БЯСАЛГАЛ ХИЙХЭЭР ЯВААД АЛГА БОЛСОН 25 НАСТАЙ ЭМЭГТЭЙН ЦОГЦОС ЖОРЛОНГИЙН НҮХНЭЭС ОЛДЖЭЭ
Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэнгэрийн энерги бясалгалын төвд 2020 оны долоодугаар сарын 31-ний өдрийн 22.35 цагийн орчим Хан-Уул дүүргийн II хорооны иргэн 25 настай эмэгтэй О сураггүй болсон байдаг. Харин түүний алга болсон талаархи дуудлагыг наймдугаар сарын 1-ний өдрийн 11.04 цагт хүлээн авсан байдаг. Үүнээс хойш жил 2 сар буюу бүтэн 14 15н сарын турш тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид “Тэнгэрийн-Энерги” бясалгалын төв, “Тэрэлжийн шинэ гүүр”, “Их хуралдай”, “Байтаг богд”, ”Баянцагаан” гэдэг газруудаар “Туул” голын усаар завьтай урсаж, явганаар болон автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсаар байсан боловч үр дүнд хүрээгүй байдаг. Тэгвэл тус эмэгтэй амиа алдсан байдалтайгаар олджээ. Тодруулбал : Налайх дүүргийн 6-р хороонд “Ээлтэй гэх газарт цогцос байж болзошгүй байна” гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллага өчигдөр буюу 10-р сарын 11-ний 17:30-д авч ажиллажээ. Ингэхэд Иргэн О 25н настай эмэгтэйн цогцос 230 см-ийн гүнтэй модон жорлонгийн нүхнээс олдсон байна. Амь хохирогч тус газарт байрлах бясалгалын төвөөс 2020 оны 07-р сарын 31-ний өдөр сураггүй алга болсон гэж хэрэг бүртгэлтийн ,,, тоот дугаартай хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан гэх/ буюу тус алга болсон эмэгтэй байж болзошгүйг эхний байдлаар тогоогоод байна. Бид эргэн мэдээллэх болно.