НЭГҮҮН МЭДЭЭ
С.ЗОРИГИЙГ ХӨНӨӨСӨН ХЭРГИЙН ЗАХИАЛАГЧ НЬ Ц.ЭЛБЭГДОРЖ БАЙХ ҮНДЭСЛЭЛТЭЙ ЮУ ?

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийг прокурорын дүгнэлтийг үндэслэн хянан хэлэлцэж, гурван шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгахаар прокурорт буцаасан. Харин Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг сулласан. Гэсэн хэдий ч ­УДШ­-ийн хуралдаанаар гурван шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг сулласан боловч УДШ­ийн тогтоол очих ёстой эзэддээ хүрч очоогүй байгаа. Тэднийг суллахдаа төрийн нууц гэдгээр халхавчилж, эрүүдэн шүүсэн тагнуул, прокурор, шүүхийн хууль бус асуудлаа задруулахгүй гэж гарын үсэг зуруулсан гэх мэдээлэл ч бий. Угтаа бол Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрт мэдэх төрийн нууц гэгдэх нь чухам юу байгаа бол ... Нэг нь тогооч, нөгөө нь мал аж ахуй эрхэлж байсан хүн. Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа : “Би хувь хүнийхээ зүгээс харахад энэ хэргийг Ц.Элбэгдоржийн даалгавар гэж ойлгодог” хэмээн мэдээлжээ. Ц.Элбэгдоржид яг энэ хүмүүсийг хэлмэгдүүлье гэсэн санаа байгаагүй ч энэ хэргийг хаачих гэдэг үүргийг тодорхой хүмүүст өгсөн болж таарч байгаа . С.Зоригийг хөнөөсөн хэргийг хаахын тулд Оюунаа, Батаа гэж яригддаг хоёр хүнийг олох ёстой болсон учраас Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг хэлмэгдүүлсэн.Хэрвээ тэд биш бол хэн нэгэн хэлмэгдэх л байсан бөгөөд хэргийг хаахын тулд заавал золиос болох хүн хэрэгтэй болсон байх хэмээсэн байдаг. Тэгвэл түүний хардаж байгаачлан Ц.Элбэгдорж төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн үхэлд оролцоотой юу ? Ц.Шаравдорж гуайн бичсэн номд дурдагдсан баримтад Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл хоёр С.Зоригтой байнга муудалцдаг байсан. Гэхдээ ард түмэн С.Зоригийг дэмждэг бөгөөд Ц.Элбэгдорж болон Э.Бат –үүл нар нэр хүнд албан тушаалын төлөө хөөцөлддөг байхад С.Зориг бол өөр байсан талаар өгүүлсэн байдаг. Иймд ч энэ хэргийн захиалагч нь Ц.Элбэгдорж байх үндэслэлтэй гэж үзэн Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат : Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл хоёрыг харддаг гэдгээ хэлж шалтгаанаа ингэж тайлбарлажээ.Тэрээр : С.Зориг Ардчилсан холбооны том лидер хүн. Энэ хүний амийг хөнөөсөн хэргийг 2016, 2017 онд шүүгээд бужигнаж байхад АН нэг ч дуугараагүй. АН-аас ганцхан Э.Бат-Үүл гэдэг хүн дуугарсан. “Би энэ хэрэг илэрсэнд баярлаж байна. Баярлахдаа Элбэгээдээ баяр хүргэсэн” гэж Э.Бат-Үүл ярьсан. Тэгэхээр Элбэгээ гэж хүн холбоотой. Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж гэдэг хоёр хүн энэ хэргийн захиалагч байх магадлал маш өндөр. Хэрэг илрэхэд Э.Бат-Үүл яагаад баярласан тухай, Ц.Элбэгдоржид баяр хүргэх болсныг асуух ёстой. Ц.Элбэгдорж хэргийг мөрдөж олсон юм уу. Тэгэхээр Ц.Элбэгдоржид асуудал байна хэмээн тайлбарлажээ. Хуулийнхны “зохиосон энэ үлгэрт” Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Отгонбаатар нар дөрвүүлээ С.Зоригийг хөнөөсөн гэж буруутгасан. Отгонбаатар “ам алдах” гээд байна гэж бусад нь галдан шатааж алсан гэж “Зохиол” гаргасан. Гэтэл Отгонбаатарынх 2001 онд гэртэйгээ шатаж нас барсан бөгөөд Эрдэнэтийн онцгой байдлын галын дүгнэлтээр цахилгаанаас болж гал гарсан байх үндэслэлтэй гэж үзсэн байдаг. Тиймээс эрүүгийн хэрэг үүсгэхгүй гэж нотломж гарсан төдийгүй галын дүгнэлт гаргасан байцаагчийг шүүх хуралд оруулсан боловч М.Алдар гэж шүүгч тэр байцаагчийг загнаж байгаад шүүх хуралд үг хэлүүлээгүй. Тэгсэн мөртлөө шүүх шийдвэр гаргахдаа энэ хүмүүс Отгонбаатарын гэр бүлийг галдан шатаасан гээд шийдчихсэн гэх мэдээлэл ч бий. Нөгөөтэйгүүр энэ хүмүүс хэрэг хийсэн нь нотлогдсон, батлагдсан гээд яриад байдгаас өөр ямар ч баримт нотолгоо гэх зүйл байдаггүй гэх мэдээлэл ч бий.

ТЕЛЕВИЗИЭС ТӨРСӨН ТЭРБУМТАН М.НАРАНБААТАРААС МҮОНРТ-ЭЭ АВЬЯ , АВАРЬЯ АРД ТҮМЭЭН !!!

Төрөөс төрсөн тэрбумтан гэгдэх хүн олон бий. Учир нь тэд бизнес эрхэлдэггүй ажил олгодоггүй гэсэн хэдий ч төрөөс төсвөөс хумсалж баяжигсад ийм нэршил зүүдэг. Энэ нь татвар төлж амьжиргаагаа залгуулж буй та биднээс хулгайлж өөрсдөө хөлжигсөд гэдгийг илтгэх нэршил. Тэгвэл телевизээс төрсөн тэрбумтан ч бас байна. Тэр хүн бол Мянганбуугийн Наранбаатар гэх эрхэм. Тэр ч бас та биднээс хулгайлж тэрбумтан болсон. Монгол улсын ерөнхийлөгчийг хоёр удаа буюу нэг удаа улираан сонгож болдог байсан бол одоо харин нэг удаа 5н жилээр сонгодог шинэ ерөнхийлөгчийн хууль Монголд хэрэгжиж байгаа. Харин М.Наранбаатар гэгч нь гурван удаа төрийн харьяат төсвөөс санхүүждэг МҮОНРТ-ын захирлаар томилогдож байсан бол өдгөө мөн л МҮОНРТ-ийн үндэсний зөвлөлийн даргын албан тушаалыг хашиж байна.Түүний тэргүүлж байгаа үндэсний зөвлөлийг хуудуутай шийдвэр гаргалаа хэмээн хуулийн байгууллагаас буруутгаад сарын хугацаа өнгөрлөө. Энэ нь тус байгууллагын захирлын томилгоотой холбоотой. МҮОНРТ-ын “Ерөнхий захирлыг томилох тухай тогтоол” нь өөрөө хүчин төгөлдөр бус гэдгийг Нийслэлийн Захиргааны Хэргийн Шүүх тогтоочихсон “Тооллогын комисс”-ийг хууль бус шийдвэр гаргаж алдаатай тоолж гэдгийг нь хуулийн байгууллага нотолчихоод байхад л М.Наранбаатарын толгойлж буй үндэсний зөвлөл нь таг чиг нам гүм байсаар байгаа нь алдаатай тооллого шүүмжлэлтэй шийдвэр нь эхнээсээ зохион байгуулалттайгаар өрнөсөн байж болзошгүйг илтгэж байна. Үүний зэрэгцээ тус сонгон шалгаруулалтыг холбогдох хууль баталсан журмынхаа дагуу ахин хийхийг Үндэсний зөвлөлд даалгачихаад байхад л үндэсний зөвлөл нь өнөөг хүртэл хөдлөхгүй байгаагийн цаад учир шалтгааныг зөвлөлийн гишүүд дундаас эсвэл удирдлага нь өөрөө энэ зохиолыг схемчилсэн эсвэл оролцсон нөлөөлсөн байж болзошгүй гэх олны хардлага ортой болж болзошгүйд байна. Угтаа бол олон нийтийн радио телевиз болохоос бус Наранбаатарын телевиз биш. Одоо тус байгууллага ард түмний итгэлийг алдаж авилгачдыг хөхүүлэн дэмжигчээр нэрлэгдэж хэвлэлийн “ХУДАЛДАГДСАН” гэх нэршилтэй эгнээнд нэгэнтээ байр сууриа бат олчихоод байгаа. Нас барсан аавыгаа амьд мэтээр нотариатын итгэмжлэл үйлдүүлж банкнаас зээл авч байсан М.Наранбаатар үндэсний зөвлөлийг нь толгойлж байгаагаас үүдэн өшөө ч нэр нөлөө нь унах нигууртай тус байгууллага энэ мэт телевизээс төрсөн тэрбумтан тэгээд өөрийн хувийн мэдээллийн суваг мэт олон нийтийн радио телевизэд нөлөөллөө тогтоохыг санаархаж яваа эрхэмээс салж нэрээ нэр цэвэр залуусаар цус сэлбэн цэвэрлэж авах шаардагатай байгаа юм. Нөгөөтэйгүүр тэрээр олон жил шигдсэн байгууллагынхаа хамт олонд орон байр барьж өгөх нэрийдлээр буюу МҮОНРТ-ийн ажилчдын байрнаас зөвхөн хувьдаа л гэхэд 33-н ширхэг байр авч үйлчилгээний 1, 2-р давхруудыг нь ч өөрийн эзэмшилд булаан авч түүндээ банк бус санхүүгийн байгууллага авто худалдааны төв зэргийг ажиллуулсаар өнөөг хүрсэн байна. Иймд төрөөс тэрбумтан төрөхийг таслан зогсоохын зэрэгцээ телевизээс ч тэрбумтан төрж тэндээ ужгирч шигдэн шимэгчилэх үйл хэргийг мөн таслан зогсооё М.НАРАНБААТАРААС МҮОНРТ-ЭЭ АВЬЯ АВАРЬЯ !!! Тэгж байж үндэсний олон нийтийн гэх тодотголтой Монголын хамгийн том бүтэц төсөвтэй байгууллага ард түмнийхээ мэдэх эрхийг хангаж үндсэн үүргээ гүйцэтгэж ажиллахад өнөөдөр ч оройтоогүй байна.

А.БҮРЭНБААТАРЫН ТОМИЛГОО ХУУДУУТАЙ БОЛСНЫ АРД ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН НЭР БҮХИЙ ГИШҮҮНИЙ ОРОЛЦОО БИЙ ЮУ

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл хуралдаж, Ерөнхий захирлын албан тушаалд томилогдох нээлттэй санал хураалтыг гуравдугаар сарын 5-нд явуулсан байдаг. Ерөнхий захирлын сунгаанд А.Бүрэнбаатар, Б.Ууганбаяр, Г.Гэрэл, Г.Бат-Оргил нарын 15 хүн өрсөлдөж, олонхын саналаар А.Бүрэнбаатарыг тус телевизийн Ерөнхий захирлаар сонгосон. Гэвч сонгон шалгаруулалт хууль бус болсон, “Тооллогын комисс"-ийн хууль бус шийдвэр, хайнга хандаж, алдаатай тоолсоноос үүдэлтэй гэх тус телевизийн дэд захирлаар ажиллаж байсан Г.Гэрэлийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг Нийслэлийн Захиргааны Хэргийн Шүүхээс хангаад байгаа. Ингээд А.Бүрэнбаатарыг Ерөнхий захирлаар томилсон 2021.03.05 өдрийн тогтоолыг хүчингүй болгож, Сонгон шалгаруулалтыг холбогдох хууль баталсан журмынхаа дагуу явуулахыг Үндэсний зөвлөлд даалгасанаас хойш сар орчмын хугацаа өнгөрч байна. Тэгвэл “Ерөнхий захирлыг томилох тухай тогтоол” нь өөрөө хүчин төгөлдөр бус гэдгийг Нийслэлийн Захиргааны Хэргийн Шүүх тогтоочихсон “Тооллогын комисс”-ийг хууль бус шийдвэр гаргаж алдаатай тоолж гэдгийг нь хуулийн байгууллага нотолчихоод байхад л таг чиг нам гүм байсаар байгаа нь алдаатай тооллого шүүмжлэлтэй шийдвэр нь эхнээсээ зохион байгуулалттайгаар өрнөсөн байж болзошгүйг илтгэж байгаа юм. Үүний зэрэгцээ тус сонгон шалгаруулалтыг холбогдох хууль баталсан журмынхаа дагуу ахин хийхийг Үндэсний зөвлөлд даалгачихаад байхад л үндэсний зөвлөл нь өнөөг хүртэл хөдлөхгүй байгаагийн цаад учир шалтгааныг зөвлөлийн гишүүд дундаас энэ зохиолд оролцон тоглосон нөлөөлсөн эрхэм байж болзошгүй гэх олны хардлага ортой болж болзошгүй. Тухайн үед сонгон шалгаруулалтаас Р.Гандимаа 577 оноо, Бүрэнбаатар 571 оноо М.Амарбаяр 571 оноо Г.Гэрэл 571 гэж танилцуулж байсан ч тооллогын комиссын дүн бодит байдалд өөр үр дүн үзүүлсэн тул , үүнд нь үндэсний зөвлөлийн гишүүн ашиг сонирхлын үүднээс хууль бус үйлдэл гаргаж нөлөөлсөн гэх мэдээлэл ч бий. Ажлаа аваад сар гаруй хугацаа болсны дараагаар А.Бүрэнбаатар өөрийн өрөөндөө бөөгийн зан үйл үйлдүүлж ажилчдынхаа хоолонд заслын бурмаа хийхээр завдаж байгаад ард түмний эгдүүцлийг хүргэж байлаа.Мөн А.Бүрэнбаатарын өмнө тус телевизийн Ерөнхий захирлаар ажиллаж байгаад ажлаа өгсөн Н.Дэмбэрэл шүүхэд хууль бусаар ажлаас чөлөөсөн хэмээн нэхэмжпэл гаргаж анхан шатны шүүх дээрээ ялалт байгуулаад байгаа аж. Олон захирлын нүүрийг ээлжлэн үзэж буй олон нийтийн радио телевиз дотор дотоодын хэрүүл тэмцэл одоо ч үргэлжилсээр байна. Энэ нь мэдээж тус байгууллагын удирдлагууд нь улс төрийн нөлөөллөөр сонгогддогтой холбоотой төдийгүй олон нийтийн гэх статустай байгууллагыг толгойлох үе үеийн захирлууд намын логог тэвэрч орж ирсээр байгаа нь тус байгууллага өөдлөх гэхээсээ илүү уруудаж явааг илтгэж байна.

НДШ-ийг нэмж "Капитал" хатагтай Б.Ундармаагаас авах ёстой 105 тэрбумыг иргэд төлсөөр л

Нийгмийн даатгалын сангийн 104 тэрбум төгрөг Капитал банкны дампууралтай алга болсон энэ үед нийгмийн даатгалын шимтгэлийг нэг хувиар нэмэх хууль хэрэгжихээр болсон байдаг. “Капитал”-д алдаад байгаа Нийгмийн даатгалын сангийн 104 тэрбум, дээр нь Эрүүл мэндийн даатгалын сангийн 136 тэрбум, нийлээд 240 тэрбум төгрөгөө олж авсан уу? Төр засгийн хариуцлагагүй, уваагүй үйлдлээс болж нийтийн олон зуун тэрбум төгрөг алдагдсаныг яагаад ард түмэнд зовлон болгосоор байна вэ? Б.Ундармаа гишүүн нэг их наяд төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй гэдгийг Алтжин компанийн захирал Г.Алтан хэлж байсан. үнэхээр ч Б.Ундармаа гишүүний үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүд сэйфиндээ багтдаггүй гэж эх сурвалжууд ярьдаг. Тэр хүний хөрөнгийг зараад энэ олон төрийн байгууллагын хохирлыг барагдуулж ягаад чадахгүй байна вэ? Монгол хүний дундаж цалин нэг сая төгрөг гэж байгаа. Энэ тооцооллоор бол нэг иргэн сард зөвхөн өндөр настны тэтгэврийн шимтгэлд 190 мянган төгрөг төлдөг. Жилд 2,210,000 төгрөг төлдөг гэсэн үг. Үүнийг хэдэн жил төлөх вэ. 10, 20, 30 жил төлнө. Төрийн үүрэг бол энэ мөнгийг найдвартай газар, гайгүй хүүтэй хадгалах ёстой. Гэтэл энэ мөнгөн дээр салбарын сайд нар үеийн үед “ажиллаж” ирсэн хардлага олон нийтэд байсаар байна. Б.Ундармаа гэгч 240 тэрбум төгрөгийн тэтгэврийн сангаар тоглочихсон эрхэм “түшээ” юм. Тэрбээр зүгээр ч нэг банкаа дампууруулчихаагүй 200 гаруй иргэний 260 орчим тэрбум төгрөгийн хадгаламжийг шамшигдуулж, ЖДҮХС-аас 700 сая төгрөгийн зээл авсан гэмтэй. Гэтэл тэрээр өнөөдөр юуч болоогүй мэт амьдарсаар л байна. Тэтгэврийн санг дампууруулах эрх зөвхөн төрийн түшээдэд л олддог монгол шиг улс өөр хаана ч байхгүй. Б.Ундармаагийн идсэн мөнгийг нөхөхийн тулд нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдсэн үү! НДШ 26 хувьд хүрэх зуур Б.Ундармаа уснаас хуурай гарч байгаа нь шударга ёсонд нийцэх үү? НДШ 2% нэмсэнд иргэд эсэргүүцэж байгаа учир нь Б.Ундармаа улсад хохирол учруулсан мөнгөө ард иргэдээр төлүүлэх гэсэн увайгүй үйлдэл гаргаж байна гэх..... Энэ мэт байдлаар МОНГОЛ УЛСАД үлэмж хэмжээний хохирол учруулсан Б.Ундармаа гишүүний нэгэнт ил болсон мэдээлэл дээр хуулийн байгууллагууд ажилмаар байна.

Б.Цогтбаатар нарын 26 хүнд холбогдох шүүх хурал 9 дэх удаа хойшлолоо

2020 оны сонгуулийн дараа Эрүүл мэндийн сайдад нэр дэвшээд АТГ-аас хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг нь хянахдаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд “Авлига, албан тушаалын хэргийн яллагдагч учраас Эрүүл мэндийн сайдад томилоход харшилна гэсэн бичиг хүргүүлснээр төрийн сайд болж чадаагүй тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байгаад өдгөө НҮБ-ын Хүүхдийн санд албан тушаал хашиж буй Бямбаагийн Цогтбаатар, тус газрын эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Баттөрийн Болорчимэг, эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Нямжавын Чимэдлхам тэргүүтэй 26 хүнд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх наймдугаар сарын 26-нд жич товлохоор хойшлуулсан. Түүнээс хойш хурлын тов гараагүй л байна. Шүүх хурлын танхимын багтаамж, халдвар хамгааллын дэглэм, өмгөөлөгч нарын элдэв шалтаг, прокурор “Ковид-19”-ийн сэжигтэй тохиолдол болсон зэрэгт үндэслэж тодорхойгүй хугацаагаар хойшлуулчихаад байгаа билээ. Уг нь энэ шүүх хурлыг нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн ногоон танхимд хийхээр хэд хэдэн удаа товлосон бөгөөд бүтэн жил гаруйн хугацаа өнгөрөхөд 9 дэх удаагаа хойшлуулаад байна. Хэргийг эргэн сануулахад, Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Н.Чимэдлхам, Б.Болорчимэг, Ү.Отгонбаатар, Д.Наранцэцэг, Н.Наранцэцэг, Б.Цогтбаатар, Д.Гантөмөр, Р.Октябрь, Н.Мөнх-Эрдэнэ, Д.Булгансүрэн, М.Болортуяа, С.Бямбасүрэн, Б.Цацралт-Од, Б.Галхүү, Н.Бямбадорж, С.Алтанзаяа, Б.Амаржаргал, Т.Ариунаа, Ц.Наранбаяр, Б.Дэлгэр, С.Энхболд, М.Золтуяа, Ж.Нэргүй, О.Тамир, Б.Ганзориг, Г.Насандэлгэр нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ дүгээр зүйлийн 1, 22.4 /Хахууль авах/ дүгээр зүйлийн 3, 22.4 дүгээр зүйлийн 5, 22.5 /Хахууль өгөх/ дугаар зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдээд байгаа билээ.

МУГТ Цэндбаатарыг зодож хэд хэдэн удаа ухаан алдуулж буй бичлэг дэлгэгдлээ

Монголын боксын холбооны Удирдах зөвлөл хуралдаж, Гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг үндэсний шигшээ багаас хөөх шийдвэр гаргасан. Шигшээ багаасаа хөөгдсөн Э.Цэндбаатар өөрийн цахим хуудаснаа “Өнөөдөр би дэлхийн аваргад оролцоно гээд бэлтгэлээ хийж байсан шүү. Одоо бэлтгэл хийх шаардлага байхгүй. Монголдоо ч байх шаардлага алга. Хэнд ч гомдохгүй ээ. Хэлэх зүйлээ би хэлнэ гэсэн байдаг. Харин тухайн өдөр яг юу болсон талаарх видёог өчигдөр улаан бал товч тойм нэвтрүүлгээр олон нийтэд хүрэглээ. Тухайн бичлэгт МУГТ Э.Цэндбаатарыг хэд хэдэн удаа цохин унагаж байгаа байдал бичигдсэн байна. Э.Цэндбаатарын хэлж буйгаар "Зүгээр сууж байхад ах нар ирж боож унагаж зодсон" гэх тайлбарыг өгчээ. Бааранд байсан тэд архидан согтуурсан байсан бөгөөд ийнхүү нэгнээ дээрэлхэж зоджээ. Энэ зодооны хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байгаа юм байна. Хууль хяналтын байгууллага шалгаж байгаа асуудлыг дэндүү хурдан ирээдүйтэй тамирчнаа хөөх шийдвэр гаргалаа гэдэгт шүүмжлэлтэй хандах иргэд олон байна.

ГЭМГҮЙ ИРГЭНИЙГ ЭРҮҮДЭН ШҮҮЖ, ЭЗЭНГҮЙ 15 ХЭРЭГ ТОХСОН ГУРВАН ЦАГДААГИЙН ХЭРЭГ ШҮҮХЭД ШИЛЖЛЭЭ

Цагдаагийн байгууллагын 100 жилийн ой тун удахгүй тохиох гэж байна. Гэвч 100 жилийн ой төхөх тусам цагдаагийн байгууллагын олон таагүй мэдээлэл хөврөх боллоо. Тухайлбал : Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн III хэлтсийн гурван алба хаагч бусдыг эрүүдэн шүүж, тухайн дүүргийн нутаг дэвсгэрт гарсан 15 эзэнгүй хэргийг тохож, хилсээр хэрэг хүлээлгэсэн байж болзошгүй хэргийн мөрдөн байцаалт дуусч хэргийг шүүхэд шилжүүлжээ. Гэм зэмгүй иргэнийг цагдаагийн байгууллагын гурван алба хаагч эрүүдэн шүүж олон эзэнгүй хэрэг тохсон явдал саяхан болсон байдаг. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн III хэлтсийн алба хаагчид болох Ч, Г, Б нар Монгол улсын иргэн Д-г гэртээ байхад нь баривчлан цагдаагийн хэсэгт авч иржээ. Улмаар 2019.10.24-25-нд шилжих шөнө гавлаж цагдаагийн хэсэгт хонуулахдаа эрүүдэн шүүж СХД-ийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн эзэнгүй 15 хэргийг тохсон байна. Ингэхдээ нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн байна. Иргэн Д-г эрүүдэн шүүсэн, 15 гэмт хэрэг тохсон болох нь шүүхээр нотлогдсон. Тиймээс гэм буруугүй этгээдэд хэрэг тохсон СХД-ийн цагдаагийн 3-р хэлтсийн цагдаа нарыг Эрүүгийн хуульд заасны дагуу нотлох баримт хуурамчаар үйлдсэн, Эрүү шүүлт тулгасан хэргээр АТГ-т шалгаж хэргийг прокурорт, прокуророос шүүхэд шилжүүлжээ. Мөрдөн байцаалтын явцад цагдаа нар эрүүдэн шүүсэн болон хэрэг тохсон нь нотлогдсон бөгөөд энэ хэргийг үйлдсэн хэрэгт яллагдагчаар татагдаад буй цагдаа нар өнөөдрийг хүртэл ажлаа хийсээр байгаа юм. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн III хэлтсийн алба хаагчид болох Ч, Г, Б нарт Эрүүгийн хуулийн 21.1.2 болон 21.12.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна. Хэрэв шүүхээс цагдаагийн алба хаагчдыг гэм буруутай гэж үзвэл дараах хуулийн заалтын дагуу ял оноох юм 21.1 дүгээр зүйл.Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах 2.Энэ гэмт хэргийг хууль сахиулагч, өмгөөлөгч, прокурор, шүүгч, нотлох баримтыг хадгалах, хамгаалах үүрэг бүхий алба хаагч, ажилтан үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 21.12 дугаар зүйл.Эрүү шүүлт тулгах 1.Төрийн албан хаагч тайлбар, мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх, ял, шийтгэл оногдуулах, ялгаварлах зорилгоор өөрөө, эсхүл бусад этгээдийг хатгаж, зөвшөөрөл олгож, эсхүл бусад байдлаар тухайн үйлдлийг хийхийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заажээ. Шүүхээс цагдаагийн алба хаагчдыг гэм буруутай гэж үзэх юм бол дээрх хуулийн заалтаар ял оноох юм.

ТӨЛӨӨЛӨГЧ Б.ЖАГАР “ТУУЛ ГОЛЫН ЭРЭГ ДАГУУ НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН СПОРТ ЦОГЦОЛБОР” БАЙГУУЛАХЫГ САНААЧИЛЖ , ХОТЫН ДАРГА Д.СУМЬЯАБАЗАР ДЭМЖЖЭЭ

Хан уул дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Б.Жагар “Бетонон ширэнгээс татгалзая” хэмээн нийслэлчүүдээ уриалж туул голын эрэг дагуух газар олголтыг цэгцэлж харин үүний оронд “Нийтийн эзэмшлийн спорт цогцолбор байгуулах” санал гаргаж хотын даргад хүргүүлж байв. Харин түүний энэ саналыг хотын дарга Д.Сумьяабазар дэмжиж нийслэлчүүд нийтийн эзэмшлийн спорт цогцолбортой болох ажил бодит болж биелэх боломж бүрдэж эхэллээ. Төлөөлөгчийн саналыг иргэд олон нийт итгэж дэмжсэнээр ийнхүү ажил хэрэг болох боломж нөхцөл бүрдэхээр болжээ. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар нийслэлийн иргэдийнхээ эрүүл мэндэд чухал хөрөнгө оруулахуйц шийдвэр гаргахаар зэхэж байгаагийн илрэл болж нийслэлийн холбогдох албан тушаалтнууд ХУД-ийн 19 20-р хороонд ажиллаж нөхцөл байдалтай биечлэн танилцлаа. Зайсангийн гүүрнээс яармагийн гүүр хүртэлх туул голын сав газар буюу усны нөөц усан сан бүхий газарт хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй барилга байгууламжийг барьж эзэмшиж байгаа нь нийслэлчүүдийн нийтийн эрх ашгийг хөндсөн асуудал гэж иргэд олон нийт ч иргэдийн хурлын төлөөлөгч ч үзсэн. Иймд тэд нийслэлийн төсөвт хүндрэл чирэгдэл учруулалгүйгээр нийтийн эрх ашгийн төлөө нийтийн эрүүл мэндийн төлөө нэгдэж бүтээн байгуулалтыг дэмжиж гарын үсгээ зураар 28н мянгуулаа болсоныг нь хотын даргад уламжилаад байна. Нийтийн эзэмшлийн спорт цогцолборыг байгуулахын тулд өмнө нь олгосон хууль ёсны газруудыг өөр байршилд сольж олгох хууль бус олголтуудыг цуцлах ахин шинээр газрын зөвшөөрөл олгохгүй байх зэрэг асуудлуудыг шат дараалалтай шийдвэрлэхийг одоо бид харж хүлээх л үлдлээ. Ямартаа ч тус цогцолбор ашиглалтанд орсоноор нийслэлчүүдэд нийтэд нь зориулсан : Дугуйн зам Сагсан бөмбөгийн талбай Гар бөмбөгийн талбай Бага насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай Жирэмсэн болон амаржсан эхчүүдэд зориулсан тусгай талбай Ахмадуудын дасгал хөдөлгөөнд зориулсан талбай болон сургууль цэцэрлэг зэргийг туул голоо түшиглэн бүтээн байгуулах боломжтой. Иргэдээ төлөөлнө хэмээн иргэдийн хурлын төлөөлөлд сонгогдсон эрхэм төлөөлөгч нар ч энэ асуудалд гар бие оролцож дэмжиж ажиллах нь тэдний үндсэн үүрэгт ажлын нэгээхэн хэсэг боловч нэг ч төлөөлөгч одоогоор энэ бүтээн байгуулалтын ажлыг дэмжин ажиллахаа илэрхийлээгүй л байна.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг нүүлгэх шийдвэр гаргалаа

ЗГ: Хотын захиргааг 2021 оны 12-р сарын 31-ний дотор НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХ шийдвэр гаргалаа Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолборт Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албыг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор нүүлгэн шилжүүлэх Засгийн газрын тогтоол гаргасан байна.

Криптовальютын луйварт монгол залуус холбогджээ

Coinseed аппликейшн хэрэглэгч, үйлчлүүлэгчдээ өөрсдийн хаяг руу нэвтрэх эрхийг нь хааж, дансан дахь хөрөнгийг нь хумсалж байна гэсэн гомдол удаа дараа гаргажээ. Гомдлын мөрөөр Нью Йорк хотын дээд шүүхээс тус бүртгэлгүй автомат арилжааны аппликейшний үйл ажиллагаа зогсоох арга хэмжээ авч магадгүй байгаа талаар Coindesk мэдээлсэн байна. Тус аппликейшний хэрэглэгчид өөрсдийн онлайн хэтэвчиндээ мөнгө шилжүүлээд эргүүлж авч чадахгүй нэлээдгүй хугацаа өнгөрсөн аж. Эцэстээ тус аппликейшн Apple store, Play store-оос арчигдан, вебсайт нь ч ажиллагаагүй болж сураг алдраад буй. Үүнийг ердөө Нью Йорк хотын шүүхийн мэдэгдлийн эсрэг авч байгаа түр арга хэмжээ гэж харах хүмүүс байгаа ч дийлэнх нь тухайн аппликейшний арын албыг асуудалд орсон гэж үзэж байна. Хэрэгт эд хөрөнгөөрөө хохирсон хүмүүс фейсбүүк хуудаснаа групп үүсгэсэн байх бөгөөд хүмүүс иргэний шүүхэд хэргийн тухай мэдүүлжээ. Энэхүү аппликейшний үүсгэн байгуулагч, ажилчид дунд нь монгол хүмүүс олон бий. Үүний үр дүнд монгол улсын нэр хүнд крипто зах зээлийн талбарт муу нэртэй болоод байгаа билээ.Тиймээс криптовалютын зах зээлд арилжаа хийж байгаа, хийх гэж байгаа хүмүүс маань анхаарал болгоомжтой байж, сайтар судалгаатайгаар хөрөнгөө зарцуулаарай гэж анхааруулж байна.