Нийслэлийн прокурорын газар-аас шууд !!!
Нийслэлийн прокурорын газар-аас шууд !!!
Нийслэлийн прокурорын газар-аас шууд !!!
2 НАСТАЙ ОХИН ЭЦЭГТЭЭ ХҮЧИНДҮҮЛСЭН ХЭРГИЙГ ПРОКУРОРООС АХИН "БУЦААЖЭЭ"
ИРГЭД ӨВЛИЙН ХҮЙТЭНД ОРОХ ОРОНГҮЙ БАЙГААД “ЭСҮ ТРЕЙД” ХХК БУРУУТАЙ !!!
"ЭСҮ ТРЕЙД" ХХК-ААС БОЛЖ ИРГЭД ХОХИРЧ БАЙНА !!!
"ЕСҮЙ" ТРЕЙД ГЭРЭЭГЭЭ БИЕЛҮҮЛЭХГҮЙ ИРГЭДИЙГ ХОХИРООЖ БАЙНА !!!
Дорнодын гаалийн газрын дарга асан Б.Винтов “Зээр дөрөө” ХХК гэдэг хувийн компанитай. Энэ компаниараа газрын тосны бүрдүүлэлт хийнэ. Мэдүүлэг бичнэ. Ашиг сонирхолын асар том зөрчилтэй ажиллаж ирсэнг. Нэг үгээр хэлбэл, тус боомтоор хэдэн тн газрын тос гарсныг Монгол Улсын гааль бус Б.Винтов дарга мэдэж байсан хэрэг. Ингэж хардах үндэслэл өөрийнх нь ашиг сонирхолын зөрчил. Бас яг иймэрхүү ашиг сонирхлын зөрчилтэй хүний нэг нь одоо Дорнод аймгийн Гаалийн газрын даргаар ажиллаж байгаа Б.Гэрэлт-Од болон Баянхошуу боомтын салбарын эрхлэгч Эрдэнэтөгс нар. Энэ хоёр даргын тус бүр нэг нэг “Ланд 200” маркийн машин газрын тосны “Петро Чайна дачин Тамсаг”-ийн туслан гүйцэтгэгч компанид сар бүр, тус бүр 3000 ам. долларын түрээсээр ажиллаж байна. Ийм нөхцөлд хэний эрх ашиг урдчилан хангагдах вэ. Ер нь ажил үүргийнхээ хуваарийн дагуу хяналт тавих ёстой дарга нар энэ мэт байдлаар дөрлөгдөж, дөнгөлөгддөг байхыг үгүйсгэх аргагүй ҮНЭН болжээ. Нэмэлтээр мэдээллэхэд : Эрхэм журмын нөхөр Б.Асралт Танаа: Миний сонгуулийн сурталчилгаанд амжилттай ажилласан Учралзаяаг ажилд авна уу. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва хэмээн зурвас бичиж 80 шинэ гаальчдийн эгнээг бүрдүүлэлцсэн журмын нөхөд Б.Асралт даргад хангалттай олон бий аж. Нэмэлтээр : Нууцын зэрэглэлд авахуулж байгаад 60 тэрбум төгрөгөөр тендергүй бариулсан ГЕГ-ын барилгыг Нэгүүн нээлттэй сурвалжлана. Нэмэлтээр : УИХ-ын гишүүн Б.Бейсен саяхан Төрийн ордонд,их хурлын танхимд Ярантын боомтоор 400 000 тн нүүрс буюу 62 сая ам. долларын нүүрс хууль бусаар гарсан байх магадлал өндөр байна гэсэн мэдэгдэл хийсэн. Ядаж энэ “хулгай”-г Б.Асралт даргаар л битгий шалгуулаарай. ЭХ СУРВАЛЖ: АТА.MN
Гаальд Б. Асралт, П.Баттөр, Б.Даваасүрэн гэдэг гурвал хүчээ авчээ.Гааль энэ гурвын хувийн өмч шиг, гаальчид энэ бүлэглэлийн зарц шиг, Монгол Улсын төр хүчгүй, сул доройгоо хүлээн зөвшөөрсөний илэрхийлэл шиг харагдах болжээ. Хоёр сая тонн нүүрс гэдэг ГЕГ-ын Бүрдүүлэлтийн газар шалгасан тоо баримт. Энэ тоо үнэн гэхэд эргэлзээтэй. Хоёр сая тонн нүүрс багаар бодоход 20,000 машин болно. Нэг машиныг дундажаар 100 тн нүүрс ачсан гэхэд 2,000,000 тн нүүрс байна. Нэг тонн нүүрс хамгийн багадаа 36 ам доллар гэвэл дээрх нүүрс 252 тэрбум төгрөг болж байгаа. Улсынхаа бололцоотой албан тушаал дээр суусан болгон идэж, мэрж, хумсалсаар бүр бүхэл бүтэн мөргөцөг гаргасан тохиолдол ч бий. Замын-Үүд дээр нэгэн ачаатай машинд шалгалт хийсэн, хийгээгүй асуудал дэгджээ. Энэ асуудал гаалийн хурлаар орж шалгасан гэх байцаагчийг нь ажлаас халжээ. Гаальд байдаг л нэг асуудал. Харин байдаггүй асуудал нь ажил давхар хариуцаж байсан Ахлах байцаагчийг халалгүй аваад үлджээ.Хуулийн хариуцлага хүлээлгүй үлдсэн энхийн цагаан тагтаа, ахлах байцаагч Д.Батжаргал нь ГЕГ-ын Тамгын Газрын дарга Д.Бат-Эрдэнийн төрсөн ах учраас хууль үйлчлээгүй. Ахлах байцаагч Д.Батжаргалын эхнэр Улаанбаатар хотын гаальд бас байцаагчаар ажилладаг. Гаальд юм бүхэн өөрийн гэсэн тогтсон ханштай. Хуулиар олгогдоогүй эрх,үүргийн харилцаа. Гэхдээ яг хууль шиг үйлчилнэ. Замын-Үүдэд очиж ажиллах сонирхолтой байцаагч хамгийн багадаа 15 сая төгрөг төлнө. Хэрвээ ахлах байцаагч болж чиглүүлье гэвэл 20-25 сая төгрөг төлнө. Харин Улаанбаатар хотын гаальд ажиллах бол 15-20 сая төгрөг төлнө. Энэ ханш тогтвортой үйлчилж байна.Наанаа ариун шударгыг яривч цаанаа бүх зүйлийг бузарлана. Үүнийг зохицуулж байдаг итгэлт хүн нь П.Баттөр. Энэ намар 30 гаальчин шууд Замын-Үүд рүү томилолт өвөртлөв. Дунджаар бодоход 600 сая төгрөг. Б.Асралт хүчээ авч байна. Түүний өөдөөс цор гэх ч хүнгүй болж. Ганц нэг гандан буурдаггүй, шударга нэгнийг гэрийн хорионд, ажлын дарамтад оруулж аваад тэтгэвэрт гарахаар нь айлгаж суудаг болж. Ингэтлээ дархлагдсан хүнтэй манай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариуцлага тооцож чадах болов уу??? ЭХ СУРВАЛЖ: АТА.MN
Дөрвөн жилийн өмнө гаалийн 50 байцаагч хуурамч дипломтой болох нь тогтоогдож ажлаасаа халагдацгаасан байдаг. Энэ нь ГЕГ-ын даргын 2017 оны 05 сарын 10-ны өдрийн А-106 тоот тушаалын дагуу ЧИГЛҮҮЛЭХ СУРГАЛТ-ыг 2017 оны 05 сарын 01-нээс мөн оны 08 сарын 03-ны хугацаанд зохион байгуулан Удирдлагын академи дээр гэнэт зохион байгуулж элсүүлсэн 80 хүнийг гаальчин болгох хөтөлбөрт сургалт байв. Тэдний 30 нь шүүхийн шийдвэрээр ажилдаа буцаж орсон байдаг. Цар тахлын үеэр манай Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Замын-Үүд рүү тагнуул, Авлигатай тэмцэх газрынхныг дагуулан мафийнхныг ичээнд нь барьж байгаа аятай сүрийг үзүүлсэн. Үр дүн нь нийгэмд анзаарагдаагүй. Тухайн үед Замын-Үүдийн Гаалийн газрын дарга Д.Зоригоог дуулиантай баривчилж зөвхөн тэр жараахайн оффшор дансанд 36 тэрбум төгрөгтэй байгаа тухай сенсаац дэгдээсэн. Уг ажиллагааны үеэр Замын-Үүдийн гаальд ажиллаж байсан ГУБ нарыг шилжүүлэн татсан бөгөөд тэд бүгд Улаанбаатар хотын гааль, Шуудангийн гааль, ГЕГ-т ажилд орцгоожээ.Мөн ГЕГ-т ажиллаж байсан Лхагвасүрэн, Базарваань, Бадрах нарыг Замын-Үүд рүү шагналын журмаар явуулсан гэх. Эдүгээ Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байгаа Ч.Хүрэлбаатарын нэг ангийн найз Д.Зоригоо одоо ГЕГ-ын Бүрдүүлэлтийн газрын даргаар дэвшин ажиллаж байна. Тодотгож хэлэхэд, ГЕГ-ын дарга Б.Асралт багийн нөхдөө хэрэг түвэгт орооцолдсон ч буцааж аваад ахиад буруу гарын ажил хийх адын шуналыг нь дэвэргэж, ар талыг нь хариуцдаг аж. Жилийн өмнө их хэмжээний нүүрс хулгайгаар гарсан хэргийг ГЕГ-ын Бүрдүүлэлтийн газрын ажлын хэсэг хоёр сая тонн нүүрс хууль бусаар гаргасан болохыг шалгаж тогтоосон байдаг. Мөн цаг хугацаанд Гашуун сухайт дахь Гаалийн газрын орлогч даргаар ажиллаж байсан Б.Мөнх-Амар, Гаалийн улсын ахлах байцаагч Д.Эрдэнэбаяр нар дээрх хулгайн нүүрсийг бүрдүүлэлтгүй гаргасан нь тогтоогдож бүгдийг ажлаас түтгэлзүүлсэн ч ахлах байцаагч Д.Эрдэнэбаяраар хэргээ даалгуулаад бусад нь ажлаа хийцгээж байгаа. Тэр үед ажлаа өгөөд Шуудангийн гаалийн газрын даргаар ирсэн байсан Б.Даваасүрэн одоо ГЕГ-ын Хяналт шалгалтын газрын даргаар ажиллаж байна. Гашуун сухайтын гаалийн газрын даргын орлогч байсан Б.Мөнх-Амар Шуудангийн гаальд Гаалийн хяналт шалгалтын албаны даргаар ажиллаж байна. Энэ хэргийг гардан зохион байгуулж Б.Асралттай шууд харилцаж байсан П.Баттөр бас тушаал дэвшсэн. Хулгай хийгээд байхад нь, улсаа тоноод байхад нь, өргөсөн тангарагаасаа няцаж эх орноо арилжаад байхад нь толгойг нь илээд, тушаал дэвшүүлээд, бөөцийлж тордоод байдаг Б.Асралтыг төрийн албан хаагч гэх үү, төрд тэрслэгч гэх үү… ЭХ СУРВАЛЖ: АТА.MN