• Өнөөдөр: 2025/04/5 | Бямба гараг
BREAKING NEWS
ӨСВӨР НАСНЫ ГУРВАН Ч ХҮҮХЭД 9-Н ДАВХАР БАЙШИНГИЙН ДЭЭРЭЭС ҮСРЭХИЙГ ЗАВДАЖ БАЙНА

Өсвөр насны гурван ч хүүхэд хамт амиа хорлохыг завдсан гэх мэдээлэл байна.Яг одоо тэдгээр хүүхдүүдийн авирсан хорооллын нэр бүхий тоот байрны гадаа цагдаагийн байгууллага болон онцгой байдлын алба хаагчид очжээ.Харин хүүхдүүд байшингийн дээвэр дээр зогсож байгаа аж.Эх сурвалжуудын мэдээллээр эдгээр хүүхдүүд 9-н давхар байшингийн дээр гараад 2 цаг болсон гэх мэдээлэл байна.Мөн иргэдийн мэдээллээр 2 эмэгтэй 1 эрэгтэй хүүхэд байгаа аж. Манай сурвалжлах баг шууд дамжуулан ажиллаж байна.

НУУЦ АМРАГААС НЬ ТӨРСӨН ХҮҮХДИЙГ ӨСГӨНӨ ХЭМЭЭН ҮРЧИЛЖ АВСАН Ч ХЭТ ИХ УЙЛУУЛЖ АМЬ НАСЫГ НЬ ХОХИРООЖЭЭ

Баян-Өлгий аймгийн харьяат 52 настай эрэгтэй С нь эхнэр, гурван хүүхдийн хамт ам бүл тавуулаа амьдардаг. Тэрээр аймгийнхаа 21 настай Е-тэй гэр бүлээс гадуурх бэлгийн харилцаанд орж жирэмсэн болгожээ.Охин амаржиж эрүүл саруул хүүхэд төрүүлсэн байна. Улмаар С нь эхнэр М-ийн хамт 21 настай Е болон, түүний ээж 58 настай С-тэй уулзаж, төрсөн нярайг үрчлэн авч, өсгөхийг гуйжээ. 21-н настай охины ээж уг хүсэлтийг зөвшөөрч, охиноо ятган дөнгөж төрсөн нярайг төрсөн эцгийнх нь гэр бүлд албан бичиг баримтгүйгээр үрчлүүлжээ. Гэтэл дөнгөж төрсөн нярайн төрсөн эцэг болох 52 настай иргэн С нь эхнэрийн хамтаар хүүхдийг хооллох, асарч халамжлах үүргээ биелүүлээгүйгээс нярай хүүхэд тухайн айлд очсон өдөртөө хэт их уйлснаас амьсгалын болон хоол тэжээлийн дутагдалд орж, нас барсан гэх харамсалтай мэдээлэл байна. Шүүхийн шинжээч нярайн биед задлан шинжилгээг хийж, хүүхэд хэт их уйлснаас амьсгалын дутагдалд орсон, шим тэжээлийн дутагдлаас болж нас барсныг тогтоожээ. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 52 настай эрэгтэй С-д нярай хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд асрах, мөн үндсэн эрх болох амьд явах эрхийг нь хангах үүргийг үл биелүүлснээс хүүхдийн амь нас хохирсон гэм буруутайд тооцож гурван жил, харин эхнэр болон хүүхдийг төрүүлсэн эх нарт нарт тус тус хоёр жилийн хорих ялыг оноожээ.

НУУЦ АМРАГИЙНХАА ХОЁР ХҮҮХДИЙГ ШАТААЖ АЛАХЫГ ЗАВДСАН ЭТГЭЭДИЙГ ХУУЛИЙНХАН ХАМГААЛЖ БАЙГАА ЮУ ???

Бусдын амь насыг хохироох зорилгоор айлын гэрийг гаднаас нь цоожилж, гал тавьсан хэргийг үйлдсэн этгээдийг цагдаагийн байгууллагаас илрүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, өнгөрөгч 09-р сарын 28-ны өдрийн 05:00 цагийн орчимд “Манай гэрийг гаднаас нь цоожлоод шатаасан байна” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байдаг. Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хэргийн газарт ажиллахад “Чингэлтэй дүүргийн 9-р хорооны ... тоотод оршин суух С бага охин Н, том охин М-ийн хүүхдүүдийн хамт дөрвүүлээ амарч байх үед нь бага охин Н "Ээж ээ, утаа үнэртээд байна” гэж сэрээснээр гаднаас нь цоожилсон байсан хаалгаа эвдэн, гэрээсээ эсэн мэнд гарч, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн тухай мэдүүлжээ. Хэргийг шалгахад, тус гэрт оршин суух М-тэй хувийн харилцаатай гэх 27 настай эрэгтэй З гэгч нь хувийн өс хонзонгийн сэдлээр иргэн С, Н, А, Н нарыг монгол гэрт унтаж байхад нь гэрийн хаалгыг гадна талаас нь цоожлон, гэрийн баруун урд талаас санаатайгаар галдан шатаасан байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон байдаг. ХААЛГЫГ СҮХЭЭР ЦОХИЖ ОНГОЙЛГООД ГАРААД ХАРАХАД ЦООЖ ЗҮҮСЭН БАЙСАН Эх сурвалжаас авсан мэдээллээр, иргэн С нь хэрэг явдал болсон өдөр буюу 2021 оны 09 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын орчим гэртээ бага охин Б.Н, том охин Б.М-ийн 3 настай Ж.А, 1 настай М.Н нартай дөрвүүлээ амарч байхад өглөө үүрээр 05:30 минутын үед бага охин Б.Номин “ээжээ утаа үнэртээд байна” гэж хэлээд намайг сэрээсэн тэгэхээр нь би босоод ойр орчмыг утаа үнэртэж байсан тэгээд хаалгаа түлхээд гараад харах гэтэл хаалга онгойхгүй байсан тэгээд би яасан юм болоо гэж бодоод хаалгаа дахин сайн түлхтэл нээгдэхгүй байхаар нь гэр дотор байсан түлээ хагалдаг том төмөр сүхээр хаалгаа дотороос нь цохиж хаалганы дээд хэсгийг эвдэлж онгойлгосон. Тэгээд хаалганы дээд хэсгээр гараа гаргаад цоожны цүүгээ бариад үзтэл манай гэрийн хаалгыг гаднаас нь жижигхэн цоожоор цоожилсон байсан, хаалгаар бүгдээрээ гараад хартал гэрийн баруун урд хэсгээс гал дүрэлзэн асаж байсан хормын төдий гэр шатаж дууссан хэмээн мэдүүлэг өгчээ. НУУЦ АМРАГЫНХАА ХОЁР ХҮҮХДИЙГ ШАТААСАН ГЭЖ БОДООД БУЦАЖ ИРСЭН Дөрвөн хүний амь насыг санаатайгаар галдан шатааж хөнөөх гэж байсан этгээд нь 1994 онд төрсөн З гэх эрэгтэй байсныг тогтоон Цагдан хорих 461 р ангид саатуулан шалгаж байсан ч эрүүл мэндийн гэх шалдтгаанаар одоо эмнэлэгт “амарч” байгаа аж. Тухайн хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа этгээд нь гэрт унтаж байсан бага насны хоёр хүүхдийн ээжтэй нууц амрагийн харилцаатай байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд тухайн өдөр Амуре гэх зочид буудалд хамт байсан гэдгийг нь шалгалтаар тогтоосон байдаг. Зочид буудалд хамт байсан эмэгтэйнхээ гэр бүл болох төрсөн ээж, төрсөн дүү, төрсөн хоёр хүүхэд болох бага насны хоёр хүүхдийг галдан шатаахаар унтаж байхад нь гарч яваад буцаж ирсэн этгээдийг эмнэлгийн байгууллагаар орогнуулаад байгаа асуудалд нь хохирогчийн талаас хууль хүчнийхэн өөрчсдөө сэжигтнийг хамгаалж байна гэх хардлага байгаа юм. Гэтэл 2 ба түүнээс дээш хүний амь насыг санаатайгаар хороон хохироохыг завдсан этгээдийг хорьж шалгалгүй эмнэлэгт орогнуулж байхын оронд цагдан хорьж таслан сэргийлж өгөөч гэх хүсэлтийг удаа дараа тавьсан байдаг. Мөн хохирогчийн гэрийн хашааных нь банзыг олноор сугалан орхих үл таних этгээдүүд отож айлгах гэх мэтээр айдас түгшүүртэй байхад бага насны гурван ч хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйчүүд хамгаалалтгүй аж төрж байгаа бол харин тэднийг галдан шатаахыг завдсан этгээд нь гадуур сул чөлөөтэй буюу эмнэлэгийн байгууллагаар эмчлүүлж байгаа гэх нэрийн дор эрх чөлөөтэй хэвээр байна. Бид энэ асуудлаар эргэн мэдээллэх болно.

ГЭРИЙНХ НЬ ГАДНААС ЦООЖИЛЖ ГАЛДАН ШАТААХЫГ ЗАВДСАН ЭТГЭЭДИЙГ ГАДУУР ШАЛГАЖ БАЙНА

2021 оны есдүгээр сарын 28-ны өдрийн 05.45 цагт “Манай гэрийг гаднаас нь цоожлоод шатаасан байна” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байдаг.“Чингэлтэй дүүргийн 9-р хороо ... тоотод оршин суух С нь бага охин Н, том охин М-ийн хүүхдүүдийн хамт дөрвүүлээ амарч байх үед бага охин Н ээжээ утаа үнэртээд байна” гэж сэрээсэн бөгөөд тэд гарах гэтэл гаднаас нь цоожилсон байжээ. Хаалгаа эвдэн гэрээсээ гарцгааж, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байдаг бол тухайн тоотод оршин суудаг М-тэй хувийн харилцаатай З гэгч /27 настай, эр/ нь энэ хэргийг санаатайгаар үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байдаг. Гэрийн гаднаас цоожилж, баруун урд талаас нь шатаасан бөгөөд урьдчилсан байдлаар хувийн өс хонзонгийн сэдлээр энэ хэргийг үйлдсэн гэх дүгнэлт гарсан. Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа бол сэжигтэн этгээд батлан даалтаар суллагдсан бөгөөд эрүүл мэндийн шалтгаантай гэх мэдээлэл байна. Харин хохирогчдын зүгээс сэжигтнийг гадуур шалгаж байгааг эсэргүүцэж таслан сэргийлж цагдан хорьж өгөх хүсэлтийг Чингэлтэй Сүхбаатар Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болон Чингэлтэй дүүргийн прокурорын газруудад хохирогчдын зүгээс гаргаад байгаа аж. Бид энэ талаар нэхэн сурвалжласаар байх болно.

ХҮЙТЭН МЭС ЭНГЭРТЭЭ НУУСАН АРХИНЫ ШАГЧДЫГ ИЛЧЛЭЭД ӨГСӨН Ч ЦАГДААТАЙГАА ТАМХИЛААД ЗОГСОХ АСУУДЛЫН АРД "НИЙСЛЭЛЧҮҮД АРХИНД ЖИВЖ БАЙНА !!!

Нийслэлчүүдийн нэгхэн шөнийн дүр зургаас цухас үзүүлье. Улаанбаатарт шөнийн цагаар архи согтууруулах төрлийн ундааг шагийн үнээр худалдан борлуулж түүнээсээ хөлжиж байгаа иргэдийн зүй бус авир хэтийдэж хутга мэсээр зэвсэглэж иргэдийг айлган сүрдүүлэх болжээ. Гэвч тэдний энэ замбараагүй худалдааны ард гэмт хэрэг зөрчил нэмэгдэх гэр бүлийн хүчирхийлэл гаарах шалтгаан нөхцөл бий юм.

УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ЗӨВЛӨХҮҮДИЙН ТӨСВӨӨС МӨНГӨ СААДАГ ГОЛ АРГА НЬ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА

Монголын төр зүдрүүхэн амьдралтай ядуусаасаа ч гарамгүй ядмаг хулгайчийн зантай түшээдтэй болжээ.Яагаад гэвэл УИХ-ын гишүүний туслах, зөвлөхүүд төрийн бус байгууллагын нэрээр төсөвт гэрчилсэн бас илчилсэн. Жишээ татвал : УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханын зөвлөх Б.Отгонжаргал, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн зөвлөх Л.Намуунгэрэл, Ж.Ганбаатарын зөвлөх М.Энхмэнд нар Монголын парламентын зөвлөхүүдийн холбоо төрийн бус байгууллагын нэрээр, таван удаагийн гүйлгээгээр УИХ-ын Тамгын газраас нийт 76.4 сая төгрөг гаргуулан авсан. УИХ-ын гишүүн Х.Баделханы туслах М.Алтынжан Монголын залуучуудын стратегийн академи төрийн бус байгууллагын нэрээр нийт 148 сая 312 мянган төгрөг шилжүүлж авсан. Үүгээр бол УИХ-ын гишүүдийн зөвлөхүүдийн төсвөөс мөнгө саадаг гол арга нь төрийн бус байгууллага болжээ. Мөн УИХ-ын Тамгын газрын Шилэн дансанд тайлагнаснаар зарлагынх нь сая сая төгрөгийн шилжүүлэг төрийн бус байгууллагууд руу чиглэжээ. Үүнд: Нямсамбуу ТББ-57 сая Гоё Монголын Төлөө ТББ-80 сая Соёлын Дархлаа ТББ-24,6 сая Хүний эрхийн индэр ТББ-10 сая Олон нийтийн харилцааны стратеги судалгааны төв-10 сая -Нямсамбуу ТББ-22 сая Монголын Парламентын зөвлөхүүдийн холбоо ТББ-30 сая Монголын өсвөр үеийн бие бялдрын хүмүүжлийг олгох холбоо-7,9 сая Имижлоги сургалт судалгааны төв-30 сая Нямсамбуу ТББ-70 сая Нийгмийн маркетингийн бодлого судалгааны хүрээлэн ТББ-50 сая Сувдан хэлхээ хөгжил-20 сая Хүүхдийн хөгжилд иргэдийн оролцоо ТББ-47,5 сая Хүүхдийн хөгжилд иргэдийн оролцоо ТББ-90 сая Шагайн харвааны холбоо ТББ-6,1 сая Мэргэжлийн тэнцвэрт мэдээлэл ТББ-10 сая Эрх зүй стратегийн төв ТББ-11,2 сая Монголын хоршооллын Сургалт мэдээллийн төв ТББ-45 сая -Сайн зөвөлгөө ТББ-20,5 сая Монголын хоршооллын Сургалт мэдээллийн төв ТББ-45 сая -Сайн зөвлөгөө ТББ-20,5 сая Соёл гэгээрлийг дэмжих сан-20 сая гэхчлэн хөвөрнө. Төрийн бус байгууллагыг цэгцлэхийн тулд Хууль зүй, дотоод хэргийн яам хуулийн төсөл боловсруулснаа мэдэгдэж байсан бөгөөд Хууль зүй бодлогын газрын дарга нь “Төрийн бус байгууллага нэрээр халхавчилж, бизнесийн ашиг олох үйл ажиллагаа дэндүү их байна. Нийтэд тустай, нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа эрхэлдэг нь цөөн” гэж хэлсэн нь нүдээ олсон өгүүлбэр байжээ. Дээр нь албан тушаал эрх мэдлээ хэтрүүлсэнд нь тохирсон ял зэм оноодоггүй, хаацайлж үлддэг зэрэг нь өлөн “ноёд”-д хуулийн цоорхойг ашиглах боломж болж байна.

ГЭРТ НЬ ШАТАХУУН ЦАЦАЖ АСААГУУР АСААГААД ХААЛГЫГ НЬ ГАДНААС НЬ ДАРСАН ЭТГЭЭДИЙГ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА СУЛЛАЖЭЭ

ХАМТРАН АМЬДРАГЧАА ХОЁР ХҮҮХЭД НЭГ ДҮҮГИЙНХ НЬ ХАМТ ГАЛДАН ШАТААХЫГ ЗАВДЖЭЭ Булган аймгийн Булган суманд энэ сарын 24-нөөс 25-ныг шилжих шөнө /2021 оны 11-р сарын 24-нөөс 25-ныг шилжих шөнө / Сэлэнгэ аймгийн харьяат Сундуй овогтой Баттулга гэгч нь хамтран амьдрагч эмэгтэйгээ 6 болон 14н настай хоёр хүүхэд мөн эгчийнх нь 14-15 орчим насны нэг дүүтэйгээ буюу насанд хүрээгүй гурван хүүхдийн хамт байхад нь галдан шатаахыг завдсан ноцтой үйлдэл гаргажээ. Тодруулбал сэжигтэн Баттулга гэгч нь хамтран амьдрагч эмэгтэйтэйгээ тухайн өдрийн 21:00 цагийн орчимд гэр бүлийн маргаан үүсгэн гарч явсан бөгөөд эргэн 23:00-н цагт ирэхдээ "Жанчивлан" рашааны саванд шатахуун авчирч байшинд байсан хүмүүс хүүхдүүд болон байшин дотор цацаж асаагуур буюу "Zepo" асаан орхиод гаднаас нь хаалгыг нь дарж 4-н ч хүний амь насыг санаатайгаар хороон хохироохыг завджээ. Өсвөр насны нэг хүү хаалгыг дарж байхад гарч чадсан ч Баттулга гэгч нь хүүхдийн биед халдсан зодож танхайрсан гэх мэдээлэл бий бөгөөд үлдсэн нэг хүү нь цонх хагалан ээж болон дүүгээ эсэн мэнд галаас гаргажээ. Мөн хэрэг учрал гарсан даруйд Булган аймгийн цагдаагийн байгууллагад хандсан онцгой байдлын газарт хандаж галыг нэн даруй унтраалгасан гэх боловч байшингаас үлдэх юм ховор болтлоо шатаж амжжээ. Сэжигтэн этгээд болох Сундуйн Баттулга гэгчийг тус шөнө нь цагдан хорж таслан сэргийлсэн боловч маргааш өглөө 10:00-н цагт буюу энэ сарын 25-ны өглөө эрүүлжүүлээд сулласан ахин цагдан хорьж таслан сэргийлэхгүй байгаа гэх мэдээлэл байна.Мөн тус этгээд нь өмнө нь цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлагдаж байсан гэх мэдээлэл ч бий юм. Харин одоо тус сэжигтэн этгээд нь тухайн амь насыг нь хохироохыг завдсан эмэгтэйгээ заналхийлж ална хэмээн сүрдүүлсээр байгаа гэх мэдээлэл байна. Иймд хохирогчийн талаас санаатайгаар 4-н ч хүний амь насыг хороон хохироохыг завдсан этгээдийг цагдан хорьж таслан сэргийлж өгөхийг хүсч Булган аймгийн Булган сумын цагдаагийн байгууллагад хандаад байгаа аж. Мэдээллийн дахин мэдээллэх болно.

1 ... 527 528 529 530 531 532 533 534 535 ... 538