BREAKING NEWS
СОГТУУГААР ЖОЛОО БАРИН ОНХОЛДСОНЫ УЛМААС БАГА НАСНЫ ХОЁР ХҮҮХЭД АМИА АЛДЖЭЭ

2021/11/05-нд Дархан-Уул аймгийн замд тээврийн ноцтой осол гарсан байна. Уг осол нь Орхон сумын салдаг гэх газарт болж 15:18цагт дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу шалгахад Иргэн Б гэгч нь Toyota prius маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад онхолдож, зам тээврийн осол гарган зорчиж явсан таван настай Д гэмтэж, дөрвөн настай А, хоёр настай Т нар бүртгэгджээ. Осол гарах үед жолоочийн согтолтын зэргийг тогтооход 3.6 промиль хэмжээтэй гарсан байна.

МОНГОЛ УЛСААС ТЭЭВЭРЛЭГДЭЖ ИРСЭН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНЭЭС КОРОНАВИРУС ИЛЭРСЭН БАЙНА

Эрээн хотын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих ажлын хэсэгт таван оршин суугч Монголоос худалдан авсан бараагаа хүлээн авсан талаараа мэдэгдэж, улмаар нуклейн хүчлийн шинжилгээ хийхэд хариу нь эерэг гарчээ. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн газар коронавирусний халдвар зөөвөрлөгдөн ирэхээс урьдчилан сэргийлэхийн тулд халдварын эрсдэл өндөр орнуудаас бараа бүтээгдэхүүн худалдан авахаа зогсоохыг оршин суугчдадаа уриалсан байна. Мөн халдварын эрсдэл өндөр орнуудаас есдүгээр сарын 15-наас хойш хүлээн авсан бараа бүтээгдэхүүнүүдээ холбогдох албаны төлөөлөгчдөд мэдүүлэн зохих журмын дагуу устгуулахыг уриалжээ.

ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Их эзэн Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой, Монгол бахархлын өдөр, өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ, Засгийн газрын гишүүд, төр,нийгмийн зүтгэлтнүүд Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Энэ ёслолд “Чингис хаан”-ы одонт эрхмүүд оролцсон юм. Мөн өнөөдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол боллоо.

ИРГЭД УГААРТАЖ БАЙГАА АСУУДЛЫН АРД ХАЙХРАМЖГҮЙ , ХЭНЭГГҮЙ ҮЙЛДЭЛ БИЙ ЮУ ?

Хүйтэн сэрүүний улирал эхэлж иргэдийн галлагаатай зэрэгцэн угаарын хийд хордох дуудлага ихэсдэг. Энэ эрсдлийн ард иргэдийн хайхрамжгүй хэнэггүй байдал нилээд нөлөөлж байгаа бололтой. Дараах сурвалжлагыг бид сэрэмжлүүлэхээр бэлтгэлээ. Хоногт л угаартсан иргэдийн тоо нэмэгддэг сэрүүний улирал ирсэнтэй холбоотойгоор иргэд нэг талдаа энэ мэт хайхрамжгүй хэнэггүй байдлаасаа үүдэн өөрийгөө болон гэр бүлээ эрсдэлд оруулдаг байна. Харин үүнээс нь сэрэмжилж тавантолгой түлшийн хяналтын ажилтнууд хараа хяналт тавьж зөвлөгөө мэдээлэл өгч ажилладаг байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ГАНБААТАРААС ЯВГАН ХҮНИЙ ЗАМАА АВЪЯ , АВАРЬЯ

Нийтийн эзэмшлийн зам талбайг удаа дараа дээрэмдэж авто зогсоол болгодог асуудлын ард нийслэлчүүд амь нас эрүүл мэндээрээ хохирох эрсдэл аюул заналхийлж байгаа юм. Явган хүний замыг дээрэмджээ гэдгийг нь шүүхээр тогтоосон ч эрх бүхий албан тушаалтны эзэрхийлэл тул хууль түүнд үйлчлэхгүй хүчрэхгүй байж болзошгүй байна. УИХ-ын гишүүн "Оргил"-ын гэх Ж.Ганбаатар Энканто тауныхаа урд байх явган хүний зам байсан хэсгийг машины зогсоол болгосон бөгөөд 584 метр квадрат бүхий нийтийн эдэлбэр газарт Камдер компани машины зогсоол барьсан байдаг. Иргэдийн эрх ашиг зөрчигдсөн асуудал ахин сөхөгдөж энэ удаад ногоон байгууламжинд дураар халдаж барилга барихаар зэхжээ. Оргил худалдааны төвийн хувьд эдэлбэрээсээ хэтрүүлээд ийнхүү газрыг ашиглаж байгаа. Тэр утгаараа чөлөөлөх ёстой. Газрын тухай хуульд хэрвээ гэрчилгээгүй байвал мэдэгдэл өг. Мэдэгдэлд заасан хугацаанд чөлөөлөхгүй байвал албадаж чөлөөл гэдэг. Газрын албанаас нэг удаа мэдэгдэл өгсөн тэр мэдэгдлийг нь биелүүлээгүй. Түүнээс хойш ямар ч арга хэмжээ аваагүй. Тэгэхээр засаг дарга хуульд заасан арга хэмжээгээ бүрэн аваагүй байгаа юм. Хэлбэр төдий арга хэмжээ авсанаас хэтрээгүй байх энэ хооронд ахин нэг асуудал дэгдсэн нь Хан-уулчуудын ногоон байгууламжийг хашаалчихсанаас харж болно. Барилгын түр хашаанд ямар нэг барилга барих гэж байгаа эсэх талаар хот байгуулалт төлөвлөлтийн газраас тодруулахад ямар ч барилга барих зураг батлуулаагүй талаар хэлж байгаа.Харин мэргэжилтний мэдээллээр барилгын түр хашааг заавал барилга барих гэж байгаа тохиолдолд, өөрөөр хэлбэл барилгын зургаа батлуулсан тохиолдолд түр хашаа барих ёстой байдаг юм байна. Гэсэн ч энэхүү газар түр хашаа барьсан нь иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг боомилоод зогсохгүй иргэдийн ногоон байгууламжийг эвдэлж сүйтгэчихээд байгаа асуудал энд ноцтойгоор хөндөгдөх учиртай.

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.АНАНДБАЗАРЫН БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ АСУУДАЛ УДАХГҮЙ ЯРИГДАХ УЧИРТАЙ !

Өндөр ёс зүй, сахилга хариуцлагатай байх ёстой парламентын танхимаас сүүлийн үед хүчирхийлэгчид илчлэгдэх боллоо.Парламентын хоёр ч гишүүн хүчирхийллийн хэрэгт холбогдлоо. Хүчирхийлэгч Ц.Анандбазар гишүүнд Монгол Улсын Их хурал ёс зүйн хариуцлага хэзээ тооцох вэ ??? Асуудал дэгдсэн энэ оны тавдугаар сард “УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын нэр холбогдсон асуудлыг байнгын хороогоороо авч хэлэлцэх үүргийг УИХ-ын дарга Г.Занданшатар Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэд өгч байв хэмээн мэдээлж байв. Гэтэл УИХ-ын даргын зүгээс Байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэд тоот бичиг хүргүүлээгүй бөгөөд дээрх албан бус мэдээлэл нь Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө олон нийтэд таалагдах гэсэн заль байсан болж таарчээ.Нөгөө талаасаа УИХ-ын дарга Г.Занданшатар нь хүчирхийллийн хэрэгт холбогдсон Ц.Анандбазарт хариуцлага тооцохыг хүсээгүй байсан нь батлагдсан юм.Энэ нь төрийн эрх барих дээд байгууллагад сууж төр түшилцэж хууль баталдаг эрхэм хүчирхийлэгч нэгэн байлаа ч түүнд хариуцлага тооцох хүсэлтэй эсвэл хүчрэх нэгэн үгүй байгааг харуулсаар өдий хүрлээ.Угтаа Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Х.Баделхан, Б.Баттөмөр, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярсайхан, Б.Бейсен, Б.Бямбацогт, Ж.Мөнхбат, Л.Энх-Амгалан, Б.Энхбаяр нар багтаж байгаа ч эдгээр эрхмүүдийн хэн нь ч энэ асуудлаар дуугараагүй. УИХ-д Эмэгтэйчүүдийн албан бус бүлэг, Хүчирхийллийн эсрэг лобби бүлэг гээд энэ асуудалд анхаарал хандуулах ёстой субъектүүд хэд хэд бий. Парламент дахь сөрөг хүчин ч энэ асуудлаар нэг ч дуугараагүй байдаг. Хүчирхийлэл үйлдсэн, эмэгтэйчүүдэд зүй бус харьцсан парламентын гишүүний хариуцлагагүй үйлдлийг Монголын төр өөгшүүлээд өнгөрүүлбэл, мөнгөтэй хүн хүчирхийлэл үйлдэж, хууль зөрчиж болдог юм байна гэдэг ойлголтыг нийгэмд бий болгоно. Ц.Анандбазарын үйлдэл бол нэг бус нэгжээд удаагийн бусармаг үйлдэл. Баримт, нотолгоотой, гэрчтэй ийм хэрэгт хариуцлага хүлээлгэлгүй орхих нь шударга ёсонд үл нийцнэ. Хүчирхийллийн хэрэгт холбогдсон дараагийн гишүүнд хариуцлага тооцох асуудал ч энэ маягаар замхрах муу жишиг тогтох болно. Гэхдээ нэг “сайн мэдээ” байна. Хуулийн байгууллагын шатанд шалгах ажил нь гацаанд ороод байсан Ц.Анандбазарын хэргийг Нийслэлийн прокурорын байгууллагаас хянаж үзээд, яллагдагчаар татах шийдвэр гаргажээ.Тэгвэл одоо түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал удахгүй яригдахаар болж байна. Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 9.1.2-т “Гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан” нөхцөлд бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр хуульчилсан. Хуульд заасанчлан Улсын Ерөнхий прокурор Ц.Анандбазарын асуудлыг УИХ-аар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэх ёстой. УИХ түүний асуудлыг хэлэлцэхэд хүрвэл, 2016-2020 оны парламент Н.Гантулгыг чөлөөлж, хариуцлага тооцсон шигээ Ц.Анандбазарт ч “төмөр нүүрээ” тун удахгүй харуулах юм.

ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧ АМИА ХОРОЛЖЭЭ

Баянхонгор аймагийн Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид хугацаат цэргийн алба хааж байсан 19 настай залуу аймгийн төв дэх орон сууцны дээрээс үсэрч амиа хорлосон байна. Эх сурвалжийн мэдээллээр: Тус цэргийн албан хаагч нь цэрэгт явах сонирхолгүй, түүний ээж нь 339 дүгээр цэргийн ангид тогооч хийдэг байсан аж. Улмаар аав ээжийн шахалтаар цэрэгт явсан байж болзошгүй юм. Одоогоор хэргийг аймгийн цагдаагийн газар шалгаж байна.

АВТОЗАМЫН ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХАД ЖИЛ БҮР 420 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА

Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хороо хуралдлаа. Хороог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалдаг. Тэрбээр хуралдааны эхэнд иргэдийг дархлаа сэргээх нэмэлт тундаа хамрагдахыг уриалаад, ирэх оны төсвөөс 420 тэрбум төгрөг нийслэлд анх удаа шийдэж өгч байгааг онцлон тэмдэглэсэн юм. Өмнө нь замын түгжрэл, түүнийг тойрсон асуудалд жилд 30-50 тэрбум төгрөг зарцуулдаг байсан бол ирэх оноос 420 болж, автозамын түгжрэлийг бууруулах ажлыг үе шаттайгаар хийж хэрэгжүүлэхээр болж байна. Иргэд нийслэлийн автозамын түгжрэлд өдөрт дунджаар 2.5 цаг, жилд 35 өдрийг өнгөрүүлдэг, энэ алдсан боломжийн нийт өртөг 2.7 их наяд төгрөг, байдал хэвээр үргэлжилбэл 2025 он гэхэд энэ тоо 24 их наяд болох тооцоо судалгаа байгаа нь автозамын түгжрэлийг нэн яаралтай шийдвэрлэх арга хэмжээ болсныг Ерөнхий сайдын зөвлөх, уг үндэсний хорооны гишүүн Д.Амгаланбаатар хэллээ.

ХАМТРАН АМЬДРАГЧАА ХОРИН НАЙМАН УДАА ХУТГАЛЖ АМЬ НАСЫГ НЬ ХОХИРООЖЭЭ

10-сарын 28-нд "Астра вилла" хотхоны гадаа хүн халдлагад өртсөн байна, юү болсон нь мэдэгдэхгүй, хувцас нь урагдаж цус болсон эмэгтэй хүн байна гэх дуудлага Ц.Е.Г ирсэн байна. Тодруулбал тус байрны 09 тоотод түр оршин суух иргэн Н.Б (эм 24-настай) нь хамтран амьдрагч болох С.Б.Д-т оршин суух хаягтай Т.Ч (эр 35 настай)-нь согтуурсан үедээ цээжин тус газар нь хоёр удаа хутгалж, биеийн бүх хэсэгт 28 тооны хутганы шархтай амь нас нь хохирсон байна. Амь хохирогч хар тамхины асуудлаар өмнө нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан, хамтран амьдрагчтайгаа таарамжгүй харилцаатай байсан байна.

ЦАГДААГИЙН ХУРАНДАА НАР ЦАЛИНГИЙН ХУВЬДУУЛААД ӨНГӨРӨХ Ч ХАРААГҮЙ БОЛГОЖ ХОХИРООСОН ИРГЭНИЙХЭЭ ӨМНӨ ХАРИУЦЛАГЫГ ХЭНД НЬ ҮҮРҮҮЛЭХ ВЭ ХУУЛЬ ЗҮЙН САЙД АА ???

Монголчууд короновирусын цар тахалд нэрвэгдэж хатуу хөл хорио тогтоогоогүй ч хамаг байгууллагын хаалга хаалттай бүлэг бөөгнөрөл архидан согтуурахыг хориглосон цаг үеэр буюу энэ оны 03-р сарын 19 -нөөс 20-нд шилжих шөнө цагдаагийн хэд хэдэн хурандаа нар нийлж архидан согтуурч цэргийн баяраа тэмдэглэхдээ дуудан авчирсан бизнес эрхлэгч иргэний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж тухайн иргэн хараагүй болсон талаархи мэдээллийг бид хүргэж байсан.Тэгвэл тухайн хэргийг нуун дарагдуулсан тухайн хэрэгт гар бие оролцсон цагдаагийн хурандаа нарын ганц нэг нь цалингийн хувьдуулсан болоод энэ хэрэг шийдэгдэж байгаа бололтой.Харин иргэнээ хараагүй болгож хохироосныхоо хариуцлагыг үүрэх албан тушаалтан алга байгаа бололтой. Цар тахлын хүнд цаг үед цэргийн баяр тэмдэглэсэнээс үүдэн нэгэндээ тэр дундаа цагдаагийн байгууллагатай хамааралгүй иргэнд цагдаагийн алба хаагч байсан хүн одоо цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа алба хаагчдынхаа ятгалгаар халдаж ноцтой гэмтэл учруулж нэг нүдийг нь бяц цохиж өдгөө хараагүй болгосон балмад хэргийн талаар бид мэдээлсэн. Түүнээс хойш мэдээллийн дагуу тус цагдаагийн дарга нарыг шалгаж эхэлсэн ч ёс төдий хариуцлага оногдуулсан болоод өнгөрч байгаа бололтой. Харин хохирогч тэр цагаас хойш буюу өнгөрсөн 3-р сараас хойш гурван ч удаа хүнд хагалгаанд орсон боловч нүд нь хараагүй хэвээр Монголд эмчлэгдэх эмчилгээ бүрийг тултал хийлгэчихээд байгаа юм.Гэтэл хохирогчийн өмнө хариуцлага үүрэх хэн ч байхгүй байгаа бололтой. Хэргийг нэхэн сануубал : Өнгөрөгч 2021 оны 03-р сарын 19-нд СБД-ийн 3-р хороонд байрлалтай ZOLO нэртэй зочид буудалд нэг ангийн онжавууд нийлж архидан согтуурч цэргийн баяраа тэмдэглэсэн байдаг. Ингэх үедээ энгийн иргэн болох бизнес эрхлэгч иргэн Г-г дуудан ирүүлсэн бөгөөд дуудан ирүүлж хамт байх хугацаандаа иргэн Г-тэй энгийн иргэн ,,тангараг өргөсөн цагдаа гэдгээрээ ялгавартай байдлаар харьцаж иргэнийг илтэд айлган сүрдүүлж байсан бөгөөд : “Бид нэг ангид 4-н жил хамт сурсан цагдаагийн байгууллагад 20-н жил мөр зэрэгцэн ажилласан тул чи муу мэт нь барахгүй амжихгүй шүү” гэх мэтээр дарамталж байсан гэх мэдээлэл бий. Иргэн Г-д Итгэл гэх ХУД-ийн ЦХ2-оос гавьяаны амралтандаа гарсан иргэн халдаж нүд рүү нь цохиж бяцалсан тэгвэл Итгэл гэгчид эрүү үүсгэн шалгахаар болжээ. Харин Итгэлийг иргэн Г-д гар хүрэх хүртэл нь өдөөн турхирч байсан гэгддэг Э.Оргил нь ЦЕГ-ын Хуулийн хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэнээр энэ хэрэг олон нийтэд ил болтол ажиллаж байсан, цагдаагийн дэд хурандаа цолтой түүнд гурван сар цалингийн хувьдах хариуцлага оногдуулсан бол , Б.Батсүх гэгч Өмнөговь аймгийн хэрэг бүртэх мөрдөн байцаах тасгийн даргаар ажиллаж байсан мөн л цагдаагийн хурандаа цолтой эрхэм хэргээс мултарч хэрэгт нэр нь ч оролцолгүйгээр өнгөрч буй Дэмбээ гэх цагдаагийн өндөр албан тушаалтан гэх зэргээр ноцтой гэмт хэргээс нэг нэгнийгээ сугалан үлдээж ганц нэгтээ цалингийн хувь зэргийн шийтгэл оногдуулсан болоод өнгөрч байгаа аж. Гэтэл энэ асуудлын ард иргэн хараагүй болж сохорсон асуудалд хариуцлага үүрэх албан тушаалтан одоо ч алга байна. Тангараг өргөсөн цагдаагийн дарга нар ийнхүү иргэнээ хохироож өрөөсөн нүдийг нь бяцласан хэрнээ хэргийг нуун дарагдуулахын тулд тус зочид буудалд буудласан бүртгэл дүрс бичлэг зэргээ устгаж амжсан ч цагдаагийн байгууллагын дотоод хяналтад хохирсон иргэн хангалттай нотлох баримт гаргаж өгсөн байдаг.Иргэнээ цагдаа нь эрүүл мэндээр нь хохироосон асуудалд хууль зүйн сайд Х.Нямбаатар та соргог байж хуулийнханаа шударга ажиллахыг сануулж иргэнийхээ хохироосон эрүүл мэндийг сэргээх асуудалд санаа тавьж өгнө үү