BREAKING NEWS
БИЕЭ ҮНЭЛЭГЧИЙН БАЙР СУУРЬ : БИД ЯДУУРЛААС ШАЛТГААЛАН ИЙМ БАЙДАЛД ХҮРСЭН

Шөнийн сурвалжлагаараа бид далд хэлбэрээр явагдсаар ирсэн биеэ үнэлэлтийн асуудлыг хөндлөө. Биеэ үнэлэх болсон шалтгаан нөхцлийн ард олон хүчин зүйлс нөлөөлдөг байж болох талтай ч түүнээс нь үүдэн гарах сөрөг үр дагаварууд түүнээс олон байгаа юм. Мөн биеэ үнэлэгч эмэгтэйн өгч байгаа мэдээллээр 4-5 болон 2-3н хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйчүүд ихэвчлэн биеэ үнэлдэг талаараа хэлж ядуурлаас шалтгаалсан гэв.

“ЭКО КОНСТРАКШН” АШИГЛАЛТААС ГАРАХ ДӨХСӨН , СЭЛБЭГ ОЛДОЦГҮЙ ЛИФТ СУУРИЛУУЛСАНААС БОЛЖ 7Н ДАВХРЫН ӨНДРӨӨС БАГА НАСНЫ ХҮҮХЭД УНАЖ ЭНДЭВ

Өчигдөрхөн үртэй хүн бүрийн зүрхийг зүсч сэтгэлийг эмтэлсэн харамсалтай осол гарч 3-н настай хүү зуурдаар хорвоог орхисон.Энэ сарын 27-н буюу өчигдөр 18:30 минутын орчимд ажиллагаагүй боловч хаалга нь хагас онгорхой эвдэрхий лифтний хонгил уруу 7-н давхраас нэгэн амь нисч одсон ... Харамсал харуусал дүүрэн осол БГД-ийн 18-р хороонд байрлалтай 86-р байранд гарсан бол тус байрыг “Эко констракшн” компани барьж ашиглалтад оруулсан байдаг. Тус компанийн нэр холбогдсон осол гэмтэл олон бий ч тэр хирээрээ хэл ам таталсаар байв ч тэгсхийгээд намжсаар намжаасаар нам дарсаар өнөөг хүрсэн. Барилгууд нь баригдаж байх явцад ч эрдэнэт хүний амь эрсдэж баригдаж дууссаныхаа дараа ч чанар стандартаас нь шалтгаалж Монгол хүний амь нас эрүүл мэнд эндэж эрсдэж явсаар энэ хүрснийг нь барилгын салбарт бүртгэлтэй ослын судалгаанд ил мэдээлсэн байдаг. С.Нямдаваа гэх захиралтай тус компани энэ мэт осол гэмтэлд олон нэр холбогддог ч хүлээсэн хариуцлага гэхээр зүйлгүй өнөөдөртэй золгож өчигдөрхөн нэгэн бяцхан амь эрсэдлээ.Үүнд ч тус компанийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн бололтой. Учир мэдэх эх сурвалжууудын өгч буй мэдээллээр тус компани ашиглалтаас гарах шахсан лифт суурилуулсан бөгөөд тэр нь төд удалгүй эвдэрч зогссон мөн сэлбэг олдоц муу засвар үйлчилгээ барагтай авдаггүй тул тус лифт ийн удаан хугацаагаар ажиллагаагүй хэрнээ аюул осолд бэлхэн байршиж байж. Иймд бяцхан зүрхийг цаг бусаар зогсоосныхоо төлөө С.Нямдаваа захирлын компани шууд утгаараа хариуцлага хүлээх ёстой. Бид ч хариуцлага хүлээхийг шаардах ёстой.

ДӨРВӨН ХҮҮХДЭЭ ОРХИОД ГАРСАН ЭМЭГТЭЙ ӨНӨӨГ ХҮРТЭЛ СУРАГГҮЙ БАЙНА

02-13н насны 4н хүүхдээ орхиод гэрээсээ гараад 2 сар холбоо сураггүй алга болсон эмэгтэй төрөөс хүүхдэд олгодог тэтгэмжийг буюу дөрвөн хүүхдийнхээ мөнгийг өөрөө авч хэрэглэдэг аж. Харин хаягдаж хоцорсон хүүхдүүд нь тогны мөнгөө төлж чадалгүй тогоо таслуулсан байдалтай аж төрж байна. Энэ асуудлыг мөн манай сайт цувралаар мэдээлж байгаа бол цагдаагийн байгууллагаас эмэгтэйг олсон ар гэртэйгээ холбоо тогтоосон хэмээж байсан ч ар гэрийнхэн нь одоог хүртэл сураггүй холбоогүй хүүхдүүдтэйгээ утсаар ч яриагүй хэвээр байгаа талаар хэлж байгаа юм.

2 НАСТАЙ ТӨРСӨН ОХИНОО ХҮЧИРХИЙЛСЭН ЭЦЭГ ӨМНӨ НЬ ХЭД ХЭДЭН УДАА ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДЭЖ БАЙЖЭЭ

2 хон настай охиноо хүчирхийлсэн жигшүүрт хэргийг манай сайт цувралаар мэдээлсээр байгаа. Тус этгээд нь өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж баривчилгаанд ч явах гэж байжээ.

ХАМГААЛАХ ҮҮРЭГТЭЙ ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧ ХҮЧИРХИЙЛЭГЧ БОЛСОН УУ

Амар тайван амьдралын төлөө тангараг өргөсөн цагдаагийн алба хаагч өөрөө хүчирхийлэл үйлдсэн талаарх мэдээлэл ирэв. Өнгөрөгч 2021 оны 10-р сарын сүүлээр БГД дэх цагдаагийн хэлтэс 2-ын мөрдөн байцаах тасгийн жолооч цагдаа албаны автомашиндаа насанд хүрээгүй хоёр ч охиныг хүчирхийлсэн гэх мэдээлэл байна.Бид энэ асуудлаар тодруулахыг зорьж ажиллав. Харин эх сурвалжуудын мэдээллээр тус цагдаагийн хэлтсийн удирдах албан тушаалтан намын томилгоо тул тус хэрэг нам дарагдаж удирдах албан тушаалтан сахилгын шийтгэл хүртсэн болоод өнгөрч буй гэх мэдээлэл ч байсан юм.Бид мэдээллийг нэхэн сурвалжлах болно.

2-13Н НАСНЫ ДӨРВӨН ХҮҮХДЭЭ ОРХИОД ГАРСАН ЭМЭГТЭЙГ БУСДЫН ДАРАМТАНД ОРСОН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ГЭВ

02-13н насны дөрвөн хүүхдээ орхиод гарсан эмэгтэй өнөөг хүртэл гэртээ эргэн ирээгүй байгаа аж. Үе үе сошиол сүлжээнд холбогдож гэр бүлийн хүнээсээ буюу БНСУ-д ажиллаж буй нөхрөөсөө мөнгө авдаг аж. Харин түүний нөхөр эхнэрийгээ бусдын дарамданд орсон байж болзошгүй хэмээж цагдаагийн байгууллага шуурхай ажлаа хийж өгөөч хэмээн хүслээ.

“БИО КОМБИНАТ” ХОРИОТОЙ БОДИС ХЭРЭГЛЭЖ АЖИЛЧДАА ХОРДУУЛСАНАА НУУН ДАРАГДУУЛЖЭЭ !!!

Өнгөрсөн 2019 оны 09-р сард “Био комбинат” төрийн өмчит компани үйлдвэрийнхээ байруудад ариутгал халдваргүйжүүлэлт хийхдээ хориотой бодис хууль бусаар ашиглаж ажилчдаа хордуулжээ. Хордуулсаныхаа дараагаар хордсон ажилчиддаа эмнэлэгийн тусламж үзүүлэлгүй өөрсдөө буюу байгууллагын эмч нараар дур мэдэн нууцаар эмчлүүлж байсныг нь мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагч нар тогтоосон байна. Гэтэл тус асуудлаас болж эхний ээлжинд 11-н хүн хордсон гэх мэдээлэл байсан бол өдгөө 60 орчим ажилтан хордож нэг иргэн зуурдаар нас нөгчсөн бөгөөд химийн бодисын хордлого гэсэн онош гарсан ажилчдын элэгний эс задарсан гэсэн оноштойгоор эмчлүүлж байжээ.Тус байгууллагын ажилтнууд хурц цус дутмагшилд орж эхэлсэн байна. Хамгийн харамсалтай нь эдгээр химийн бодист хордсон ажилчдаа хордлогын эмнэлэгээс хөөж шахуу гаргасан бөгөөд үүнийгээ тус компанийн удирдлагуудын хүсэлт хэмээнж хууль бус химийн бодис хэрэглэснээ нуун дарагдуулахыг завджээ.

1 ... 536 537 538 539 540 541 542 543 544 ... 548