BREAKING NEWS
АНАНДБАЗАР ТОМООХОН ШАТАХУУН ИМПОРТЛОГЧ КОМПАНИЙН ЭЗЭГТЭЙГ НӨХРИЙНХ НЬ НҮДЭН ДЭЭР ХҮЧИРХИЙЛСЭН ГЭВ ҮҮ ?

УИХ-ын гишүүн, “Содмонгол” группийн захирал Д.Анандбазарыг ажилтнууддаа бэлгийн дарамт үзүүлдэг гэх яриа гарч, хохирогч нар гэгдэх эмэгтэйчүүд ээлжлэн бузар булай явдлыг нь илчилсэн. Энэ хэрэг өдгөө хуулийн байгууллагад шалгагдаж байгаа. Тэгвэл 2000-аад оны үед болсон Анандбазарын хүчингийн хэргийн гэрч мэдээлэл өгчээ : Миний удирдлагад нь ажиллаж байсан гэр бүлийн хүмүүсийн бизнесийг дээрэмдэж авахаар ёс бус арга хэрэглэж, зодож нүдэж, дарамталж, тэр бүү хэл гэр бүлийн хүнийг нь нөхрийнх нь нүдэн дээр хүчиндэж байхыг нь энэ хоёр нүдээрээ хараад зогсч байлаа. Амьд гэрчийн хувьд энэ талаар болсон явдлыг ард түмэнд чадах чинээгээрээ хүргэхийн зэрэгцээ Анандбазар гэгч гаж донтныг зохих шийтгэлээ хүлээгээсэй гэж хүсч ийнхүү хэвлэлд мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар гэмт хэрэгтэн болон хохирогч нар нь одоо ч энэ салбартаа ажилласаар байгаа төдийгүй бизнесээрээ өрсөлдсөөр байгаа гэнэ. Учир нь тэрээр нэгэн шатахуун импортлогч компанид хамгаалагчаар ажилладаг байжээ. Тухайн үед бизнес нь дөнгөж эхэлж байсан ч маш амжилттай өргөжин тэлж байсан компани аж. Энэ нь Анандбазар гэдэг хүнд таалагдаагүй. Өөрийнх нь хийж байсан, хийх гэж байсан төсөлтэй нь түүний компанийн төсөл давхцсанаар тогтохгүй түрүүлж хөдөлсөн учраас Анандбазарыг шахах нь тодорхой байжээ.Тийм учраас Анандбазар рецедивүүдтэй холбогдож, тус шатахуун импортлогч компанийн захирлыг дарамтлуулахаар тохирчээ.Тус тохироо ёсоор дарамт шахалт зодоон тарчлаан ид явагдаж байх үеэр эхнэрийг нь дагуулж ирсэн рецедивүүдээрээ бариулж байгаад өөрийн биеэр хүчирхийлсэн. Харин энэ бузар явдлын маргааш нь тухайн шатахуун импортлогч компанийн захирлыг цагдаагийн алба хаагчид саатуулж хоёр сар орчим хориод сулласан гэх мэдээллийг нэрээ нууцалсан эх сурвалж Монголын хэвлэлүүдэд мэдээлж тус нийтлэл нь олны жигшлийг төрүүлсээр буй.

БОХИР УЛСТӨРЧДИЙН БАРИВЧИЛГААНЫ АРД ӨРНӨСӨН “АШИГ СОНИРХОЛ”-УУД ...

Төрийн өмчит “ДЦС-3”-ийн захирал Ч.Чинбатыг авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан хэмээн мэдээлж байв. Түүнийг 48 цаг саатуулаад сулласан бөгөөд гарсан даруйдаа ажлаа өгч, хэргээ хүлээсэн. АТГ-аас Эрчим хүчний яамны харъяа зарим байгууллагад хяналт, шалгалт явуулахад тендерт оролцсон аж ахуйн нэгжүүдийг зориудаар хасаж, өөрийн танил тал, хамаарал бүхий этгээд буюу аж ахуйн нэгжид давуу байдал олгосон, тендерийг өрсөлдөгчгүй олгож, шууд гэрээ байгуулсан байж болзошгүй зэрэг зөрчил илэрсэн тул АТГ-аас Ч.Чинбатыг гүйцэтгэх ажиллагаа явуулж баривчилсан.Ч.Чинбат нь “Содон номин констракшн” ХХК, “Тод эксим” ХХК-нд давуу эрх олгож, хууль бусаар тендер олгож, үйл ажиллагаа нь эхлээгүй байхад төслийн санхүүжилтийг 100 хувь олгосон бөгөөд “Тод эксим” ХХК-нд хууль бусаар тендер өгч, түүнээсээ их хэмжээний авлига авсан байж болзошгүй аж.Үүний зэрэгцээ тэрээр нэгэн нэр бүхий УИХ-ын гишүүний нууц амрагийн тендерийн бизнесийг дэмждэг гэх мэдээлэл ч бий.Гэвч түүнийг баривчлагдаж ажлаа хүлээлгэн өгснөөс хойш “ДЦС-3” компанийн ТУЗ-ын шийдвэрээр 30 сая төгрөгийн тэтгэлэг олгож олны эгдүүцлийг төрүүлээд байгаа. Хоёр хоногийн өмнө Татварын Ерөнхий газрын дэд дарга Ц.Цогтжаргалыг АТГ-аас саатуулж гэр албан өрөөнд нь нэгжлэг хийв. Түүнийг мөн л албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн буруутгаж байгаа. Д.Цогтжаргал нь 2017 оноос ТЕГ-ыйн орлогын газрын даргаар ажиллаж байгаад 2019 онд дэд даргаар томилогдсон бөгөөд энэ хугацаанд түүний өөрийн болон гэр бүлийн орлого өсч ирсэн. Наймдугаар сарын дундуур АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн Мал эмнэлгийн ерөнхий газар /МЭЕГ/-ын дарга асан Д.Түмэндэмбэрэл, тус газрын Мал эмнэлгийн эрүүл ахуй, баталгаажуулалтын газрын дарга Б.Батсүх нарыг баривчилсан. Тэднийг импортоор оруулж ирсэн малын вакциныг тав дахин өндөр үнээр улсад шахаж, дундаас нь 800 мянган ам.доллар завшсан хэрэгт шалгаж эхэлсэн. Тэд 2018 оноос хойшхи ийм үйлдлүүдээрээ 800 мянган ам.доллар завшсан байж болзошгүй. Мөн бохир улстөрчдийн эгнээнд элсэж баривчлагдан саатуулагдсан эрхмүүдийн жагсаалтад ОСНААУГ-ын дарга Ч.Мэндбаяр, УСУГ-ын дарга Ц.Төрхүү, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурь нарзүй ёсоор нэрлэгдэж байна. “Ковид-19” цар тахлын үед иргэд, аж ахуйн нэгжид ирэх эдийн засгийн дарамтаас хөнгөлж, дэмжлэг үзүүлэх зорилгоор цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны төлбөрийг 2020 оны арванхоёрдугаар сараас хойш Монгол Улсын Засгийн газраас хариуцах болсон.Харин Засгийн газрын энэ шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй эдгээр байгууллагын дарга нар дээрхи хөнгөлөлтийг хэрэгжүүлэхдээ эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, хөрөнгө завшсан гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлжээ.Тэд айл өрх, аж ахуйн нэгжийн цэвэр, бохир усны төлбөр дээр ОСНААУГ, УСУГ, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн эрх бүхий албан тушаалтнууд мөнгө нэмж бичин улсад их хэмжээний хохирол учруулж байсныг хууль сахиулагчид тогтоожээ.Энэ талаар хууль, хяналтын байгууллагынхнаас тодруулахад дээрхи нэр бүхий дарга нарыг Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасан эрх мэдлээ урвуулсан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн нь үнэн. Шалгалтын явцад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах, эсэх нь тодорхой болно” гэжээ. Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү болон хамаарал бүхий этгээдүүдийнх нь гэрт АТГ-ынхан наймдугаар сарын 26-нд нэгжлэг хийв. Нэгжлэгээр Ц.Ганхүүгийн гэрээс 200 сая төгрөгтэй тэнцэх доллар, юань, валют гарч ирснийг хураажээ.Түүнийг ашиг сонирхлын зөрчил үүсгэж, Зайсангийн аманд хамаарал бүхий хүмүүсийнхээ компанид барилга, орон сууц барих зөвшөөрөл олгуулсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ.Тэрээр өөрийн төрсөн хүү болох Ганхүүгийн Батболдын гүйцэтгэх захирлаар ажилладаг, 2006 онд байгуулсан, өөрийн 50 хувийн эзэмшлийн “Инэл” компанид барилга, орон сууц барих зөвшөөрөл олгосон тус компани Зайсангийн аманд “Инэл Зайсан виллаж”, “Чариот Резиденс”, “Морьтон Резиденс” хотхоныг барьсан гэх мэдээлэл бий. Наймдугаар сарын 11-ний Засгийн газрын ээлжит хуралдаанаар ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Улмаар түүний албан үүргээ гүйцэтгэх хугацаанд холбогдсон асуудлуудыг шалгуулахаар АТГ-т шилжүүлжээ.Тэрээр “Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар” чиглэлийн МИАТ ХК-ийн нислэгийн тоог цөөлж, бусад хувийн авиа компанид мэдэгдэлгүй зөвхөн “Изинис Эйрвэйз” ХХК-ийнхыг нэмэгдүүлэхээр нууцаар ажиллаж байгаад баригджээ.Энэ нь өөрийн шууд удирддаг МИАТ ХК-даа хохирол учруулсан гэрээ хийж, эрх ашгийн зөрчил гаргасан гэсэн үг юм. Хууль хяналтынхан Л.Бямбасүрэнгийн гэр, зуслангийн байшинд нь үзлэг нэгжлэг хийж ХОМ-тээ мэдүүлээгүй компани, үл хөдлөх хөрөнгийн талаарх мэдээллүүдийг илрүүлжээ. ХӨСҮТ-ийн Нэгдсэн лабораторийн албаны дарга С.Энхзаяа. БЗДХ лабораторийн эрхлэгч Ш.Мягмарсүрэн тэргүүтэй хүмүүсийг шалгаж байгаа. Тэд төсөвт хуримтлагдах учиртай их хэмжээний мөнгийг хуваан завшсан байж болзошгүй асуудлыг АТГ мөрдөн шалгаж дуусаад, прокурорын байгууллагад шилжүүлжээ.2018 оны тавдугаар сарын 28-ны өдөр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү А/48 тоот “Төлбөртэй тусламж үйлчилгээний журам жагсаалт, тариф батлах тухай” тушаал гаргажээ.Энэ тушаал хэрэгжиж эхэлснээр төлбөртэй үйлчилгээний орлогыг тушаалд заасан ёсоор хүлээн авахгүй, үйлчлүүлэгчээс бэлнээр авч, нэр бүхий албан тушаалтнууд зохион байгуулалтад орж, хувьдаа хуваан авдаг гэх хардлага үүсчээ.Энэ нь ковидын үеэр бүр даамжирч гадаад улсаас тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдээс коронавирусийн шинжилгээ авахдаа тус бүрээс нь 150 мянган төгрөгийг бэлнээр хураан авсан, уг мөнгөний 50 хувь нь ХӨСҮТ-ийн санхүүд орсон ч үлдсэн 50 хувийн зарцуулалт тодорхойгүй байжээ. Тусгай үүргийн онгоцоор ирсэн нийт 6000 орчим иргэн байгаа бөгөөд тэдний шинжилгээний мөнгө нийт 900 орчим сая төгрөг болж байгаа. Гэтэл ХӨСҮТ-ийн санхүүд тус үйлчилгээний төлбөр болох 499 сая төгрөг орж 400 гаруй сая төгрөг дутаж байгаа нь шинжилгээ авах чиг үүрэгтэй хэлтэс буюу Лабораторийн хэлтсийн албан тушаалтнууд хувьдаа завшсан байж болзошгүй асуудлыг үүсгэжээ.

Монголын ард түмний буянаар олон жил гадаадын компаниас цалин авч, асрамжинд байгаа мэт жаргаж яваа эрхэм ерөнхийлөгч асан Н.Баганбандид ичих нүүр байхгүй бололтой !

МАН Засгийн эрх барих бүрийд "Оюутолгой" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл/ТУЗ/-ийн гишүүнээр томилогдож ирсэн хүн бол Ерөнхийлөгч асан Н.Багабанди. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Оюутолгой"-н ТУЗ-ийн гурван гишүүний нэгийг нь чөлөөлнө гэдгээ мэдэгдэхдээ нэр заагаагүй ч үг нь Н.Багабандид хаяглагдсан гэдэг. Гэвч одоог хэр нь чөлөөлөх ажил албажаагүй байгааг хэрхэн ойлгох вэ? Н.Баганбандийн хувьд 2009-2012 он хүртэл, 2016 оноос өнөөг хүртэл "Оюутолгой" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаа юм. Энэ хугацаанд уг төсөлтэй холбоотой маргаан олон гарч, сайжруулах шаардлага тавигдаж ирсэн ч ачааг нь зөвхөн Засгийн газар үүрч ирсэн. Харин Монголыг төлөөлсөн ТУЗ-ийн гишүүдийн хувьд энэ асуудлууд дээр олон нийтэд хандан тайлбар хийсэн ч удаагүй, мөн Засгийн газарт зөвлөгөө зөвлөмж өгч ирсэн нь ч тодорхойгүй явж ирсэн байдаг. Монголын ард түмний буянаар олон жил гадаадын компаниас цалин авч, асрамжинд байгаа мэт жаргаж яваа эрхэм ерөнхийлөгч асан Н.Баганбандид ичих нүүр байхгүй бололтой

“Сод монгол”-ын Ц.Анандбазараас “Жуковын талбай”-г аваръя!

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрт УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын эзэмшил “Жуковын талбай”-н газрыг чөлөөлөх үүргийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хотын дарга Д.Сумъяабазарт үүрэг болгосон байдаг. Гэтэл өнөөдрийг болтол гаргасан шийдвэр, үүрэг чиглэл нь ажил хэрэг болохгүй байгаа учир тухайн орчмын иргэд тэмцсээр байна. Тухайн талбайг нийтийн өмч болгох шийдвэр гараад хэдэн сарын нүүр үзэж байгаач томоохон техникүүд өдөр шөнөгүй ажилласаар байна. Ерөнхий сайд нь ч тэр, хотын дарга нь ч тэр, дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид нь ч тэр одоог хүртэл тухайн асуудлыг хөндөж ярихгүй байгаад иргэд бухимдаж байна. Баянзүрх дүүргийн 4 хорооны иргэдийн эсэргүүцлийг юман чинээ боддоггүй Ц.Анандбазар гэх хулгайчтай нэгийгээ үзнэ дээ. гэх иргэд чадах чинээгээрээ техникүүдыхэн урдуур орж тэмцэж байгаач одоо болтол ямар нэгэн байгууллага албан тушаалтнууд тухайн газар хамраач цухуйлгасангүй.

МҮИС ГЭХ НЭРИЙГ САЛБАРЫН САЙД НЬ ОЛГОЖ БАЙЖЭЭ

Өнгөрсөн наймдугаар сарын 26-ны өдөр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Монголын Үндэсний их сургууль /МҮИС/-ийн талаар мэдээлэл өгсөн. Тэрээр “Энэ бол луйвар. Тиймээс бид Монголын үндэсний их сургууль гэдэг нэрийг буцааж авна" гэж байсан. Харин өчигдөр Монголын Үндэсний Их сургуулиас хариу мэдэгдэл хийж, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Монголын үндэсний Их сургуулийн талаар илт худал үндэслэлгүй ямар нэгэн судалгаагүй мэдээлэл тараасан гэж үзэж МҮИС-ын зүгээс БШУ-ны сайд Л.Энх-Амгаланг нэр төр, алдар хүнд ажил хэргийн нэр хүндээ хамгаалуулах зорилгоор Сүхбаатар дүүргийн Иргэний шүүхэд хандаж буйгаа мэдэгдэж байна гэж мэдэгдсэн. Харин Л.Энх-Амгалан сайд "Надаас хулгай хийсэн хүнээс би уучлал гуйхгүй. Би мөн шүүхэд хандана" гэсэн юм. Тэгвэл энэхүү асуудалд анх Монголын Үндэсний гэх нэршлийг хэн олгож байсан бэ гэх асуудал үүсэж байгаа юм. Анх энэхүү нэршлийг УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Ё.Отгонбаяр 2012 онд сайдын тушаал гарган тус сургуульд мөн оны наймдугаар сарын 01-нээс эхлэн их сургуулийн ангилалд хамруулахаар шийдвэрлэж байжээ.

“УРАГШЛАХ” ХХК –ИЙН БАРЬСАН УРАГШГҮЙ БАРИЛГЫН ӨРТӨГ 2.3 ТЭРБУМ ТӨГРӨГ !

Орхон аймгийн Баян-Өндөр сумын 17-р сургуулийн хичээлийн II байрны хана, тааз нурж, шал нь цөмөрч аюултай нөхцөл байдал үүсээд байгаа. Тус хичээлийн байранд 17-р сургуулийн бага ангийн сурагчид хичээллэхээс гадна 22-р цэцэрлэгтэй холбогдсон өргөтгөлд нь хоёр бүлэг хичээллэдэг. Уг барилгыг 2015 онд “Урагшлах” ХХК орон нутгийн 2.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж эхэлсэн бөгөөд 2016 оны 12 дугаар сард хүлээлгэн өгсөн. Хичээлийн байрыг 2017 оны нэгдүгээр сард Улсын онцгой комисс хүлээн авч ашиглалтанд оруулжээ. Өнөөдрийн байдлаар дээрх үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор тухайн сургууль танхимаар хичээллэх ямар ч боломжгүй болсон бөгөөд бага ангийн 500 гаруй сурагч цахимаар хичээллэж байна. Сургуулийн захиргаа “Танхимын хичээл хэзээ эхлэх нь тодорхойгүй” гэж мэдэгджээ. Орхон аймгийн хотын захирагчийн алба, Мэргэжлийн хяналтын газар зэрэг бусад холбогдох байгууллагууд барилгын нуралтын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.

“ЭРЭЛ” Б.ЭРДЭНЭБАТЫН ХҮҮГ ЦАГДААГИЙНХАН ЭРЖ СУРЖ БАЙНА

УИХ-ын гишүүн асан “Эрэл”-ээр овоглосон Б.Эрдэнэбат гэх эрхэм Жаргалан, Тэмүүжин, Тэмүүлэн гэх гурван хүүтэй. Түүний том хүү Э.Жаргалан нь Америкт мэргэжил эзэмшсэн бөгөөд ирмэгцээ аавынхаа ажилд гар бие оролцох болсон. Монголын толгой баячуудын нэг болох Б.Эрдэнэбат эрхэм ч хамгийн том хүүгээ мэргэжил боловсролтой болоод эх орондоо ирэхэд томоохон бэлэг барьж “Хөтөлийн шохой”-ны үйлвэрээ түүнд даатгасан. Харин сайн эцгийн буянд “Сагаж” өссөн хүү нь аавынхаа итгэлийг алдаж, хааяа нэг хатуу юм хүртэхээрээ хүнээ байдаг гэмтэй. Тэрээр одоогоос 8 жилийн өмнө авто осол гаргаж, цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан. Харин Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр түүнийг цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж эхэлжээ. Уг нь мань эр ажлаа хийдгээрээ хийгээд, ам бүлээ нэмээд хуучин дүүрэг хороондоо амьдарч байгаа гэнэ лээ. Гэтэл монголын цагдаа хүнийг олохгүй жил болж байна гэхээр хэрэг удаашруулах санаатай үйлдэл байж болзошгүй гэх хардлагыг олон нийтэд төрүүлж байна.

ЧИНГИС ХААН БАНКНЫ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИД 93.6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ЗЭЭЛ НЭРЭЭР ГАРГАЖ ХУВЬДАА ЗАВШЖЭЭ

“Чингис хаан” банкийг 2000-гаад оны эхэнд ОХУ-ын иргэн С.Громов гэгч байгуулсан бол түүнээс банкны хувьцааг “Нью стандарт финанс” ХХК-ийнхан худалдан авсан байдаг. Харин тус компанийн 46 хувийг “Могул ибиз” ХХК-ийн эзэн Д.Батаа, 31 хувийг “Нүүдэлчин” группийн Ш.Бүтэд, 23 хувийг “Степ гоулд” компанийн хувьцааны тодорхой хэсгийг авсан иргэн Ц.Баярсайхан нар эзэмшдэг. Хууль сахиулах байгууллагынхан тус банкны эрх бүхий албан тушаалтнуудад холбогдуулан хэрэг нээн шалгаж байгаа. Учир нь “Чингис хаан банк” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид, эрх бүхий албан тушаалтнууд хувьдаа болон хамаарал бүхий этгээдэд давуу байдал бий болгож, Монголбанкнаас баталсан зээл олгох дүрэм, журмыг зөрчиж их хэмжээний санхүүжилтийг өөрсдийн компаниудад өгсөн. Уг зээлээ буцаан төлөөгүйн улмаас хохирол учирсан гэх үндэслэлээр мөрдөн шалгаж эхэлжээ. Тус банкны хувьцаа эзэмшигч Л.Батаа, Ш.Бүтэд, Ц.Баярсайхан нар өөрсдийн болон хамаарал бүхий 60 гаруй иргэн, аж ахуйн нэгжид 93.6 тэрбум төгрөгийг зээл нэрээр өгч, хувьдаа ашигласныг Монголбанкнаас томилсон хянагч шалгаж тогтоожээ.Түүгээр зогсохгүй дээрх зээлийн 82 тэрбум нь барьцаа хөрөнгөгүй, барьцаалсан хөрөнгө нь шаардлага хангахгүй байжээ. Өөрөөр хэлбэл, 55.5 тэрбум шахам төгрөгийн зээл барьцаа хөрөнгөгүй байгаа бол барьцаа хөрөнгийн шаардлага хангахгүй нь 26.6 тэрбумаар үнэлэгджээ. Тухайлбал, Д.Батаагийн хамаарал бүхий “Стандарт групп”, “Могулибиз” ХХК нь “Хан хиллс” гэх орон сууцын хотхон барьж иргэдэд борлуулсан бөгөөд зарагдаагүй үлдсэн орон сууц, оффисын барилга зэрэг үл хөдлөх хөрөнгийг банкны активд бүртгүүлэх, өндөр үнийн дүнтэй зээлийн баталгаанд оруулж харилцагч нарын хадгаламжийг эрсдэлд оруулсан байж болзошгүйг хянан шалгагч тогтоожээ. Харин хувьцаа эзэмшигч Ш.Бүтэдийн тухайд төрсөн дүү, Барилга, хот байгуулалтын дэд сайд асан Ш.Лхамсүрэн болон Ш.Жаргал, Ш.Батнасан нартай нийлж хамаарал бүхий “Нүүдэлчин групп” ХХК, бусад аж ахуйн нэгжийн нэрээр 37.9 тэрбумыг барьцаагүй авч, буцааж төлөөгүй гэж Монголбанкны шинжээч дүгнэжээ. Харин гурав дахь хувьцаа эзэмшигч Ц.Баярсайхан нь нөхөр Б.Батхүүгийн хамтаар эзэмшдэг “Инфохаб”, “Голден нагетс” ХХК зэрэг аж ахуйн нэгжийнхээ нэрээр 35.6 тэрбум гаруй төгрөг барьцаагүйгээр авч өөрсдийнхөө бизнесийн үйл ажиллагаанд зарцуулсныг хянан шалгагч тогтоожээ. ТУЗ-ийнхний авсан зээлүүд нь чанаргүй активд тооцогдож, эргэн төлөгдөх, эсэх нь эргэлзээтэй болсноор банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварт сөргөөр нөлөөлж төр болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, сангуудад хохирол учрахад хүрээд байна. Дашрамд мэдээлэхэд : Татан буулгаж ч болзошгүй байдалд хүрсэн Хөгжлийн банкнаас “Чингис хаан”-д мөнгө хадгалуулсан, ТОСК, “Эрдэнэс Тавантолгой”, “Монголын цахилгаан холбоо” ХК, “Тавантолгой төмөр зам” зэрэг төрийн өмчит аж ахуйн нэгжийн олон тэрбум төгрөг дансанд нь орсон байдаг. Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой”-н 49.7, Хөгжлийн банкны 26.1 тэрбум төгрөгийг гурав, 13 хувийн хүүтэй байршуулсан. “Чингис хаан” банканд Засгийн газар, төсвийн байгууллагууд, төрийн өмчит компаниуд, сангууд, бусад байгууллагын гээд нийт 243.8 тэрбум төгрөг байх ёстой гэсэн урьдчилсан тооцоо бий. Нөхцөл байдал иймдээ хүрчихээд байхад Монголбанк өдий болтол яагаад “Чингис хаан” банкны үйл ажиллагааг хэвийн явуулаад байна вэ ? Уг нь Банкны тухай хуулийн 68.1-т “Монголбанк нь дараах үндэслэлээр банкийг албадан татан буулгах шийдвэр гаргаж, банкны эрх хүлээн авагч томилно”, 68.1.1-т “Энэ хуульд заасан албадлагын арга хэмжээний хүрээнд банк байгуулах тусгай зөвшөөрлийг цуцалсан”, 68.1.2-т “Банканд энэ хуульд заасан бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ хэрэгжүүлэх боломжгүй тухай Монголбанкны шийдвэр гарсан” гэж дүгнэсэнд үндэслээд “Эрх хүлээн авах”, татан буулгах ёстой гэж Төвбанкны шалгалтын ажлын хэсгийнхэн үзэж. Гэвч Монголбанкнаас арилжааны “Чингис хаан” банкийг хуульд заасны дагуу татан буулгах шийдвэр гаргаагүй юм. Цаашид хэдий болтол “Чингис хаан” банк үйл ажиллагаа явуулсан нэртэй, шүүх хэчнээн нэхэмжлэгчийн гомдолд хэрэг нээх вэ

АЖЛАА ТАРААД АМРАЛТАНД АРХИДАН СОГТУУРЧ НЭГНИЙГЭЭ ГЭМТЭЭСЭН АЛБА ХААГЧИД “БҮСГҮЙЧҮҮД” ...

Налайх дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Найман шарга” цэргийн амралтад амарч байсан Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын эмэгтэйчүүд зодолдож, нэгийгээ гэмтээжээ. Тодруулбал, наймдугаар сарын 27-нд буюу өнгөрсөн баасан гарагт тус чуулгын зургаан ажилтан “Найман шарга” цэргийн амралтын газарт амрахаар очсон байна. Ингэхдээ өмнөх өдөр нь “Таван хүн очно” гэж захиалга өгсөн ч амрахаар очихдоо хоёр машинтай 10 орчим хүн очжээ.Тэд ажил тараад очиж архидан согтуурч, шөнө дундад нэгнийгээ зодож, гэмтээжээ. Тодруулбал, Батлан хамгаалах яамны харьяа Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын алба хаагч, ахлагч 25 настай эмэгтэй У нь 40 настай ахлагч Б гэгчтэй маргалдаж, гэмтжээ. Гэмтэл авсан алба хаагч Б-г хэрэг гарсан шөнө хувийн унаагаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэжээ. Хохирогч гэмтлийн зэргээ тогтоолгож, эмчилгээ хийлгэсэн. Харин хэргийн талаарх дуудлага цагдаагийн байгууллагад тухайн өдөр бүртгэгдээгүй. Өөрөөр хэлбэл, хэрэгт холбогдогчид болон амралтын газрын ажилтнууд хэргийг хав дарсан байж болзошгүй.Хэрэгт холбогдсон алба хаагч хоёр эмэгтэй хоёулаа наймдугаар сарын 28-нд Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст өргөдөл гаргажээ. Засгийн газар долоо хоногийн өмнө хуралдаж, улсын хэмжээнд тогтоосон Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн “Улбар шар” түвшинд шилжсэн хугацааг он дуустал сунгасан. Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд гэр бүлээс бусад аялал зугаалгыг хориглосон байдаг. Мөн гэр бүлээрээ аялж, зугаалахдаа гэр бүлийн гишүүн таваас дээшгүй байна гэж заасан. Гэтэл Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн харьяа “Найман шарга” амралтын газар хууль бусаар амрагчид авсан нь энэ мэт гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлд дэмжлэг үзүүлжээ.