАМЭХ-НЫ 2021 ОНЫ СУДАЛГААГААР ЭМЭГТЭЙЧҮҮДЭД САНХҮҮГИЙН ЧАДАВХТАЙ, ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ БАЙХ НЬ ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИНД ХҮРГЭХ ДУУ ХООЛОЙ ХҮЧТЭЙ БАЙЖ ЧАДНА ГЭЖ СУДАЛГААГААР ГАРЧЭЭ

НАМЭХ-ны 21 аймаг, есөн дүүргээс түүврийн аргаар санамсаргүйгээр авсан "Эмэгтэйчүүдийн амьдралын чанар-2021" судалгааны тайланг танилцуулж байна 

Энэхүү судалгаар эмэгтэйчүүдэд хуримтлал хэрэгтэйг харууллаа гэж дүгнэж байна. Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүд санхүүгийн чадавхтай, өөртөө итгэлтэй байх нь шийдвэр гаргах түвшинд хүргэх дуу хоолой хүчтэй байж чадна гэдэг нь судалгаанаас харагдаж байна гэв. "Эмэгтэйчүүдийн санхүүгийн асуудал маш чухал байгаа бөгөөд. Тэд гэр бүлдээ, төрд ч санхүүгийн хараат байдаг нь санхүүгийн эрх чөлөө маш хязгаарлагдмал байгааг харуулж байна. Судалгаанд оролцсон гурван эмэгтэй тутмын нэг нь үндсэн цалингийн орлоготой, 10 эмэгтэй тутмын нэг нь үндсэн цалингийн хажуугаар хувиараа бизнес эрхэлж, өрхийн орлогоо бүрдүүлж байна. Энэ орлогынхоо 81.5 хувийг ихэвчлэн байрны түрээс, ипотекийн зээл, байр ашиглалтын зардал, хоол хүнсний хэрэгцээнд зарцуулж байна гэсэн үг юм.Тус судалгаанд оролцсон 5 эмэгтэй тутмын нэг нь ипотекийн зээлтэй байгаа бол. Зургаан эмэгтэй тутмын нэг нь түрээсийн байранд амьдарч байна гэж гарчээ. Байр хэний өмчлөлд байна вэ гэхээр 77.7 хувь нь нөхрийн өмчлөлд байгаа бол ердөө 25.3 хувь нь эхнэр, байна. Энэ нь эмэгтэйчүүдэд эд хөрөнгө эзэмших эрх хязгаарлагдмал байна гэсэн үг юм.

Судалгааны хамгийн сонирхолтой хэсэг нь: Эмэгтэйчүүд гэр бүл, үр хүүхэд, ээж аавтайгаа ихэнх цагийг өнгөрүүлдэг бол  эрчүүд эсрэгээрээ найз нөхөд, хамт олон, ангийн уулзалтад цагаа зарцуулдаг гэж гарчээ. Энэ бүхнээс дүгнээд хархад эмэгтэйчүүдэд ямар их дарамт байдаг нь энэхүү судалгаанаас харагдаж байгаа юм.



Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.