BREAKING NEWS
ЛАНЗ ХХК-ИЙН ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА ДУТАГДАЖ , ХҮНИЙ АМЬ НАС ЭРСДЭВ ҮҮ

Говь алтай аймагт Ланк ххк-ийн баригдаж байгаа барилгын 4-н давхраас хүн унаж нас баржээ. Тодруулбал : Говь алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил баг “Аймгийн нэгдсэн эмнэлэгт барилга дээрээс унасан хүн хүргэгдэн ирсэн” талаарх дуудлага мэдээлэл энэ сарын 08-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Ингээд тус аймгийн Чандмань сумын иргэн 20н настай эрэгтэй М гэх иргэн Ланз ххк-ийн баригдаж байгаа барилгын 4-н давхраас унаж нас барсан байна. Тус хэргийг Говь-алтай аймгийн цагдаагийн газраас шалгаж байгаа бөгөөд хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд тус байгууллагын хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дэвтрийг хураан авсан байна. Эх сурвалжуудын өгч байгаа мэдээллээр амь хохирогч 20н настай иргэн М нь тус Ланз ХХК-д туслах ажилтнаар ажилладаг бөгөөд барилгын материал зөөж явсан гэх мэдээлэл бий юм.

ТЭЭЖ ТӨРҮҮЛСЭН БЯЦХАН ҮРСИЙНХЭЭ АМИЙГ ХӨЛЧҮҮРХСЭН ЭХЧҮҮД ХОХИРООСООР БАЙНА ...

Өнгөрсөн баасан гаригт хоёр ч нярай согтуурхсан эхийнхээ хөхөнд даруулж амьсгал хураасан таагүй мэдээлэл байна. Тодруулбал : Энэ сарын 08- ны Баасан гаригт СХД-ийн 8-р хороонд 2 сартай нярай хүүхэд гаднаа ил харагдах гэмтэл шархгүй нас баржээ. Эхний байдлаар нярай хүүхдийн эх нь согтууруулах төрлийн ундаа хэрэглэсэн хөхөөрөө дарсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байна. Мөн үүнтэй ижил төстэй буюу БЗД ийн 7-р хороонд 2 сартай нярай хүүхэд ил харагдах гэмтэл шархгүй нас баржээ. Эхний байдлаар мөн л эх нь архи согтууруулах төрлийн ундааны зүйл хэрэглэж хөхөөрөө дарсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдов. Ийнхүү тэд өөрсдөө тээж төрүүлсэн ч архи согтууруулах төрлийн ундаа хэрэглэснээс үүдэн бяцхан үрсийнхээ аминд санамсар болгоомжгүйгээр хүрч амь насыг нь эрсдүүлсэн тохиолдол нэг өдөрт хоёр ч бүртгэгджээ. Энэ нь нэг талаараа эмэгтэйчүүдийн архины хэрэглээ их байгааг мөн дөнгөж төрж амаржаад хоёр сар болж буй эхчүүд хөлчүүрхэж хүүхдийнхээ амь насыг эрсдэлд оруулсан гэх мэдээлэл ч нь өөрөө энэ нийгмийн “эмгэнэл” юм.

Ч.САЙХАНБИЛЭГ: ТЭР “ОФШООР”-ДОО МИНИЙ КОМПАНИ, ХӨРӨНГӨ БАЙВАЛ ҮНЭГҮЙ АВААРАЙ

“Baker McKenzie” компанийн үйлчилгээ үзүүлж байсан компаниудын дунд Монгол Улсад “Эрдэнэт”-ийн 49 хувийн хувьцаагаа худалдсан ОХУ-ын зэвсэг үйлдвэрлэгч “Росте компанийн нэр багтжээ. Уг хэлэлцээртэй холбогдуулан тухайн үеийн Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг шалгаж эхэлсэн гэж бичсэн тухай мэдээлэл цацагдсан юм. Мэдээллийн хариуд Ч.Сайханбилэг өөрийн цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлж пост оруулжээ. Тэрээр, “Хамаг хог новшоо чихдэг Тампуу гэж андуураа юу. Хамгийн хэцүү үед хамгийн хэрэг болсон төслүүдийг шийдсэний шагналд “Овт шар” болгох санаатай. Тэр Офшоор-доо миний компани, хөрөнгө олчихсон юм бол үнэгүй, шууд аваарай” хэмээжээ.

9 НАСТАЙ ХҮҮХЭД ЗОЛГҮЙ БАЙДЛААР АМЬ ЭРСДЭВ

Нийслэл улаанбаатар хот бол бяцхан иргэддээ нэн ээлгүй хот гэх нэршилтэй. Учир нь тоглож яваа хүүхэд тогонд цохиулж хаалганд даруулж автомашинд дайруулж усанд халианд ах дүүсийн хамт живж аавдаа зодуулж гэхчилэн цаг бусаар хорвоог орхих эрдэнэт амь нас нь эндэх тохиолдлууд өдөрт хэд хэдээрээ гардаг тул. Өчигдөр буюу 2021 оны 10-р сарын 06 нд СХД ий 33р хороо буюу Тахилтад амбаарт тоглож байсан 9 н настай хүүхэд хананд өлгөөтэй цүнхний оосорт орооцолдон амь нас нь эндсэн харамсалтай хэрэг гарчээ. Хүүхэд хананд өлгөөтэй байсан үүргэвчний оосорт хүзүүгээрээ орооцолдсон тул ийн золгүй байдлаар амь нас нь эрсэдсэн байж болзошгүй аж. Нэг талдаа бага насны хүүхдэд тавих хараа хяналт сул байгаатай холбон тайлбарлаж болох ч бид бяцхан иргэдийнхээ амьдарч буй орчин нөхцөлд тоглох хөгжих таатай мөн аюулгүй нөхцөл боломж бүрдүүлж чадаагүйн хохирогч болж бас нэгэн бяцхан амь хорвоогоос одлоо.

МОНГОЛЫН ХОЁР УЛСТӨРЧ ОФФШОРЧДЫН ЖАГСААЛТАД БАГТЖЭЭ

Дэлхийн алдартай баячууд, олны танил одод, Европ, Ойрхи Дорнод, Өмнөд Америкийн голдуу удирдагч нар оффшор компаниудаа ашиглан, сая сая ам.долларын татвараас зайлсхийдэг тухай баримтууд задарчээ. Тухайлбал, оффшор бүсийн 14 банкнаас олж авсан Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумын шинжлэн судалсан “Пандора баримт”-д 100 гаруй тэрбумтан, одоо ажиллаж байгаа болон суудлаасаа буугаад удаагүй 35 удирдагч, 300 орчим төрийн өндөр албан тушаалтан, тэр дундаа Монголын хоёр ч улстөрчийн нэр багтжээ. Түүнийг олон улсын 600 сэтгүүлчээс бүрдсэн баг судалж, эхний ээлжийн мэдээллийг өчигдөр (2021.10.03) нийтэд ил болгосон байна. Сайтын “Пандора баримт”-тай холбоотой хуудсын “Хүчирхэг тоглогч” бүлэгт нийтэлсэн мэдээллүүдээс харвал, дээр дурдсан Монголын хоёр албан тушаалтны нэг нь Ерөнхий сайд асан С.Батболд аж. Түүнийг "Улстөрч болохоосоо өмнө уул уурхайгаар баяжсан, гэрээ байгуулахдаа олон зуун сая ам.доллар хувьдаа завшсан хэргээр Нэгдсэн Вант улс, Сингапур, АНУ-ын шүүхэд дуудагдсан" гэж тодотгосон байна. С.Батболдын АНУ дахь өмгөөлөгч Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумд хандан “С.Батболд өөрийнх нь тухай нийтлэгдсэн мэдээллийг үгүйсгэж байгаа бөгөөд аль ч шүүхээр гэм буруутайг нь тогтоогоогүй байгаа” гэж мэдэгдсэн аж. “Пандора баримт”-д дурдсаныг үзвэл, С.Батболд 2006 оны дөрөвдүгээр сард, Үйлдвэр, худалдааны сайд байхдаа "Quantum Lake Trust" үл хөрөнгө итгэмжлэх нэгжийг Английн Гернсигийн санхүүгийн төв оффшор бүсэд байгуулсан аж. Тус нэгж нь Нэгдсэн Вант улсын "Premier Edge" ХХК-ийг эзэмшдэг бөгөөд С.Батболд 2005 онд анхны хувьцаа эзэмшигч нь болж байжээ. Түүнчлэн 2006 онд "Premier Edge" ХХК Лондонд тансаг зэрэглэлийн амины хоёр орон сууцыг 8.8 сая ам.доллараар худалдан авсан нь ил болжээ. Харин зөвлөхүүд нь энэ талаар “С.Батболд хууль ёсны дагуу үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан бөгөөд Монголын хуулийг чанд дагаж мөрдсөн. С.Батболд уул уурхайн салбарт орохоосоо өмнө гэр бүлээрээ Лондонд амьдарч байсан нь нууц биш” гэж мэдэгдсэн байна. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн баг одоогийн байдлаар гартаа оруулсан нийт мэдээллийнхээ ердөө дөрвөн хувийг л боловсруулсан нь энэ юм. Тиймээс нэр холбогдсон хүн бүрийн мэдээллийг олон нийт нарийн мэдэх боломжгүй байна. Эх сурвалж: news.mn

Нарны хүү Сарны охин ХХК-ийн найман тэрбумын хохирол барагдуулах шүүх хурал завсарлалаа

Баянзүрх дүүрэгт байрлах “Амар амгалан” хотхонд байр захиалсан 456 иргэний захиалгын мөнгө болох 8 тэрбум 644 сая төгрөгийг авч залилах гэмт хэргийг байнга үйлдэн амьдралын эх үүсвэр болгосон үйлдэлтэй “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн захирал тэргүүтэй хүмүүст холбогдох хэрэгт Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3-1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс Д.Гүрсоронз нарт холбогдох хэргийг 5 өдөр хэлэлцэж, гэм буруутайд тооцлоо. Улмаар шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс хохирол төлбөр барагдуулах 5 хоногийн завсарлага авч, эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан 2021-10-01-ний 14 цагт үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ. Д.Гүрсоронз нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар нэхэн сануулбал, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь заалт /Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно/, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн/-ыг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад /Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан/ заасан гэмт хэрэгт холбогдуулан Д.Батбаяр, Д.Гүрсоронз, Д.Одгэрэл нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянасан. Улмаар гэм буруугийн шүүх хуралдаан 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 09.00 цагт эхэлсэн юм

ЦЭЦЭРЛЭГИЙН 716 ХҮҮХЭД, ЕБС-ИЙН 618 СУРАГЧ ХАЛДВАР АВЧЭЭ

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга хичээлийн шинэ жил эхэлснээс хойш сургууль, цэцэрлэгийн орчинд халдвар, хамгаалал ямар түвшинд байгааг танилцууллаа. Сургууль, цэцэрлэгийн орчноос илүү ахуйн хүрээнд “Ковид-19” халдварлаж байна Нийслэлийн хэмжээнд 13 цэцэрлэг зайны сургалтад бүрэн шилжин ажиллаж буй аж. Эдгээрийн тав нь төрийн өмчийнх бол найм нь хувийн цэцэрлэг юм байна. Ерөнхий боловсролын нэг сургууль бүрэн хэмжээнд зайны сургалтад шилжсэн бол зарим сургууль анги, бүлгээр нь ялган зайны сургалтад шилжжээ. Одоогоор 115 бүлэг зайны сургалтад шилжсэн байна. Цэцэрлэгийн 716 хүүхэд, багш, ерөнхий боловсролын сургуулийн 618 сурагч, багш халдвар авчээ. Нийслэлийн хэмжээнд халдвар авсан хүүхэд багачуудын судалгаанаас харахад “Ковид-19” цар тахлын халдвар сургууль, цэцэрлэгийн орчинд бус, ахуйн хүрээнд илүү их байгааг мэргэжилтнүүд онцолж байна.

Саиед Моллай: Би монгол хүн

Токио 2020 зуны олимпын наадам болон паралимпын наадамд амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчид болон дасгалжуулагч нарт Засгийн газраас урамшуулах олгох арга хэмжээ өнөөдөр боллоо. Монгол Улсын иргэн, Токио-2020 зуны олимпын наадмын мөнгөн медальт Саиед Моллайд Засгийн газрын тогтоолын дагуу 60 сая төгрөг болон хоёр өрөө байр олгосон юм. Ёслолын арга хэмжээний дараагаар Саиед Моллай хэлэхдээ: "Бүх монголчууддаа энэ өдрийн мэндийг хүргэе. Олимпын болон паралимпын медаль хүртсэн тамирчдадаа дахин баяр хүргэе. Олимпын болон паралимпын медальтнуудад дэмжлэг үзүүлж байгаад маш их баяртай байна. Мөн сүүлийн үед "Саиед Моллай Германд үлдэхээр шийджээ", "Саиед Моллай Германы иргэншил авах гэж байна" гэх мэт ташаа мэдээлэл их гарсан. Үүнд албан ёсоор хариулахад, үгүй. Учир нь би Монгол пасспорттай. Би монгол хүн. Энэ медаль бол монголчуудад зориулсан. Иймд худал мэдээлэлд битгий итгээрэй. Би дараагийн удаад Парист болох 2024 оны олимпод өндөр амжилттай оролцохыг хүсэж байна. Монголын Жүдо бөхийн холбоонд, Монгол үндэсний олимпын холбоонд талархаж буйгаа дахин илэрхийлж байна. Түүнчлэн намайг тусалж дэмжсэн, урмын үгс илгээж байсан бүх хүнд баярлалаа" гэлээ.

Тамирчдын зодоон, архидалтын булхай Н.Төгсцогт, З.Шинэчагтага нар үргэлжлүүллээ

Өнгөрсөн бямба гарагт /2021.09.18/ “Ширэн бээлий клуб”, "Zorky MMA" багийн холимог тулаанч З.Шинэчагтага, МУГТ, Олимпын мөнгөн медальт боксчин Н.Төгсцогт нар нэгэн баарны гадна хоорондоо зодолдсон хэрэг гарчээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, "Тэд хоёул согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба З.Шинэчагтага нь Н.Төгсцогтыг нэлээдгүй зодсон" гэв. Тамирчин залуусын зодооныг одоогоор цагдаагийн байгууллагаас материалжуулан шалгаж байгаа аж. Энэхүү үйл явдал иргэдийн нэлээдгүй бухимдуулж байгаа төдийгүй, энэ мэт үйлдэл гаргаж буй явдал нь тамирчдын цаашдын амжилтанд хэрхэн нөлөөлж байгаа талаар Э.Цэндбаатарын асуудлаас сургамж аваагүй нь харагдаж байна гэж цахим орчинд шүүмжилжээ. Түүнчлэн Н.Төгсцогт өмнө нь хэд хэдэн удаа архидан согтуурсан, танхайрсанм зэрэг асуудлуудыг гаргаж байсан билээ. Монгол улсын шигшээ багийн гэх тодотголтой залуу тамирчид ээлж, дараалан танхайн болон архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн гэх асуудлыг тарьж шалгагдаж байгаа нь нөгөө талдаа ёс зүй болон сургах аргын бурууг харуулж буй мэт.

МАНСУУРУУЛАХ БОДИС ХЭРЭГЛЭСЭН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИЙГ АЛБАНААС ЧӨЛӨӨЛЖ, ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭН ШАЛГАЖ БАЙНА

Цахим орчин цагдаагийн дүрэмт хувцастай алба хаагч мансууруулах төрлийн ургамал татаж байгаа зураг нийтлэгдсэн. Энэ асуудалд цагдаагийн байгууллагаас хяналт, шалгалтын ажиллагаа явуулж байна. Шалгалтаар Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн хэлтсийн хамгаалалтын хоёрдугаар тасгийн харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч М нь 2021 оны есдүгээр сарын 13-ны өдөр ажлаасаа буугаад албаны дүрэмт хувцастайгаа бусадтай нийлж, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.