Г.ЗАНДАНШАТАР: ХЭРВЭЭ ЗӨВӨӨР ОЙЛГУУЛЖ ЧАДВАЛ 5 САЯААС ДЭЭШ САРЫН ОРЛОГОТОЙ БОЛ ИЛҮҮ ТАТВАР АВАХ НЬ САНГУУДЫН АЛДАГДАЛ БУУРАХАД НӨЛӨӨЛНӨ ГЭВ

Тодруулбал: “Төрийн алба хаагч, багш, эмч, цагдаа нарын цалин нэмэгдүүлэхийн тулд их орлоготой хүмүүсээс илүү татвар авдаг болох нь зөв. Манайхан үүнийг шуугиад болиулчихдаг. 2.5 сая төгрөгөөс дээш цалинд 15 хувийн татвар авахаар нэмэгдүүлсэн боловч жагсаал цуглаан болоод болиулсан. Хэрэв зөв ойлгуулж чадвал 5 саяас дээш, цаашлаад 10 саяас дээш ч юм уу сарын орлоготой хүн бол илүү татвар төлдөг энэ зарчим руу шилжих нь зөв гэж бодож байна. Нийгмийн даатгалын шимтгэл ч гэсэн ялгаагүй. Ингэж байж сангуудын алдагдал буурч, ядуусаа, ахмадаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих” боломжтой хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатар МҮОНТ-ээр эдийн засгийг тэлэх бодлогын талаар ярих үеэрээ орлогод суурилсан татварын бодлогыг нэвтрүүлэх хэрэгтэй гэсэн бөгөөд. Өндөр орлоготой иргэдээс илүү татвар авдаг болох хэрэгтэй байгаа талаар байр сууриа илэрхийлэн ярилаа.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.